Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 310/ШШ2025/00587

 

 

 

 

 

2025 оны *******0 сарын 23 өдөр

Дугаар 3*******0/ШШ2025/00587

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р багт оршин суух ******* овогт *******гийн *******  /Рд:ЗЗ700920*******4/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага:  Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

*******.Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******гийн ******* миний бие нь *******970 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 55 нас хүрч байгаа, улсад 20 гаруй жил ажилласан. Үүнээс *******986 оны 06 сарын *******6-ээс *******989 оны 09 сарын 25-ыг дуустал ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажилласан бөгөөд тухайн үеийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа тул миний цалингийн карт, гэрчийн мэдүүлэг, цэргийн лавлагаа, татварын хэлтсийн тодорхойлолт, ажилд орсон тушаал хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг үндэслэл болгон ******* сумын ******* нэгдэлд *******986 оны 06 сарын *******6-ээс *******989 оны 09 сарын 25-ыг хүртэл малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү.” гэжээ.

2. Нэхэмжлэгч нотлох баримтаар 

******* аймгийн ын газрын 2025 оны 09 сарын 08-ны өдрийн 08/420 дугаартай албан бичиг,  ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны *******0 сарын *******6-ны өдрийн *******60 дугаартай албан бичиг, ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын *******986 оны 06 сарын *******6-ны өдрийн 59 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Нийгмийн даатгалын дэвтэр, Баталгаажилтын хуудас, Т.*******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 07 сарын 03-ны өдрийн 03/*******49 дугаартай албан бичиг, түүний хавсралт “Т.*******ын *******996-2002 он, 20*******5-20*******8 оны хүн амын бүртгэл, *******987, *******988, *******989 оны цалингийн материал”, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025.03.*******2-ны өдрийн 08/787 дугаартай лавлагаа, итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Нэхэмжлэгч  Т.******* нь ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд *******986 оны 06 сарын *******6-ны өдрөөс *******989 оны 09 сарын 25-ыг хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг … миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэрт тушаалын бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй,  ажиллаж байсантай холбогдох баримт архивт байхгүй тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлд дурдсан.  

            2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

*******986 оны 06 сарын *******6-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* нэгдлээс нэхэмжлэгч Т.*******т хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон байх ба, уг дэвтэрт:   “Нэгдлийн даргын *******986 оны 06 сарын *******6-ны өдрийн 59 дугаар тушаалаар “*******986 оны 06 сарын *******6-ны өдөр ******* хэсэгт хоньчноор ажиллуулав” гэх тушаалын бичилт  хийгдэж, холбогдох байгууллагын тамга дарагдсан, мөн “*******986 оны 08 сараас *******989 оны *******2 сарыг дуусталх хугацааны ажилласан хоног, авсан хөлс” тус тус бичигджээ. 

            “******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын *******986 оны 06 сарын *******6-ны өдрийн 59 дүгээртэй “Ажилд томилох тухай” тушаалд  “ ... Илгээлтийн эздийг *******986 оны 06 сарын 20-ны өдрөөс ажилд томилсугай,  2.*******гийн ******* ******* хэсэгт хоньчин” гэжээ.

******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 07 сарын 03-ны өдрийн 03/*******49 дугаартай албан бичиг, ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* хэсгийн *******987 оны ******* сар, 2 сар, 3 сар, 7 сар, *******0 сар, ************** сарын, *******989 оны ******* сар, 2 сар, 3 сар, 8 сарын цалин хөлсний баримтуудад “ *******” гэж тус тус бичигджээ.

******* аймгийн ын газрын 2025.09.08-ны өдрийн 08/420 дугаартай “ ******* сумын “*******” нэгдэл нь *******99******* оны 3-р сарын 29-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад *******993 оны 2-р сарын 9-нд “ хөдөлмөр” болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна гэх албан бичиг, *******989.09.25-наас *******99*******.09.06-ны өдрийн хүртэл хугацаанд  хугацаат цэргийн алба хаасан лавлагаа зэрэг баримтуудаар  Т.******* нь ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд *******986 оны 06 сарын *******6-ны өдрөөс *******989 оны 09 сарын 25-ыг хүртэл малчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.*******-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход  шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, *******35.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, *******35 дугаар зүйлийн *******35.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

            Хуулийн дээрх заалтаас үзвэл, Т.******* тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх тушаал, шийдвэр Архивын байгууллагад байхгүй болох нь ******* аймгийн Архивын тасгийн 2025.*******0.*******6-ны өдрийн *******60 дугаартай тодорхойлолтоор, хөдөлмөрийн дэвтэр нь тушаалыг бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй талаар нэхэмжлэлд бичигдсэнээр  тогтоогдож байх  бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

            Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд *******986 оны 06 сарын *******6-ны өдрөөс *******989 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

             4. Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******-д зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.******* дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.*******.6, **************5 дугаар зүйлийн **************5.2, **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******, *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д зааснаар *******гийн *******  /Рд:ЗЗ700920*******4/ нь *******986 оны 06 сарын *******6-ны өдрөөс *******989 оны 09 сарын 25-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.ЧИМЭДДУЛАМ