| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2225006360053 |
| Дугаар | 2025/ДШМ/23 |
| Огноо | 2024-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.3.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/23
***, *** нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Энхбаяр,
шүүгдэгч *** /цахимаар/, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд /цахимаар/,
шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ц.Энхтуяа /цахимаар/, Х.Оюунбат /цахимаар/,
хохирогч ***, ***,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1149 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар ***, *** нарт холбогдох эрүүгийн 2225006360053 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ***, 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** дугаар гудамж, *** тоотод оршин суудаг, /РД:***/,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар оногдуулсан 10 жил 1 хоногийн хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг нийт 10 жил 1 хоногоор тогтоосон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/916 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
2. ***, 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт *** аймгийн *** сум, *** дүгээр баг, *** дугаар гудамж, *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:***/,
Шүүгдэгч *** нь:
“***” ***-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр хамт ажиллаж байсан хохирогч ***д “манай нөхөр ажиллагаанд явах гэж байгаа мөнгө хэрэг болоод байна. Танд мөнгө байгаа юу, 1,000,000 төгрөг зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг өөрийн нөхөр ***гын эзэмшлийн Хаан банкны *** дугаартай, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай харилцах дансанд тус тус шилжүүлэн авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулж,
хохирогч ***д “Би Төв аймагт байшин барьж байгаа. Мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1,200,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай харилцах дансаар шилжүүлэн авч нийт 9,000,000 төгрөгийн хохирол учруулж,
хохирогч ***д “би нөхрийн хамт Төв аймагт зуслангийн байшин барьж байна. Материалын мөнгө дутаад хэд ч хамаагүй мөнгө байна уу? 10 хувийн хүүтэй зээлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 340,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1,400,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай харилцах дансанд тус тус шилжүүлэн авч 4,740,000 төгрөгийн хохирол учруулж,
хохирогч ***д “мөнгө зээлээч, туслаач, барьж байгаа зуслангийн байшинд материал худалдан авах гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай харилцах дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулж,
хохирогч ***д “хадам ах, бэр эгч, нөхөр нарын хамт барилгын ажил хийж байгаа, материалын мөнгө дутаад байна. Та 1,000,000 төгрөг олж өгч туслаач, удахгүй таны тэтгэмж орчихно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 6,000,000 төгрөгийн хохирол учруулж,
хохирогч ***д “Би байшин барьж байгаа юм. Барилгын материалын үнэ нэмэгдчихсэн байна. Материал авах гэхээр мөнгө хүрэхгүй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай харилцах дансаар шилжүүлэн авч нийт 4,000,000 төгрөгийн хохирол учруулж,
хохирогч ***д “мөнгө байна уу, би байшин барьж байгаа, бараа материал худалдаж авах гэсэн чинь мөнгө дутаад байна, 4,000,000 төгрөг зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай харилцах дансанд тус тус шилжүүлэн авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулж,
хамт ажиллаж байсан ***ын эхнэр болох хохирогч ***д “Манай нөхөр энхийг сахиулах ажиллагаанд явах гэж байгаа. Яаралтай хахуулийн 6,000,000 төгрөг хэрэгтэй байна. 2-3 хоногийн дараа хүнээс мөнгө ороод ирэхээр нь өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай харилцах дансаар шилжүүлэн авч нийт 6,000,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн,
хохирогч ***д “Найз нь барилгын тендерт оролцож байна. Маш их ашигтай байна. Мөнгөний боломж байна уу? хүүтэй ч байсан хамаагүй мөнгө зээлүүлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 600,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай харилцах дансаар шилжүүлэн авч нийт 4,600,000 төгрөгийн хохирол учруулж,
хохирогч ***ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “эгчээ хашаа байшин авах гэсэн чинь яг 2,000,000 төгрөг дутаад байна зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дахь *** дугаартай харилцах дансанд шилжүүлэн авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулж,
мөн үргэлжилсэн үйлдлээ ***тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үсчин ажилтай хохирогч ***т өөрийгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хийдэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бусдын өр төлбөрт хураагдсан байгаа Тоёота Акуа, Тоёота Приус 40, Тоёота Приус 41 загваруудын 3 ширхэг тээврийн хэрэгслийг 23,520,000 авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хохирогчоос 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд нийт 23,520,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлэн авч,
хохирогч ***д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураагдсан тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хохирогчоос 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 50,851,990 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлэн авч,
2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***”-ын хажуу талд байрлах Нотариатын газрын орчим иргэн ***д ***гоор дамжуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бусдын өр төлбөрт хураагдсан байгаа Тоёота Акуа, Тоёота Приус загваруудын 2 ширхэг тээврийн хэрэгслийг нийт 18,000,000 төгрөгөөр гаргуулан өгнө” гэж хуурч, улмаар зээлийн гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуур замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогчоос 18,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5304757460 тоот дансанд шилжүүлэн авч,
хохирогч ***д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2 өрөө байр гарсан нь үнэн, та бага багаар мөнгө шилжүүлж бай, дуудлага худалдаагаар гарахаар нь танд хэлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хохирогчоос 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд нийт 33,945,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,
Шүүгдэгч *** нь:
хохирогч ***т “Би Forex дээр койн арилждаг. Та үүнийг сур”, “би танд арилжаа хийхийг заагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хохирогчоос 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ***, *** тоот данс болон ***ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд тус тус нийт 33,343,000 төгрөгийн шилжүүлэн авч хохирол учруулж,
хохирогч ***д “манай найз Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажилладаг Тоёота акуа, Тоёота приус 41 загварын машин болон орон сууц хямд авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий олгон төөрөгдөлд оруулан хохирогчоос 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 3,790,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот данс болон ***ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд тус тус шилжүүлэн авч нийт 6,290,000 төгрөгийн хохирол учруулж,
хохирогч ***д “манай найз шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг гаальтай хямдхан боломжийн машин байна та сонирхох уу, хураагдсан машин хямд байдаг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хохирогчоос 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 22,800,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1,600,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансаар шилжүүлэн авч нийт 24,400,000 төгрөгийн хохирол учруулж,
хохирогч ***т “киноны төслийн дагуу хэдэн машин орж ирнэ, би танд их баярладаг учраас тэрхүү төслөөр орж ирсэн Тоёота харэйр маркийн машиныг хямд авах боломж олгож байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хохирогчоос 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 6,400,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 420,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 800,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансаар шилжүүлэн авч нийт 8,520,000 төгрөгийн хохирол учруулж,
хохирогч ***т өөрийгөө Цэнгэлмаа гэж танилцуулан “ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хохирогчоос 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд 5,121,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны *** тоот дансаар, 2,250,000 төгрөгийн үнэ айфоне 12 про макс гар утас, 820,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 11 загварын гар утсыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч нийт 8,191,000 төгрөгийн хохирол учруулж,
хохирогч ***т “дүүд чинь үйл хийхгүй бол дүү чинь галзуурна, үхнэ” гэж хуурч, сүсэг бишрэлийг далимдуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хохирогчоос 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 7,200,000 төгрөгийн хохирол учруулж,
мөн үргэлжилсэн үйлдлээр ***тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хооронд үсчин ажилтай хохирогч ***т “***ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хийдэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бусдын өр төлбөрт хураагдсан байгаа Тоёота акуа, Тоёота приус 40, Тоёота Приус 41 загварууд нь 3 ширхэг тээврийн хэрэгслийг 23,520,000 төгрөгөөр авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хохирогчоос 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд нийт 23,520,000 төгрөгийг ***ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлэн авч,
хохирогч ***д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураагдсан тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хохирогчоос 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 50,851,990 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлэн авч,
2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***”-ын хажуу талд байрлах Нотариатын газрын орчим иргэн ***д ***гоор дамжуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бусдын өр төлбөрт хураагдсан байгаа Тоёота Акуа, Тоёота Приус загваруудын 2 ширхэг тээврийн хэрэгслийг нийт 18,000,000 төгрөгөөр гаргуулан өгнө” гэж хуурч, улмаар зээлийн гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуур замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогчоос 18,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5304757460 тоот дансанд шилжүүлэн авч,
хохирогч ***д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2 өрөө байр гарсан нь үнэн, та бага багаар мөнгө шилжүүлж бай, дуудлага худалдаагаар гарахаар нь танд хэлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хохирогчоос 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд нийт 33,945,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,
мөн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 2/62-06 тоотод оршин суух хохирогч ***ын гэрээс түүний эзэмшлийн i watch series загварын бугуйн цаг, айфоне 11 про, 14 про загварын гар утас, rolex брэндийн бугуйн цаг, 2 ширхэг нүдний шил, гар цүнх, үүргэвчтэй цүнх, монетын бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 6,763,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
*** аймгийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, ***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, *** аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн З дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч ***д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ***ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг бишрэлийг далимдуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч ***ыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Д.Соёл-Эрдэнийг тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангид 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 41 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож нийт 615.000 төгрөгийг оногдуулсан ялаас хасаж эдлэх ялыг 9.385 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.385.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 9.385.000 төгрөгөөр торгох ялыг арван найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 9.540.000 төгрөг гаргуулж хохирогч ***д 2.540.000 төгрөг, хохирогч ***д 7.000.000 төгрөг, шүүгдэгч ***эс 1.524.995 төгрөг гаргуулж хохирогч ***т 13.443.000 төгрөг, хохирогч ***д 4.000.000 төгрөг, хохирогч ***д 24.400.000 төгрөг, хохирогч ***т 8.520.000 төгрөг, хохирогч ***т 8.191.000 төгрөг, хохирогч ***т 7.200.000 төгрөг, хохирогч ***д 20.275.995 төгрөг, хохирогч ***д 9.000.000 төгрөг, хохирогч ***д 15.485.000 төгрөг, хохирогч ***т 1.010.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч ***д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь миний бодит байдалд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд ороход хавтаст хэргийн материал бүрдэлт дутуу орсон. Энэ тухай би 2024 оны 07-08 сард прокурорын шатанд, 2024 оны 09 дүгээр сард шүүхийн шатанд удаа дараа хэлж гомдол гаргаж байсан. Мөн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр энэ тухай бичгээр мэдүүлэг, хүсэлтээ өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухаарч хохирогч ***д 2,290,000 төгрөг, хохирогч Гэрэлтзулд 210,000 төгрөг, хохирогч ***т 23,500,000 төгрөг, хохирогч ***д 10,000,000 төгрөг, хохирогч ***т 24,900,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байтал хэргийн материалд /хохирогч нарт хохирол төлсөн миний дансны хуулга/ байхгүйгээс хохирогч ***ийн хохирол 21,500,000 төгрөгөөр, хохирогч ***ийн хохирол 19,900,000 төгрөгөөр тооцогдож, хохирогч ***д 10,000,000 төгрөг төлж барагдуулсан тухай шийтгэх тогтоолд дурдагдаагүй байна. 10,000,000 төгрөгийн хохирлыг буцааж авсан тухай хохирогч *** мэдүүлэгтээ дурдсан байсан. /9хх 174, 176, 1781/ Хэргийн материал дутуу байснаас миний бодит хохирол ийнхүү зөрүүтэй тооцоологдож гарсан. Хохирогч ***, ***, Ц.Чулуунчимэг нарын үйлдэлд Г.Маралмаа нь оролцоотой бөгөөд хохирогч ***ын мэдүүлэг /11хх 28, 30/, хохирогч ***гийн мэдүүлэг /10хх 28, 30/ дээр дурдагдан гарсан байдаг. Энэ хүн өөрийн хүү болох ***ын эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансыг надаар дамжуулан хохирогч ***д өгч 2,800,000 төгрөгийг авч /10хх 28, 30/ хохирогч ***ын “***” сувиллын газарт надтай хамт очсон байгаа /11хх 28, 30/. Гэвч гэрчээр худал мэдүүлэг өгсөн байсан. Хохирогч ***ы үйлдэлд мөн *** оролцоотой. Энэ нь хохирогч ***ы мэдүүлэг /5хх 77-78, 80-81/, шүүгдэгч ***ын мэдүүлгээр /1хх 181-182/ нотлогдоно. *** нь ***аар ***д машиныг 18,000,000 төгрөг гэж хэлүүлээд “2,000,000 төгрөгийг нь надад өгчих” гэж хэлээд авсан байсан. /1хх 181-182/. Иймд надад холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шат руу буцааж дахин шалгуулж хэргийн үнэн зөвийг тогтоон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Р.Цэрэнханд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ганцаараа болон бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг бишрэлийг далимдуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсоныг өмгөөлөгчийн хувьд эс зөвшөөрч байна. Шүүгдэгч *** нь нийт 9 удаагийн залилан мэхлэх гэмт хэргийн үйлдэлд холбогдсон бөгөөд шүүгдэгч ***тай бүлэглэн 4 удаагийн үйлдлээр, дангаараа 5 удаагийн үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч *** нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй, харин удаа дараагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ял шийтгэж байгаа тохиолдолд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь тогтоогдсон бах ёстой гэж үзэж байна. Мөн амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь хугацааны хувьд удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй үйлдлийг илэрхийлсэн ойлголт юм. Гэтэл шүүгдэгч ***ийн үйлдэлд дээрх шинж байхгүй байна. Мөн шүүгдэгчийн залилах гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааны хувьд 2021 онд 1 удаагийн, нэг жилийн дараа буюу 2022 оны 12 сар буюу 4 сарын хугацаанд 4 удаа, мөн нэг жилийн дараа буюу 2023 оны 8 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын хооронд 4 удаа гэмт хэрэгт холбогдсон байна. Энэ залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Мөн шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй, одоогоор хүүхэд нь түүний төрсөн эхтэй хамт амьдарч байгаа, урд нь гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ч тухайн ялаа эдлээд дууссан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдалд орохгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл хөнгөрүүлэн, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ц.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий гарсан гэж үзсэн. Шүүгдэгч ***ийн давж заалдах гомдолд хохирол төлсөн, хохирлын талаар баримтыг хэрэгт хавсаргаагүй, Соёлмаа болон Маралмаа нарын үйлдэлд гомдолтой байгаа талаар давж заалдах гомдолд дурдсан байна. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч ***тай холбоотой хохирлын талаар, урьд үйлдсэн гэмт хэрэг буюу 2014 оны шийтгэх тогтоолын дагуу буруутгасан гэсэн үндэслэлээр буюу өөр байдлаар давж заалдах гомдлоо танилцуулсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж зааснаар хүндрүүлэх шинж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон *** аймгийн прокурорын газраас өгсөн нотлох баримтын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хүндрүүлсэн шинж нь үндэслэлгүй байна. Харин бусдад ноцтой их хэмжээний хохирол учруулсан гэж шүүгдэгч ***ийн өмгөөлөгчийн зүгээс үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байна. Шүүгдэгч ***ийн тухайд өмнөх арга барил буюу өмнөх залилах гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч ***тай хамтарч үйлдэл оролцоо, ***ын дансанд мөнгөө хийж, картын ашиглаж байгаа нь хавтаст хэрэгт тогтоогдсон. Мөн энэ талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоосон. Шүүгдэгч ***ын хувьд энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон. Мөн өөрийн гэм бурууг маш сайн ухаарсан, энэ хугацаанд ажил хийсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир ах, дүү нар нь бүгд нийлээд үл хөдлөх болон, үхэр малаа зараад бүх хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан. Хохирол төлсөн баримтаа өгөөгүй ч гэсэн энэ талаар дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа удаашрах энэ хугацаанд *** *** аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхэд батлан даалтаар гарч ахин залилан хийсэн 7, 8 сарын хугацаагаар алга болсон. Энэ хугацаанд тухайн хүсэлтийг гаргаж Мөнхтулга өмгөөлөгчтэй байсан. Соёлмаатай холбоотой гомдол саналтай байсан бол, Маралмаа гэдэг хүнтэй хамтран оролцоо байсан бол, энэ талаараа шалгуулж хохирол төлбөрөө барагдуулах боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Х.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн ***д холбогдох хэсгийг хэвээр үлдээлгэх саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд бүрэн барагдуулсан. Тухайн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч ***д 2.540.000 төгрөг, хохирогч ***д 7.000.000 төгрөгийн үлдэгдэлтэйгээр шийдвэрт дурдагдсан. Эдгээр хохирлыг давж заалдах шатанд бүрэн төлсөн. Хохирол төлсөн баримтыг шүүгдэгч *** өөрөө авч ирж байгаа боловч шүүх хуралдаанаас хоцорсны улмаас танилцуулж чадсангүй. Анхан шатны шүүхэд хохирогч ***гийн хохирлыг 3,000,000 төгрөгийн цувуулан өгөхөөр, 2,000,000 төгрөгийн идэш өгөхөөр тохиролцсон байдаг. Тухайн идшийг анхан шатны шүүх хуралдааны өмнө өгч нотлох баримтаар гарын үсэг зурсан баримтыг өгсөн. Иймд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж тухайн хохирлоос 2,540,000 төгрөгийн хохирол үлдсэн талаар дансны хуулга, холбогдох баримтаар үзэж тухайн шийдвэрийг гаргасан. Хохирогч ***д өгөх ёстой хохирлыг байраа шилжүүлэн хохирлыг ***, *** нарт өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Мөн тухайн шүүх хуралдаанд орсон хохирогч *** өөрөө бүрэн барагдуулж авсан талаар тайлбар мэдүүлэг гаргаснаар шүүх шийдвэр гаргасан. ...” гэв.
Хохирогч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч ***ийн талаар тайлбар хэлнэ. Шүүгдэгч *** нь надад хүний данс өгснийг тухайн үед нь өөрийнх нь данс гэж бодсон. Сүүлд ***ийн шүүгч *** 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүх хурал болно гэж танаас мэдүүлэг авна гэж хэлсэн. Өөрийн дүүгийн 2 ойтой хүүхдийнх нь дансыг ашиглаж танаас мөнгө авсан байна гэхэд нь би мэдсэн. *** өөрөө тухайн дансыг өгсөн болохоор өөрийн 4,000,000 төгрөгийн хохирлыг ***эр гаргуулах хүсэлттэй байна.” гэв.
Хохирогч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүгдэгч ***д гомдолтой байна. Миний хохирлыг огт төлөөгүй байгаа. Шүүгдэгч ***д гомдолгүй. ...Шүүгдэгч *** анхан шатны шүүх хуралдаанд 2,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирлыг ***гийн дүүд байраа шилжүүлсэн. Шилжүүлсэн байрыг нь зараад мөнгөө хувааж авахаар тохиролцсон.” гэв.
Прокурор Д.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *** нийт 9 удаагийн үйлдэлтэй дангаараа 5 удаагийн үйлдэл, бүлэглэж үйлдсэн 4 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн. Энэ нь 2 ба түүнээс удаа энэ гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн буруу хэрэглэсэн, зөрчсөн тохиолдол байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэх дараах үндэслэл бий болов. Үүнд:
1. Анхан шатны шүүх шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Тодруулбал, шүүгдэгч *** нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/916 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байхад уг ялыг бүрэн эдэлсэн эсэх, нэмж нэгтгэх ялын үлдэгдэл бий эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч *** нь дээрх ялыг эдэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04/10120 дугаартай “...Ялтан *** 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 444 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байна. Ялтан ***ийн биелүүлээгүй үлдсэн 444 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг дахин үйлдсэн гэмт хэрэгт нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэж хариу ирүүлнэ үү...” гэсэн албан тоот хэрэгт авагдсан байна. /12 хх 122/
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зохицуулалтыг хэрэглэх эсэх хууль хэрэглээний зайлшгүй асуудлыг хөндөх бөгөөд давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд шууд хамаарч байна.
2. Анхан шатны шүүхийн хохирол, хор уршгийн талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:” гэж, мөн хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”-ийг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана:” гэж, мөн хэсгийн 2.1 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”-ыг тус тус тусгахаар, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заажээ.
Гэтэл прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг хохирогч нарыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжүүдээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлээс ***д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхдээ гэмт хэргийн шинж болох их хэмжээний хохирол учруулсан шинж хэрхэн хангагдсан талаар буюу шүүгдэгч ***, *** нарын дангаараа болон бүлэглэн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас нийт хэдэн төгрөгийн хохирол учирсан, энэ нь залилах гэмт хэргийн ямар шинжийг хэрхэн хангаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь дээрх хуулийн заалтууд хангагдаагүй гэж дүгнэх үндэслэл болно.
Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1149 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч ***д урьд авсан Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлгэх арга хэмжээг болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн ба шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/1149 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч ***д урьд авсан Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлгэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА