Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2025/00416

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.*******мандах би,

Нэхэмжлэгч .................тоотод оршин суух хаягтай, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч .......... тоотод оршин суух ******* *******-******* 19,651,010,27 (арван есөн сая зургаан зуун тавин нэгэн мянга арван төгрөг хорин долоон мянгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:”Зээлдэгч А.*******-******* нь манай компанитай 2024 оны 10 сарын 24-ний өдөр L100046597 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч А.*******-*******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас: 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 7807603996 зээлийн дансны дугаартай, 2,676,000.00 /хоёр сая зургаан зуун далан зургаан мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 8011002122 банкны тоот дансанд;

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7100187664 зээлийн дансны дугаартай, 5,630,000.00 /таван сая зургаан зуун гучин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946375729 банкны тоот дансанд;

2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7100184976 зээлийн дансны дугаартай, 9,000,000.00 /есөн сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр. сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946375729 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны 11 дүгээр сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 2,140,799.37 /хоёр сая нэг зуун дөчин мянга долоон зуун ерөн есөн төгрөг гучин долоон мөнгө /

- Шимтгэл: 42,300.00 /дөчин хоёр мянга гурван зуун төгрөг/

- Үндсэн хүү: 578,895.61 /таван зуун далан найман мянга найман зуун ерөн таван төгрөг жаран нэгэн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 100,998.81 /нэг зуун мянга есөн зуун ерөн найман төгрөг наян нэгэн мөнгө /

- Нийт: 2,862,993.79 /хоёр сая найман зуун жаран хоёр мянга есөн зуун ерөн гурван төгрөг далан есөн мөнгө /

2. 2024 оны 10 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 5,426,742.76 /таван сая дөрвөн зуун хорин зургаан мянга долоон зуун дөчин хоёр төгрөг далан зургаан мөнгө /

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 1,178,064.07 /нэг сая нэг зуун далан найман мянга жаран дөрвөн төгрөг долоон мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 27,779.26 /хорин долоон мянга долоон зуун далан есөн төгрөг хорин зургаан мөнгө /

- Нийт: 6,632,586.09 /зургаан сая зургаан зуун гучин хоёр мянга таван зуун наян зургаан төгрөг есөн мөнгө /

3. 2024 оны 10 дугаар сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 8,300,097.34 /найман сая гурван зуун мянга ерөн долоон төгрөг гучин дөрвөн мөнгө /

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 1,801,826.05 /нэг сая найман зуун нэг мянга найман зуун хорин зургаан төгрөг таван мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 46,007.00 /дөчин зургаан мянга долоон төгрөг/

- Нийт: 10,147,930.39 /арван сая нэг зуун дөчин долоон мянга есөн зуун гучин төгрөг гучин есөн мөнгө /

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал буюу нотариатын зардал 7500 төгрөг, нийт 19,651,010,27 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч А.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 19,651,010,27 төгрөгийг  2025 оны 12 сарын 10-наас эхлэн 1,600,000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч А.*******-*******т холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 19,651,010,27 (арван есөн сая зургаан зуун тавин нэгэн мянга арван төгрөг хорин долоон мянгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч А.*******-******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 19,651,010,27 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,651,010,27 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч А.*******-******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 19,651,010,27 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,205 төгрөгийн тал хувь болох 128,102 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 128,102 төгрөг 50 мөнгийг, хариуцагч А.*******-******* улсын тэмдэгтийн хураамж 128,102 төгрөг 50 мөнгийг төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 19,651,010,27 (арван есөн сая зургаан зуун тавин нэгэн мянга арван төгрөг хорин долоон мянгө) төгрөгийг хариуцагч А.*******-******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,205 төгрөгийн тал хувь болох 128,102 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 128,102 төгрөг 50 мөнгийг, хариуцагч А.*******-******* улсын тэмдэгтийн хураамж 128,102 төгрөг 50 мөнгийг төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.*******-******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ