| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00604/И |
| Дугаар | 310/ШШ2025/00596 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 310/ШШ2025/00596
| 2025 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 310/ШШ2025/00596 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* худгийн ******* гэх газарт нутаглах, ******* овогт *******ийн ******* /Рд:*******/-ийн нэхэжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 онд төрсөн, би 1988-1990 онд хугацаат цэргийн албанд явж ирээд 1991 оноос 1992 оныг дуустал ******* аймгийн сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа, дэвтэрт ажиллаж байсан байдлын талаар бичигдсэн боловч тамга, тэмдгийн зөрчилтэй тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолго гэсэн. Иймээс Т.******* намайг 1991 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч нотлох баримтаар
******* аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 08/*******26 дугаартай албан бичиг, ******* аймгийн сумын нэгдлээс Т.*******д нээн олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Т.*******ы цэргийн батлахны нотариатаар батлуулсан хуулбар, баталгаажилтын хуудас зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т.******* нь 1991 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэр бичилт дутуу, тамга, тэмдгийн зөрчилтэй, холбогдох баримт архивт байхгүй тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлд дурдсан.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
******* аймгийн сумын нэгдлээс Т.*******д хөдөлмөр дэвтэр нээн олгосон байх бөгөөд, уг хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 01 сараас 1992 оны 12 сарыг дуустлах хугацааны ажилласан хоног, авсан хөлс тэмдэглэгджээ.
6*******12*******2 дугаартай Т.*******ы Цэргийн батлахад 1988-1990 онд хугацаат цэргийн алба хаасан талаар, Т.*******д 1993-1995 онд иргэн/даатгуулагч/-ий ажилласан жил,тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл болох 080*******000137 дугаартай Баталгаажилтын хуудас, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 08/*******26 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр Т.******* нь 1991 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын нэгдэлд малчнаар ажиллаж
байсан нь тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, Т.*******ы тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний 1991 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааны тушаал, шийдвэр Архивын байгууллагад байхгүй болох нь ******* аймгийн Архивын тасгийн 2025.10.2*******-ний өдрийн 170 дугаартай тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй болох нь ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 сарын 2*******-ний өдрийн 26******* дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т.*******ы 1991 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
*******. Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* /Рд:*******/ нь 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ