| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00589/И |
| Дугаар | 310/ШШ2025/00597 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 310/ШШ2025/00597
| 2025 оны 10 сарын 28 өдөр | Дугаар *******10/ШШ2025/00597 | ******* аймаг |
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р багт оршин суух ******* овогт *******ын ******* / Рд: ЗМ67092*******14/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Мал тооллогын А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.*******
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд ******* аймгийн ******* суманд ирсэн. Энэ жил 57 нас хүрч байгаа. Улсад 20 жил ажилласан. 1995-2000 оны малчны А данс *******ын Өсөржаргал гэсэн нэрний зөрүүтэй гарсан тул 1995-2000 оны мал тооллогын А дансны жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү. Би эхээс 10-уул, миний ах дүүс дотор ******* гэсэн нэртэй хүн байхгүй. гэв.
2. Нэхэмжлэгч нотлох баримтаар
******* аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 04-ний өдрийн 08/419 дугаартай албан бичиг, төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, ******* аймгийн ын тасаг-аас малчин-даатгуулагчид олгох 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 201 дугаартай лавлагаа, түүний хавсралт, ******* аймаг дахь Сум дундын анхан шатны иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202*******.02.16-ны өдрийн 85 дугаартай шийдвэр, А.*******ын регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа, ын тасаг-аас малчин-даатгуулагчид олгох 2025 оны 10 сарын 02-ны өдрийн 251 дугаартай архивын лавлагаа, түүний хавсралт, А.*******ын ХААТР-1, ХААТР-21 маягтууд, ******* аймгийн ******* сумын *******-р багийн Засаг даргын 2025.10.21-ний өдрийн 9/148 дугаартай албан бичиг, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025.10.21-ний өдрийн 9/149 дугаар албан бичиг, А.*******ын 2024 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримт зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
*******. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч П., С. нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа шүүх хийж гүйцэтгэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* нь ******* аймгийн архивын тасаг-аас Малчин даатгуулагчид олгох архивын 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 201 дугаартай лавлагааны хавсралт *******ын ******* гэх 1995 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А данс-ны баримт-уудийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, 1995-2000 онд малчин байсан боловч миний нэрийг мал тооллогын А дансны баримтад ******* гэж зөрүүтэй бичсэн учраас шүүхээр мал тооллогын А дансны жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хэргийн 7-р талд *******ын ******* гэх төрсөн он, сар өдөр 1964.08.2******* гэх бичиглэлтэй төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар нотлох баримтаар авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч А.*******ын шүүх хуралдаанд гаргасан би анхнаасаа ******* гэсэн нэртэй байж байгаад иргэний үнэмлэх авахдаа ******* нэрээр авсан, төрсний гэрчилгээнд ******* гэж, төрсөн он сарыг мөн буруу бичигдсэн тул би урьд нь шүүхээр төрсөн он сараа зөвтгөж тогтоолгож байсан, би 1995-2000 онд малчин байсан гэх тайлбар, А.*******ын регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа /өөрчлөхөөс өмнө регистрий дугаар ЗМ68082411, өөрчлөгдсөн регистрйин дугаар ЗМ67092*******14/, А.*******ын ХААТР-1, ХААТР-21 маягтууд, ******* аймаг дахь Сум дундын анхан шатны иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202*******.02.16-ны өдрийн 85 дугаартай шийдвэр, ******* аймгийн ын тасаг-аас малчин-даатгуулагчид олгосон 2025 оны 10 сарын 02-ны өдрийн 251 дугаартай *******ын *******ын 2001-2004 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэлийн малын тоо архивын лавлагаа, түүний хавсралт, А.*******ын 2024 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 04-ний өдрийн 08/419 дугаартай ******* сумын ******* дугаар багийн малчин ЗМ68082411 регистрийн дугаартай *******ын ******* нь 1995-2000 онуудад иал бүхий иргэний албан татвар төлж байсан нь үнэн болно гэх албан бичиг, гэрч П.ын ... А.******* нь миний нөхөр байгаа юм. ...Бид хоёр 1994 онд гэр бүл болж хамтран амьдарсан. А.******* нь эцэг, эхээс 10-уулаа, эцэг нь *******, эх нь Ноп гэж хүмүүс байдаг. Манай нутаг усныхан А.*******ыг ******* гэдэг нэрээр нь л мэднэ. ******* гэсэн нэртэй байсныг нь сүүлд 2022 онд л мэдсэн. Тухайн үедээ мэдээд шүүхэд хандаж байсан. А.******* нь 1985-2006 оныг дуустал тасралтгүй мал малласан. 2018 оноос одоог хүртэл хувиараа мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Манай нутаг усанд А.*******ын үеийн *******ын ******* гэсэн нэртэй өөр хүн байхгүй гэх, гэрч С.гийн ...Наад хүнийг чинь ******* гэдэг байсан даа. Яагаад ******* болсон талаар сайн мэдэхгүй байна. Төрсөн ах дүү нарт нь ******* болон ******* нэртэй хүн байхгүй гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар *******ын ******* / Рд:ЗМ67092*******14/ -ийг нэрийг ******* аймгийн архивын тасаг-аас Малчин даатгуулагчид олгох архивын 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 201 дугаартай лавлагааны хавсралт *******ын ******* гэх 1995 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А данс-ны баримт-уудад А.******* гэж буруу, зөрүүтэй бичсэн үйл баримт тогтоогдож байна. Мөн А.******* нь 1995-2000 онуудад ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт малчин байсан болох нь тогтоогдож байна.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 1*******5.2.4-д Эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх; гэж, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.*******-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, А.*******ын тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, мал тооллогын А дансны баримт болох эрх олгосон баримт бичигт нэхэмжлэгч *******ын нэрийг ******* гэж иргэний үнэмлэхэд бичигдсэнтэй тохирохгүй байгаа тул дээрх мал тооллогын А дансны лавлагаа, баримтуудын жинхэнэ эзэмшигч нь А.******* болохыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй байна.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.*******ыг ******* аймгийн архивын тасаг-аас Малчин даатгуулагчид олгох архивын 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 201 дугаартай лавлагаа, түүний хавсралт *******ын ******* гэх 1995 оноос 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансны баримт-уудын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.4-д зааснаар ******* овогт *******ын ******* / Рд:ЗМ67092*******14/-ыг ******* аймгийн архивын тасаг-аас Малчин даатгуулагчид олгох архивын 2024 оны 10 сарын 17-ны өдрийн 201 дугаартай лавлагаа, түүний хавсралт *******ын ******* гэх 1995 оноос 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансны баримт-уудын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй
******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ