Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 310/ШШ2025/00598

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 310/ШШ2025/00598

******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* зүрхэт гэх газарт нутаглах, ******* овогт *******ын ******* /Рд:*******/-ийн нэхэжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага:  Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1972 оны 01 сарын 16-нд төрсөн. Би 1988 оны 06 сарын 23-наас 199******* оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд ******* аймгийн *******-Угтаал сумын Говийн- нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй, бичилт дутуу тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолго гэсэн. Анх нэгдэлд малчнаар ажилд томилж байсан нэгдлийн даргын тушаал архиваас олдсон. Би Говийн- нэгдэл болон Говийн - хоршоонд 1995 оныг хүртэл ажилласан. Би тасралтгүй мал маллаж байна, одоо ч мал маллаж амьдарч байна. Иймээс Д.******* намайг 1988 оны 06 сарын 23-наас 199******* оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд ******* аймгийн *******-Угтаал сумын Говийн- нэгдэл, Говийн- хоршоонд малчнаар тус тус ажиллаж болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч нотлох баримтаар 

******* аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 08/*******25 дугаартай албан бичиг, 1988 оны 06 сарын 23-ны өдөр ******* аймгийн *******-Угтаал сумын Говийн- нэгдлээс Д.*******т нээн олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, 1992 оны 01 сарын 10-ны өдөр ******* аймгийн *******-Угтаал сумын Говийн- нэгдлээс *******ын Одон-д нээн олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, ******* аймгийн Архивын тасгийн 2025.10.2*******-ний өдрийн 169 дугаартай албан бичиг, ******* аймгийн Говийн- нэгдлийн даргын 1988 оны 06 сарын 23-ны өдрийн 21 дугаартай Ажилд томилох тухай тушаал зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь 1988 оны 06 сарын 23-наас 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн *******-Угтаал сумын Говийн- нэгдэл, Говийн- хоршоонд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэр бичилт дутуу, тамга, тэмдгийн зөрчилтэй, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, холбогдох баримт архивт байхгүй тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.

  2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

1988 оны 06 сарын 23-ны өдөр ******* аймгийн *******-Угтаал сумын Говийн- нэгдлээс Д.*******т хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон байх бөгөөд, уг хөдөлмөрийн дэвтэрт Нэгдлийн даргын 1988.06.23-ны өдрийн 21 дүгээр тушаалаар Хонгор бригадад хоньчноор гэсэн тушаалын бичилт тэмдэглэгдэж, 1989 оны 01 сараас 1990 оны 12 сарыг дуусталх хугацааны ажилласан хоног, авсан хөлс,

1992 оны 01 сарын 10-ны өдөр ******* аймгийн *******-Угтаал сумын Говийн- нэгдлээс *******ын Одон-д хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон бөгөөд, уг хөдөлмөрийн дэвтэрт төрсөн он 1972 он, эмэгтэй, 1991 оны 01 сараас 1992 оны 02 сарыг дуусталх хугацааны ажилласан хоног, авсан хөлс тус тус тэмдэглэгджээ.

******* аймгийн Говийн- нэгдлийн даргын 1988 оны 06 сарын 23-ны өдрийн 21 дугаартай Ажилд томилох тухай тушаалд *******ын *******ийг Хонгор бригадад хоньчноор томилсугай гэж бичигдсэн тушаал, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 08/*******25 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтаар Д.******* нь 1988 оны 06 сарын 23-ны өдрөөс 1992 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн *******-Угтаал сумын Говийн- нэгдэлд, 1992 оны 09 сарын 21-ний өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал *******-Угтаал сумын Говийн- хоршоонд малчнаар тус тус ажиллаж байсан нь тогтоогдож байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл, Д.*******ийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний 1988 оны 06 сарын 23-наас 199******* оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд ******* аймгийн *******-Угтаал сумын Говийн- нэгдэл, Говийн- хоршоонд малчнаар ажиллаж байсан хугацааны ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэр Архивын байгууллагад байхгүй болох нь ******* аймгийн Архивын тасгийн 2025.10.2*******-ний өдрийн 169 дугаартай тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй болох нь ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 сарын 2*******-ний өдрийн 263 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.*******ийн 1988 оны 06 сарын 23-ны өдрөөс 1992 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн *******-Угтаал сумын Говийн- нэгдэлд, 1992 оны 09 сарын 21-ний өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал *******-Угтаал сумын Говийн- хоршоонд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 *******. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* /Рд:*******/ нь 1988 оны 06 сарын 23-ны өдрөөс 1992 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн *******-Угтаал сумын Говийн- нэгдэлд, 1992 оны 09 сарын 21-ний өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн *******-Угтаал сумын Говийн- хоршоонд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ