Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 310/ШШ2025/00599

 

 

 

 

 

2025 оны *******0 сарын 28 өдөр

Дугаар 3*******0/ШШ2025/00599

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн *******-******* сумын *******-р багт оршин суух , ******* овогт *******ын ******* /Рд: ЗВ7*******0904*******4/-ийн нэхэжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага:  Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

*******.Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******97******* онд төрсөн, *******988 онд 8-р ангиа төгсөөд илгээлтээр тус сумын Говийн- нэгдлийн бригадад нэгдлийн даргын тушаалаар малчнаар томилогдон ажиллаад *******990 оны 09 сарын 30-нд цэргийн албанд мордсон. Тухайн үед ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэг бүдэг, зөрчилтэй тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Иймээс Б.******* намайг *******988 оны 06 сарын 23-ны өдрөөс *******990 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн *******-******* сумын Говийн- нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч нотлох баримтаар 

******* аймгийн Татварын газрын 2025 оны 0******* сарын 22-ны өдрийн 08/60 дугаартай албан бичиг, ******* аймгийн Говийн- нэгдлийн даргын *******988 оны 06 сарын 23-ны өдрийн 2******* дугаартай Ажилд томилох тухай тушаал, ******* аймгийн *******-******* сумын Говийн- нэгдлээс Б.******* нээн олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар баримт зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч А., Ц. нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа шүүх хийж гүйцэтгэсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Нэхэмжлэгч Б.******* нь *******988 оны 06 сарын 23-ны өдрөөс *******990 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн *******-******* сумын Говийн- нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэр тушаалын бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлд дурдсан.

  2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

******* аймгийн Говийн- нэгдлийн даргын *******988 оны 06 сарын 23-ны өдрийн 2******* дугаартай Ажилд томилох тухай тушаалд ... *******ын *******г багт хоньчноор томилсугай гэж, ******* аймгийн *******-******* сумын Говийн- нэгдлээс Б.*******д хөдөлмөр дэвтэр нээн олгосон байх бөгөөд, уг хөдөлмөрийн дэвтэрт Нэгдлийн даргын *******988.06.23-ны өдрийн 2******* дүгээр тушаалаар бригадад хоньчноор гэсэн тушаалын бичилт тэмдэглэгдэж, *******988 оны 09 сараас *******990 оны 09 сарыг дуусталх хугацааны ажилласан хоног, авсан хөлс тус тус тэмдэглэгджээ.

Гэрч А., Б.******* нь *******988 оны 06 сард *******-******* сумын сургуулийг 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарсан, хөдөө гараад *******-******* сумын Говийн өрнөлт нэгдэлд *******990 оны 09 сар хүртэл бага мал маллаж байгаад цэрэгт явсан. Би *******974 оноос тус нэгдэлд нэгдэл тартал адуу малласан гэх, гэрч Ц.ийн *******988 оны 6 сард Б.******* хөдөө гарч *******-******* сумын Говийн- нэгдлийн бригадад хоньчин болж байсан. ... Б.*******гийнх манайхаас 2 км газарт нутагладаг. Бид олон жил айл саахалт байгаа учраас мэдэж байна гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Б.******* нь *******988 оны 06 сарын 23-ны өдрөөс *******990 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн *******-******* сумын Говийн- нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.*******-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, *******35.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, *******35 дугаар зүйлийн *******35.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл, Б.*******гийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний *******988 оны 06 сарын 23-ны өдрөөс *******990 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн *******-******* сумын Говийн- нэгдэлд малчнаар ажиллаж байсан чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр Архивын байгууллагад байхгүй, хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй болох нь ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.0*******.22-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.*******гийн *******988 оны 06 сарын 23-ны өдрөөс *******990 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн *******-******* сумын Говийн- нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

 4. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******-д зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.*******.6, **************5 дугаар зүйлийн **************5.2, **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******, *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* /Рд:ЗВ7*******0904*******4/ нь *******988 оны 06 сарын 23-ны өдрөөс *******990 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн *******-******* сумын Говийн- нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ