Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 157/ШШ2025/00420

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ..................... давхарт хаягтай, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ............. тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,761,357.94 (нэг сая долоон зуун жаран нэгэн мянга гурван зуун тавин долоон төгрөг, ерэн дөрвөн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад    

  

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2024-12-24-ний өдөр ЗГ2024122447316 тоот гэрээний дагуу Galaxy А55 128GB, Samsung watch fit, IPhone16 Plus, IPhone16 Pro 128GB маркийн rap утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,598,000.0 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 1,761,357.94 төгрөгийг хариуцагч ******* ******* гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д.******* миний бие “******* ББСБ”-ийн нэхэмжилсэн 1,761,357.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 11 сарын 31-нээс 4 хувааж төлөлтөө хийх болно.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,761,357.94 (нэг сая долоон зуун жаран нэгэн мянга гурван зуун тавин долоон төгрөг, ерэн дөрвөн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,761,357.94 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,761,357.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,761,357.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,132 төгрөгийн тал хувь болох 21,566 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 21,566 төгрөгийг, хариуцагч Д.******* улсын тэмдэгтийн хураамж 21,566 төгрөгийг, тогтоосон хэмжээний илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 372 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “*******  ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 31,761,357.94 (нэг сая долоон зуун жаран нэгэн мянга гурван зуун тавин долоон төгрөг, ерэн дөрвөн мөнгө)-ийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,132 төгрөгийн тал хувь болох 21,566 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 21,566 төгрөгийг, хариуцагч Д.******* улсын тэмдэгтийн хураамж 21,566 төгрөгийг, тогтоосон хэмжээний илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 372 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭНХМАНДАХ