Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 157/ШШ2025/00424

 

 

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                      

      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                                 

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ................тоот хаягтай,  “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ...........С.Б холбогдох “*******ийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,423,133,72 (хоёр сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун гучин гурван төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Зээлдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ХЭ-СТГ/2023-150636 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 1,439,900.00 /нэг сая дөрвөн зуун гучин есөн мянга есөн зуун/ төгрөгийн *******ийг нэг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.

Гэвч *******дэгч ******* нь Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 658 хоногийн хугацаа хэтрүүлж, *******, *******ийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч ******* нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 2,423,133.76 оёр сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун гучин гурван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...би 2,423,133,76 төгрөгийг сар болгоны 10-нд 300,000 төгрөгөөр төлнө.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч С.Б холбогдуулан “*******ийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,423,133,72 (хоёр сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун гучин гурван төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.   

 

2.Нэхэмжлэгч “******* *******” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, *******ийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс ******* олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,423,133,72 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,423,133,72 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

            5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,423,133,72 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,720 төгрөгийн тал хувь болох 26,860 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 26,860 төгрөгийг, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 26,860 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 2,423,133,72 (хоёр сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун гучин гурван төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,720 төгрөгийн тал хувь болох 26,860 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 26,860 төгрөгийг, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 26,860 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭНХМАНДАХ