| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0515/З |
| Дугаар | 128/ШШ2026/0749 |
| Огноо | 2026-08-24 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2026/0749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: ******* /
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хооронд үүссэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар, 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, SU-003602 дугаарт бүртгэгдсэн буцаах өргөдлийн дагуу шийдвэр гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б********аас “…Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, SU-003602 дугаарт бүртгэгдсэн буцаах өргөдлийн дагуу шийдвэр гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тус шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0748 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “********” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 905 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “********” ХХК нь ******** аймгийн ******** сум, ******** аймгийн ******** сум, ******** аймгийн ********сумын нутаг дахь ******** нэртэй 336.05 гектар талбай бүхий ** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон.[1]
2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн лавлагаагаар нэхэмжлэгчийн эзэмшиж ** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай нь “...Засгийн газрын 2012 оны 194 дугаар, 2015 оны 289 дугаар тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 208.17 га давхцалтай, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна” гэжээ.[2]
2.3. “********” ХХК-аас 2019 оны 12 дугаарын сарын 09-ний өдрийн 19/19 дугаартай албан бичгээр “…тусгай зөвшөөрлийн талбайгаас усны онцгой хамгаалалтын бүсийн хэсгийг хасуулах” хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан.[3]
2.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дугаартай “Тусгай зөвшөөрлийн солбилцолд өөрчлөлт оруулах тухай” шийдвэрээр Засгийн газрын 2015 оны 120, 289 дугаар тогтоолоор батлагдсан ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай “********” ХХК-ийн эзэмшлийн ** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбилцолд хавсралтаар өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж 245.07 гектар талбай болгосон.[4]
2.5. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн лавлагаагаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ** дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай нь “...Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дугаар тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 117.19 га давхцалтай, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна. Орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй байна” гэжээ.[5]
2.6. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 он 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/1639 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “...********” ХХК болон нэр бүхий 7 аж ахуй нэгж нь ... ойн сан, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай ... холбогдох хуульд заасны дагуу гэрээ байгуулаагүй ... усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулсан ... ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй” гэж буруутгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлсэн.[6]
2.7. Дээрх албан бичгийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/927 дугаар[7] “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “…** дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэх” мөн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03/978 дугаар[8] “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...удаа дараа зөрчил гаргаж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана уу” гэж Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан байна.
2.8. Дээрх албан бичгүүд болон холбогдох хуулийн зүйл, заалтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “********” ХХК-ийн эзэмшлийн ** дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон нэр бүхий 4 компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан.[9]
2.9. Маргаан бүхий тушаалд нэхэмжлэгч “********” ХХК-ийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй ... 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй ... Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газарт ашиглах үйл ажиллагаа явуулсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй гэж буруутгадаг.
2.10. Дээрх маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгч “********” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10/1951 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.[10]
2.11. Маргаан бүхий шийдвэрийг эс зөвшөөрч, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар нэхэмжлэгч “********” ХХК-аас 2026 оны 04 дүгээр 16-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан.[11]
2.12. Дээрх гомдлын хариуд, Ашигт малтмал, газрын тосны газрын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/2708 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр маргаан бүхий тушаал нь хууль тогтоомжид нийцсэн тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн.[12]
2.13. Нэхэмжлэгчийн зүгээс “... Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг манай байгууллагад явуулаагүй, явуулаагүй болох нь шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэргийн архивд хийсэн үзлэгээр тогтоогддог. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зайлшгүй хийгдэх шаардлагатай. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуульд сонсох ажиллаагаа явуулах нөхцөлийг илүү нарийвчлан зохицуулсан байдаг. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонсох ажиллагааны нөхцөл бүрдсэн талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлэх ёстой байтал хариуцагч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 28.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болох талаар заасан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ирүүлсэн мэдээллийг үзэхэд, сонсох ажиллагаа явуулахгүй байж болох нөхцөл байдал тогтоогдоогүй. Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 289 дугаар тогтоолын дагуу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар усны сан бүхий газрын хамгаалалтын зурвас бүс, усан сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон байдаг. Манай компани тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойш Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолоор батлагдсан солбилцолд хэмжээг нь тааруулахын тулд 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон эрх бүхий байгууллагуудтай хамтраад тусгай зөвшөөрлийн солбилцлыг засаад усны сан бүхий газартай давхцалыг арилгасан ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.14. Хариуцагчийн зүгээс “... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Санал хүргүүлэх тухай" 03/1639 тоот албан бичгээр нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй тул холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авхуулах тухай албан бичгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд ирүүлжээ. Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 03/927, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 03/978 дугаартай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 185 дугаартай шийдвэрээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17, 11.1.18, 11.2 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 4 дүгээр зүйл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг болон дээрх албан бичгүүдийг үндэслэн ****** аймгийн ****** сум, ****** аймгийн ****** сум, ****** аймгийн ****** сумын нутагт байрлах ****** нэртэй 245,07 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ****** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б****** аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэлийн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлд орсон нөхцөл байдлын талаар тухайн байгууллагад мэдэгддэг. Мэдэгдлийг хүлээж авснаас хойш Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ үндэслэлийн талаар нотлох баримт гаргах боломжоор хангах ёстой. Мөн хуулийн 56.4-д заасны дагуу манайхаас гаргасан үндэслэл нь хуульд нийцсэн эсэхээс хамаарч тусгай зөвшөөрлийн мэдэгдлээ хүчингүй болгоно, эсвэл тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн ажиллагаа явагдах ёстой байдаг. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг манай байгууллагад явуулаагүй, явуулаагүй болох нь шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэргийн архивд хийсэн үзлэгээр тогтоогддог. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зайлшгүй хийгдэх шаардлагатай. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуульд сонсох ажиллаагаа явуулах нөхцөлийг илүү нарийвчлан зохицуулсан байдаг. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонсох ажиллагааны нөхцөл бүрдсэн талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлэх ёстой байтал хариуцагч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 28.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болох талаар заасан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ирүүлсэн мэдээллийг үзэхэд, сонсох ажиллагаа явуулахгүй байж болох нөхцөл байдал тогтоогдоогүй.
Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 289 дугаар тогтоолын дагуу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар усны сан бүхий газрын хамгаалалтын зурвас бүс, усан сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон байдаг. Манай компани тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойш Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолоор батлагдсан солбилцолд хэмжээг нь тааруулахын тулд 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон эрх бүхий байгууллагуудтай хамтраад тусгай зөвшөөрлийн солбилцлыг засаад усны сан бүхий газартай давхцалыг арилгасан. Давхцалгүй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газар мэдсэнээс хойш манай тусгай зөвшөөрлийн талбай усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай гэх зүйл яригдах боломжгүй. Ашигт малтмалын талбайн хэмжээг багасгаж усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг гаргасан байдаг. Усны газраас ирүүлсэн тайлбарт усны сан бүхий газартай давхцалтайгаас гадна Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай байна гэдэг. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоохдоо иргэдийн төлөөлөгчдийн хурал нь солбилцлыг батлаад Усны газар болон Ашигт малтмал, газрын тосны газар руу явуулдаг. Ашигт малтмал, газрын тосны газар нь усан сан бүхий хамгаалалтын бүсийг зураг зүйн бүртгэлд бүртгэсний дараа тусгай зөвшөөрөл нь тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалттай хязгаарласан, хориглосон талбайтай давхцалтай байна гэсэн бүртгэл үүсгэдэг. Үүний дагуу ашигт малтмалын газар нь нэгэнт давхцалтай бол Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргийг хэрэгжүүлдэг. Ашигт малтмалын талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай бол солбилцлыг арилгах эсвэл нөхөн олговор аваад тусгай зөвшөөрлөө цуцлуулдаг. Хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй.
Маргаан бүхий ****** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын хамгаалалтын бүс нь зураг зүйн бүртгэлд өнөөдрийг хүртэл байхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрсдөө ороод үзэхээр давхцал байхгүй байгаа учраас усан сан бүхий газрын хамгаалалтын зурвас, хил зааг хаагуур явж байгаа гэдгийг мэдэх боломжгүй. Хэрвээ бид энэ давхцалыг мэдсэн бол Засгийн газрын 289 дугаар тогтоолоор батлагдсан солбилцлыг багасгасантай адилхан дахин багасгах боломж бол байна. Яагаад гэвэл тусгай зөвшөөрлийн талбай Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хамгийн бага нь 25 га талбай түүнээс дээш байна гэж заасан. Давхцаагүй үлдсэн талбайд үйл ажиллагаа явуулах эрх нь байна, энэ эрхийг хэрэгжүүлэх боломжийг бидэнд олгоогүй.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй бол гэрээ байгуулаагүй гэж буруутгадаг. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.” гэсэн боловч мөн хуулийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан. Мэдэгдэл өгөх үүргийг Ашигт малтмал, газрын тосны газар хэрэгжүүлэх ёстой. Давхцал бий болсноос хойш 3 сарын хугацаанд тусгай зөвшөөрлийн талбайг үргэлжлүүлэн ашиглахын тулд саналаа гаргана, энэ хугацаанд саналаа гаргаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан. Гэвч зураг зүйн бүртгэлд усан сан бүхий газрын хамгаалалтын бүс нь орж ирээгүй бүртгэгдээгүй байсан. Хэрвээ бүртгэлтэй байсан бол хуульд заасан 3 сарын хугацаанд бүрдүүлэх эрхийг нээж өгөхийн тулд Ашигт малтмал, газрын тосны газар бидэнд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан. Мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийнхөө эрхийг хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдээгүй байсан. Иймд дээрх үндэслэлээр Ашигт малтмал кадастрын хэлтсийн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.
3.2. Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “… Нэхэмжлэгчийн Ашигт малтмалын ашиглалтын ****** тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор Байгалийн нөөц газрын ангиллаар авсан орон нутгийн тусгай хамгаалалтын газартай 11.05 гектар талбайгаар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр тогтоолоор Дурсгалт газрын ангиллаар авсан орон нутгийн тусгай хамгаалалтын газартай 102.68 гектар талбайгаар, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 117.09 гектар талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Санал хүргүүлэх тухай" 03/1639 тоот албан бичгээр нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь Гол, мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй тул холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авхуулах тухай албан бичгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд ирүүлжээ.
Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 03/927, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 03/978 дугаартай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 185 дугаартай шийдвэрээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17, 11.1.18, 11.2 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 4 дүгээр зүйл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг болон дээрх албан бичгүүдийг үндэслэн ****** аймгийн ****** сум, ****** аймгийн ****** сум, ****** аймгийн ****** сумын нутагт байрлах ****** нэртэй 245,07 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ****** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлд дурдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “******” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 30 /гуч/ хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 905 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “******” ХХК нь ****** аймгийн ****** сум, ****** аймгийн ****** сум, ****** аймгийн ****** сумын нутаг дахь ****** нэртэй 336.05 гектар талбай бүхий ****** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болжээ.
1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн лавлаагаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ****** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай нь “...Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дугаар тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 208.17 га давхцалтай, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна” гэжээ.[13]
1.3. “******” ХХК-ийн 2019 оны 12 дугаарын сарын 09-ний өдрийн 19/19 дугаартай албан бичгээр “…тусгай зөвшөөрлийн талбайгаас усны онцгой хамгаалалтын бүсийн хэсгийг хасуулах” хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан байна.[14]
1.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дугаартай “Тусгай зөвшөөрлийн солбилцолд өөрчлөлт оруулах тухай” шийдвэрээр Засгийн газрын 2015 оны 120, 289 дугаар тогтоолоор батлагдсан ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай “******” ХХК-ийн эзэмшлийн ****** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбилцолд хавсралтаар өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж 245.07 гектар талбай болгосон.[15]
1.5. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн лавлаагаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан MV-020955 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай нь “...Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дугаар тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 117.19 га давхцалтай, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна. Орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй байна” гэжээ.[16]
1.6. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 он 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/1639 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “...******” ХХК болон нэр бүхий 7 аж ахуй нэгж нь ... ойн сан, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай ... холбогдох хуульд заасны дагуу гэрээ байгуулаагүй ... усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулсан ... ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй” гэж буруутгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлжээ.
1.7. Дээрх албан бичгийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/927 дугаар[17] “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “…****** дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэх” мөн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03/978 дугаар[18] “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...удаа дараа зөрчил гаргаж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана уу” гэж Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан байна.
1.8. Дээрх албан бичгүүд болон холбогдох хуулийн зүйл, заалтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “******” ХХК-ийн эзэмшлийн ****** дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон нэр бүхий 4 компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ.
Хоёр. Маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 30 хоногийн хугацаатай түдгэлзүүлсэн үндэслэлийн тухайд:
2.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын тайлбар, мэтгэлцээний үе шатанд талуудын хэлсэн үндэслэлүүд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судлан үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “******” ХХК-д холбогдох хэсэгт захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны алдаа тогтоогдож байх тул хариуцагчийн зүгээс шийдвэр гаргах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дахин хийж, шинээр акт гаргах нь зүйтэй байна гэж үзлээ.
2.2. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу шийдвэрлэлээ.
2.3. Шүүх ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Тодруулахад:
2.4. Захиргааны хэргийн шүүх маргаж буй захиргааны актын хууль зүйн болон бодит үндэслэлийг хянах замаар эрх зүйн маргааныг шийдвэрлэх зарчимтай тул энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “******” ХХК-д холбогдох хэсэгт голлох үндэслэл болсон эрх зүйн хэм хэмжээнүүдийг цогц байдлаар авч үзэн дараах эрх зүйн дүгнэлтийг хийж байна.
2.5. Маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгч “******” ХХК-ийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй, 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газарт ашиглах үйл ажиллагаа явуулсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй гэжээ.
2.6. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:” гээд, мөн зүйлийн 56.1.8 дахь заалтад “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн.” гэж, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.”, 4.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.”, 4.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.” гэж тус тус заасан.
2.7. Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана.” гэж, 4 дүгээр зүйлд “Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй.” гэж тус тус зохицуулжээ.
2.8. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хариуцагч байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад зааснаар цуцалж байгаа тохиолдолд нэн тэргүүнд тухайн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хориглосон талбайн хил дотор давхацсан эсэхийг бүрэн дүүрэн тогтоох учиртай байна.
2.9. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хэлсэн тайлбар зэргээс үзвэл дараах эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдов. Тодруулахад:
2.10. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:” гэж тус тус заасан.
2.11. Хуулийн дээрх хэм хэмжээнүүд нь захиргааны байгууллагын аливаа шийдвэр гаргах ажиллагаанд нөхцөл байдлыг тогтоох минимум стандартыг бэхжүүлсэн хуулийн зохицуулалтууд юм.
2.12. Маргаан бүхий энэ тохиолдолд, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дугаартай “Тусгай зөвшөөрлийн солбилцолд өөрчлөлт оруулах тухай” шийдвэрээр[19] Засгийн газрын 2015 оны 120, 289 дугаар тогтоолоор батлагдсан ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай “******” ХХК-ийн эзэмшлийн ****** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбилцолд хавсралтаар өөрчлөлт оруулж, 245.07 гектар талбай болгожээ.
2.13. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дугаартай “Тусгай зөвшөөрлийн солбилцолд өөрчлөлт оруулах тухай” шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 120, 289 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн лавлагаа зэргийг дурджээ.
2.14. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн лавлагаагаар[20] нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ****** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай нь “...Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дугаар тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 208.17 га давхцалтай, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна” гэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн лавлагаагаар[21] нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ****** дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай нь “...Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дугаар тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 117.19 га давхцалтай, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна. Орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй байна” гэсэн байна.
2.15. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дугаартай “Тусгай зөвшөөрлийн солбилцолд өөрчлөлт оруулах тухай” шийдвэрээр Засгийн газрын 2015 оны 120, 289 дугаар тогтоолд нийцүүлэн тус тогтоолоор батлагдсан ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай ****** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хэсгийг хасаж багасган, солбилцолд хавсралтаар өөрчлөлт оруулж, 245.07 гектар талбай болгосон гэж ойлгогдох нөхцөл байдал тогтоогдож байна.
2.16. Гэтэл энэ үйл баримтыг хариуцагчаас маргаан бүхий 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг гаргахдаа анхаарахгүйгээр гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сантай давхцалтай гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй.
2.17. Мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Усны газраас лавлагаа авсан бөгөөд Усны газрын 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/515 дугаартай албан бичгээр[22] ирсэн хариуд “... “******” ХХК-ийн ****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар нь ****** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс”-тэй давхцалтай байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Усны сан бүхий газар”-тай давхцалтай байна ...” гэсэн хариу ирүүлсэн.
2.18. Үүнээс үзвэл, хариуцагч нь дээр дурдсан Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоол зэргийг тодруулж, нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа ****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай эсэхийг нэг мөр тодруулах үүрэгтэй ба хэрэв тийм болох нь тогтоогдвол энэ үйл баримт нь эрх зүйн харилцаанд өөрчлөлт оруулахуйц /өөрөөр хэлбэл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэглэгдэх эсэх/ хууль зүйн үр дагавартай байна.
2.19. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.”, 56.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.”, 56.4 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ.” гэж тус тус зохицуулжээ.
2.20. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүд нь захиргааны байгууллагаас гаргах захиргааны актыг гаргахаас өмнө мэдэгдэх буюу сонсох ажиллагааны зарчмыг хэрэгжүүлэх, мөн гаргасны дараа мэдэгдэх буюу тухайн захиргааны актын эрх зүйн үйлчлэлийг эхлүүлэх зарчмыг бэхжүүлсэн.
2.21. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагчаас маргаан бүхий 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дэх хэсэгт заасан журмыг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдов.
2.22. Иймд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд эдгээр ажиллагааг хариуцагч дахин шинэ акт гаргахдаа хэрэгжүүлэх үүрэгтэй болохыг тухайлан тэмдэглэж байна.
2.23. Иймд дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “******” ХХК-д холбогдох хэсэгт захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны алдаа тогтоогдож байх тул энэхүү шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 2.14-2.22-д заасан тодруулбал зохих асуудлуудыг хариуцагч дахин нягтлан шалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.24. Шүүхээс тогтоосон 30 хоногийн хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолох бөгөөд тогтоосон хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “******” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж байна.
Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:
3.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б****** аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, SU-003602 дугаарт бүртгэгдсэн буцаах өргөдлийн дагуу шийдвэр гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
3.2. Иймд тус шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0748 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “******” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 30 /гуч/ хоногийн хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь энэ шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 2.14-2.22-д заасан нэмэлт ажиллагааг хийж, дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч “******” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг тогтоосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б******* нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан тул тэр хэсэгт холбогдох хэргийг тусгаарлан, нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 140 400 төгрөгийн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 33 дахь тал
[2] 1Хх 194 дэх тал
[3] 1Хх 191 дэх тал
[4] 1Хх 185-191 дэх тал
[5] 1Хх 51 дэх тал
[6] 1Хх 59 дэх тал
[7] 1Хх 44-45 дахь тал
[8] 1Хх 56 дахь тал
[9] 1Хх 35-36 дахь тал
[10] 1Хх 37 дахь тал
[11] 1Хх 14 дэх тал
[12] 1Хх 15 дахь тал
[13] 1Хх 194 дэх тал
[14] 1Хх 191 дэх тал
[15] 1Хх 185-191 дэх тал
[16] 1Хх 51 дэх тал
[17] 1Хх 44-45 дахь тал
[18] 1Хх 56 дахь тал
[19] 1Хх 185 дахь тал
[20] 1Хх 194 дэх тал
[21] 1Хх 51 дэх тал
[22] 1Хх 96 дахь тал