| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00601/И |
| Дугаар | 310/ШШ2025/00600 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 310/ШШ2025/00600
| 2025 оны 10 сарын 28 өдөр | Дугаар *******0/ШШ2025/00600 | *******говь аймаг |
*******говь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******ын хотын ******* дүүргийн *******-р хороо, ******* *******гийн *******-*******А-д оршин суух ******* тээл овогт *******гийн /Рд:/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966.02.28-нд төрсөн, эрэгтэй, 60 нас хүрсэн. Улсад 25 жил ажилласан. *******говь аймгийн сумын дундын үйлдвэрт 1988 оны 07 сарын 02-ноос 1991 оны 11 сарын 05-ныг хүртэл барилгачнаар, 1991 оны 11 сарын 05-наас 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл дундын үйлдвэр, зам ХК, ийн ХХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан. Би өндөр настны тэтгэвэрт гарах гэж байгаа, тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тушаалын бичилт болон тамга тэмдгийн зөрчилтэй байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. *******говь аймгийн сумын дундын үйлдвэр нь зам ХК, ийн ХХК болж бүтэц болон нэрээ өөрчилж байсан. Би тасралтгүй ажилласан. Иймээс Ж. намайг 1988 оны 07 сарын 02-ноос 1991 оны 11 сарын 05-ныг хүртэл *******говь аймгийн сумын дундын үйлдвэрт барилгачнаар, 1991 оны 11 сарын 05-наас 1992 оны 04 сарын 06-ныг хүртэл дундын үйлдвэрт б жолоочоор, 1992 оны 04 сарын 06-наас 1994 оны 04 сарын *******-ны өдрийг хүртэл замХК-нд жолоочоор, 1994 оны 04 сарын *******-наас 1994 оны 12 сарын *******-ныг дуустал ийн ХХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч нотлох баримтаар
*******говь аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 08-ны өдрийн 08/421 дугаартай албан бичиг, *******говь аймгийн сумын Засаг даргын 2025 оны 09 сарын 08-ны өдрийн 02/202 дугаартай тодорхойлолт, *******говь аймгий Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 сарын 08-ны өдрийн 208 дугаартай албан бичиг, Ж.ы хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т., Ж. нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа шүүх хийж гүйцэтгэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж. нь *******говь аймгийн сумын дундын үйлдвэрт 1988 оны 07 сарын 02-ноос 1991 оны 11 сарын 05-ныг хүртэл барилгачнаар, 1991 оны 11 сарын 05-наас 1992 оны 04 сарын 06-ныг хүртэл жолоочоор, 1992 оны 04 сарын 06-наас 1994 оны 04 сарын *******-ны өдрийг хүртэл замХК-нд жолоочоор, 1994 оны 04 сарын *******-наас 1994 оны 12 сарын *******-ныг дуустал ийн ХХК-нд жолоочоор тус тус ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэрт тушаалын бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй, ажиллаж байсантай холбогдох баримт архивт байхгүй тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлд дурдсан.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
1984 оны 06 сарын 30-ны өдөр Тээврийн техник мэргэжлийн дунд сургуулиас *******гийн д 061938 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон байх бөгөөд, уг дэвтэрт: ...аймгийн зөвлөлийн даргын 1985 оны 6-р сарын 15-ны өдрийн 37-р тушаалаар авто жолоочийн курс төгссөн тул аймгийн цэргийн хэлтэст шилжүүлэв, 1985.06.26-нд Ардын цэрэгт тэнцсэн учир цэргийн албанд явав, 1988.06.11-нд цэргийн хугацаа дуусгаж халагдав, дундын үйлдвэрийн даргын 1988.07.02-ны өдрийн 44-р тушаалаар цэргээс халагдаж ирсэн тул барилгачнаар авч ажиллуулав, НДҮйлдвэрийн даргын 1991.11.05-ны өдрийн 20-р тушаалаар 1991.11.05-наас барилгачны үүрэгт ажлаас чөлөөлөв, НДҮйлдвэрийн харъяа зам пүүсийн захирлын 1991.12.05-ны өдрийн 25-р тушаалаар 1991.11.05-наас тээврийн тэрэгний жолоочоор авч ажиллуулав, зам ХК-ийн ерөнхий захирлын 1992.01.02-ны өдрийн 01 тоот тушаалаар зам хувьцаат компани болон зохион байгуулагдсан учир жолоочоор шилжүүлэн ажиллуулав, зам ХК ерөнхий захирлын 1995.01.02-ны өдрийн 02 тоот тушаалаар ЗГ-ийн 171-р тогтоол ХАБАЯ-ны сайдын *******8-р тушаалыг үндэслэн нийгмийн даатгалын дэвтэрт шилжүүлэв гэх тушаалын бичилт хийгдэж, тамга дарагджээ.
Гэрч Т.ийн Ж. нь 1988 оноос 1991 онд *******говь аймгийн сумын дундын үйлдвэрийн барилга дээр барилгачин байсан. 1991-1995 оныг хүртэл дундын үйлдвэр болон зам ХХК-нд тээврийн жолоочоор ажиллаж байсан. Би 1983 оноос 1990 он хүртэл сумын дундын үйлдвэрт үйлчлэгч, 1990 оноос няравын ажлыг 1995 оныг дуустал хийсэн. Нэг газар ажиллаж байсан учраас түүний ажиллаж байсан байдлын талаар мэдэж байна гэх, гэрч Ж.ийн Би Ж.тай 3-р ангиас 8-р анги хүртэл нэг анги суралцаж байсан. нь 1988 оноос 1991 оныг хүртэл сумын дундын үйлдвэрийн барилга дээр барилгачин байсан. 1991-1995 оныг хүртэл сумын дундын үйлдвэр болон зам ХХК-д жолоочоор ажиллаж байсан. Би 1984-1992 оныг дуустал дундын үйлдвэрт барилгын засал чимэглэлээр ажиллаж байгаад хувиараа хөдөлмөр эрхэлсэн гэх мэдүүлэг, *******говь аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 08-ны өдрийн 08/421 дугаартай сумын дундын үйлдвэр нь 1991 онд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн зам ХК нь 1992 оны 04 сарын 06-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1994 оны 04-р сарын *******-нд ийн ХХК болж өөрчлөгдсөн болно гэх албан бичиг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Ж. нь *******говь аймгийн сумын дундын үйлдвэрт 1988 оны 07 сарын 02-ноос 1991 оны 11 сарын 05-ныг хүртэл барилгачнаар, 1991 оны 11 сарын 05-наас 1992 оны 04 сарын 06-ныг хүртэл жолоочоор, 1992 оны 04 сарын 06-наас 1994 оны 04 сарын *******-ны өдрийг хүртэл замХК-нд жолоочоор, 1994 оны 04 сарын *******-наас 1994 оны 12 сарын *******-ныг дуустал ийн ХХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан нь тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, Ж.ы тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний *******говь аймгийн сумын дундын үйлдвэрт 1988 оны 07 сарын 02-ноос 1991 оны 11 сарын 05-ныг хүртэл барилгачнаар, 1991 оны 11 сарын 05-наас 1992 оны 04 сарын 06-ныг хүртэл жолоочоор, 1992 оны 04 сарын 06-наас 1994 оны 04 сарын *******-ны өдрийг хүртэл замХК-нд жолоочоор, 1994 оны 04 сарын *******-наас 1994 оны 12 сарын *******-ныг дуустал ийн ХХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан талаарх тушаал, шийдвэр Архивын байгууллагад байхгүй болох нь *******говь аймгийн Архивын тасгийн 2025.09.08-ны өдрийн 136 дугаартай тодорхойлолт, сумын засаг даргын 2025.09.08-ны өдрийн 02/202 дугаар тодорхойлолтоор, хөдөлмөрийн дэвтэр нь тушаалыг бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй болох нь *******говь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.09.08-ны өдрийн 208 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ж.ыг *******говь аймгийн сумын дундын үйлдвэрт 1988 оны 07 сарын 02-ноос 1991 оны 11 сарын 05-ныг хүртэл барилгачнаар, 1991 оны 11 сарын 05-наас 1992 оны 04 сарын 06-ныг хүртэл жолоочоор, 1992 оны 04 сарын 06-наас 1994 оны 04 сарын *******-ны өдрийг хүртэл замХК-нд жолоочоор, 1994 оны 04 сарын *******-наас 1994 оны 12 сарын *******-ныг дуустал ийн ХХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч Ж. нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 1******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* тээл овогт *******гийн /Рд:/ нь *******говь аймгийн сумын дундын үйлдвэрт 1988 оны 07 сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1991 оны 11 сарын 05-ны өдрөөс 1992 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэл жолоочоор, 1992 оны 04 сарын 06-ны өдрөөс 1994 оны 04 сарын *******-ны өдрийг хүртэл зам ХК-нд жолоочоор, 1994 оны 04 сарын *******-ны өдрөөс 1994 оны 12 сарын *******-ний өдрийг дуустал ийн ХХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******говь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ