| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 313/2025/00448/И |
| Дугаар | 313/ШШ2025/00609 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 313/ШШ2025/00609
Зохигчдын эвлэрлийг баталж,
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК, Өмнөговь аймаг дахь салбар 1 /РД:*******/, Өмнөговь аймаг, *******,*******,*******
Хариуцагч: ******* /РД:*******/, Өмнөговь аймаг, *******,*******,
Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд 3 221 671.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , нарийн бичгийн дарга нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106 дугаар зүйлийн 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гаас 3 221 671.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 502 171.11 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, зохигчид 2 719 500.41 төгрөг дээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь 2 719 500.41 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК Өмнөговь аймаг дахь салбар 1-т төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК Өмнөговь аймаг дахь салбар 1-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 497 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 29 231 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК Өмнөговь аймаг дахь салбар 1-т олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ