| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00505/И |
| Дугаар | 157/ШШ2025/00441 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00441
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч .... тоот хаягтай “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ......... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,328,918.29 (дөрвөн сая гурван зуун хорин найман мянга есөн зуун арван найман төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь 2023 оны 04 сарын 16-ны өдөр ТО-СТГ/2023-109666 тоот Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ байгуулан 3,326,800 (гурван сая гурван зуун хорин зургаан мянга найман зуун) төгрөгийн зээлийг нэг сарын 3.18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон. Гэвч ******* нь Санхүүгийн түрээсийн /*******/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 10-р сарын 14-ны байдлаар 762 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн төлөлт хийхгүй зөрчил үүсгэсэн. Иймд *******гээс 4,328,918.29 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* Батхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...би 4,328,918.29 төгрөгийн зээлийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч М.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,328,918.29 (дөрвөн сая гурван зуун хорин найман мянга есөн зуун арван найман төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* *******” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,328,918.29 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,328,918.29 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,328,918.29 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,213 төгрөгийн тал хувь болох 42,106 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 42,106 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 42,106 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 4,328,918.29 (дөрвөн сая гурван зуун хорин найман мянга есөн зуун арван найман төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,213 төгрөгийн тал хувь болох 42,106 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 42,106 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 42,106 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ