| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2307003460148 |
| Дугаар | 2025/ДШМ/50 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/50
***-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сэлэнгэ /томилолтоор, цахимаар/,
хохирогч ***,
шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Г.Наранбаатар /цахимаар/,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/194 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч ***гийн гаргасан давж заалдах гомдлоор *** /***/-д холбогдох 2307003460148 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бүгд Найрамдах *** Ард Улсын иргэн *** /***/, 1971 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ***хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “***” тоосгоны үйлдвэрийн дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг гэх, *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:***/.
Шүүгдэгч *** /***/ нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” тоосгоны үйлдвэрийн хашаа дотор ***тай “Хүний зээлсэн эд зүйлийн мөнгийг би төлөхгүй, зээлсэн хүнээсээ ав” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, баруун гарыг мушгин газарт унаган хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: *** /***/-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *** /***/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 1,100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 1,100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд бие***үлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд бие***үлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 3,294,500 /гурван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч ***д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ***гийн нэхэмжилсэн 85,224,379 /наян таван сая хоёр зуун хорин дөрвөн мянга гурван зуун далан ес/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлж***үлж шийдвэрлэжээ.
Хохирогч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэтгэцэд учирсан хохирлыг II-р зэрэг тогтоогдсон ба хуулийн заалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр /550,000х12,99=7,144,500 төгрөг/ гаргуулах. Бие махбодод учирсан хохирол буюу баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэлд зарцуулсан эмчилгээний төлбөр 1,254,379 төгрөг гаргуулах /эмчилгээний зардлын баримт хавсаргав./. Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тоосгоны үйлдвэр болох *** ХХК-д хөрөнгө оруулагчаар ажиллах хугацаанд тус компанид №01/2023 дугаартай гэрээтээр үйл ажиллагаа хэвийн явуулж байхад ***д зодуулж гэмтээд ажил үүргээ дуусгаж чадаагүйгээс болж учирсан хохирол 43,970,000 төгрөг гаргуулах /45 хоногт олох ашиг байсан/. Нийт хохирол 52,368,879 төгрөгийг гаргуулах. Тус шүүх хурал дээр эмчилгээний зардал, түүнийг хянаж үзээгүй. Үүнд хүүхдийн лаа байсан гээд хэрэгсэхгүй болгосон. Ой гарантай хүүхэд маань хөхөө хөхөж чадаагүй. Яагаад гэвэл миний хөхийг базаж түлхсэнээс болоод баруун суга хөх битүү хавдсан. Улмаар дархлаа унаж эм тариа давхар хэрэглэж, бусад эм тариа нь тархины үйл ажиллагаа сайжруулах үрэвслийн, өвчин намдаах эм тариа байсныг нягталж үзээгүй. Гэмтсэн тогтоогдсон боловч, эмчилгээ хийгдсэн боловч, эм тарианы мөнгө олгогдсонгүйд гомдолтой байна. Шүүгдэгч *** шүүх хурлын шийдвэр гарсан байхад өөрийгөө өмөөрсөн, энэ хэрэгт гэмшээгүй надаас уучлалт гуйгаагүй. Манай улсын шүүхийн өмнө хууль дүрмийг сахин бие***үлэхгүй, намайг үл тоож байгаад би гомдолтой байна. Улсын яллагч А.Лхагваа энэ хэрэгт дутуу ажилласан, тайлбар зөвлөгөө өгөөгүй. ***д тааламжтай нөхцөлийг бүрдүүлсэн. Шүүхийн тангараг өргүүлээгүйгээс болж, хэргээ хүлээхгүй инээж суусан, бах таваа хангасан шүүх хурал боллоо. Нэг талаа барьсан шүүх хурал болсонд харамсаж байна. ...2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан ажилтнаас авлага авах гэж очсон. Мөнгөтэй холбоотой гэхээс и***ү намайг яах гэж ирсэн юм, энэ миний газар, гар чи гээд хөөсөн. Тэгэхээр нь би танай ажилтнаас мөнгө авах ёстой, өмнө нь намайг ирэхэд чи араас чинь шилжүүлнэ гэхээр нь би хүлээгээд 2, 3 сар болчихлоо гэхэд тэр надад хамаагүй гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд миний баруун гарыг далайцтай мушгиад миний эмзэг эрхтэн болох хөхнөөс санаатай базаад түлхэж унагаагаад өшиглөж зодчихоод цагдаа дуудах гэсэн чинь цагдаа чамд ирэхгүй, цагдаа, шүүх, прокурор бүгд надаас мөнгө авдаг, чи чадахгүй гэж басаж байж намайг зодсон. Энэ явдлаас болоод 8 сартай хүүхэд маань хөхөө хөхөж чадаагүй. Би одоо болтол сэтгэл санааны дарамттай, шөнө нойргүйдээд эдгэрээгүй байгаа. 7 хоногийн өмнө өрхийн эмнэлэг дээр очиж эм бичүүлж авсан. Миний эрхийг зөрчөөд 3.000.000 төгрөг өгөөд ял шийтгэл авахгүй, торгууль төлөөд салж байна. Тэгэхэд би одоог хүртэл эдгэрээгүй, сэтгэцэд учирсан хохирлыг хамгийн бага хэмжээгээр тогтоогдсон. Эмчилгээний зардал танд ноогдохгүй гээд байгаа. Би өвчтэй болж хохирсон нь үнэн, гэмтсэн нь үнэн учраас эм тариа хэрэглэх нь тодорхой. Би нялх хүүхэдтэй, хүүхэд маань халуураад хөхөө хөхөж чадахгүй байгаа. Миний бие өвдөөд 5, 6 сар эхийгээ хажуудаа байлгаж, нөхөр маань ажилдаа яваагүй. Энэ хүний учруулсан хохирол надад олгохоор шийдвэрлэсэн мөнгөний хаана ч хүрэхгүй. Миний бие цаашид эдгэх ч юм уу, үгүй ч юм уу, миний 4 хүүхдийг хэн харж хандах юм. …” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлттэй маргах зүйлгүй. Хохирогчийн зүгээс эмчилгээний зардалтай холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй. Шүүхээс эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтыг үндэслэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг шүүхээс шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой шинжээчийн дүгнэлт гараагүй. Мөрдөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд заасны дагуу 2 дугаар зэрэглэл гэдэг байдлаар тодорхойлсон. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д зааснаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн тө***үлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу тогтоох боломжтой боловч шинжээчийн дүгнэлтээр баталгаажих ёстой. ***-д холбогдох хэрэг нь 2023 оны 10 дугаар сард гарсан. Үүнээс хойш хохирогчийн сэтгэцэд хохирол учирсан эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай байсан хэдий боловч шүүхээс сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоосон. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан боловч хохирогчийн зүгээс төлбөрийг аваагүй. Мөн завсарлага авснаас хойш шүүх хуралдаанд оролцоогүй. Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлтээ гаргаад шийдвэр***үлэх боломжтой байсан боловч энэ боломжоо ашиглаагүй. Иймд хохирогчийн зүй бус, буруутай үйлдлээс шалтгаалж үйлдэгдсэн гэмт хэрэгт хохирлыг багасгаж шийдвэрлэхээр хуульд заасан тул хуулийн энэ зүйл, заалтыг баримтлан сэтгэцэд учирсан хохирлыг багасгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч ***гийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хохирлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Хэзээ, ямар эмийг, ямар зориулалтаар авч хэрэглэсэн нь тодорхойгүй. *** ХХК-ийн тоосгоны үйлдвэрт учирсан хохирол мэтээр төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хохирогчид учирсан хохирлын бодит тооцоог шүүхийн хэлэлцүүлэгт талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хохирогч ***г нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Учир нь, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогчийн гомдолд улсын яллагч тайлбар зөвлөгөө өгөөгүй гэж дурдсан. Гомдлын дагуу прокурор хэргийг хянахдаа бодит байдлыг тогтоох, нотолбол зохих байдлыг шалгаж тогтоох, шүүх хуралдаанд улсын яллагчийн чиг үүргийг хэрэгжүүлж оролцдог бөгөөд хэргийн оролцогч нарт тайлбар зөвлөгөө өгөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *** /***/ нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” тоосгоны үйлдвэрийн хашаа дотор ***тай “Бусдын зээлсэн мөнгийг би төлөхгүй, зээлсэн хүнээсээ ав” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, баруун гарыг мушгин газарт унаган хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч ***гийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед ажлаасаа буугаад Гэрэл-Од тоосгоны үйлдвэрт очиж *** авлага авах гээд очсон боловч түүний ажлын дарга гэх *** эрэгтэй хүн *** гарч ирэхээр нь “Данс руу мөнгө шилжүүлнэ гээд байсан яасан вэ” гэхэд “янхан минь зайл” гэж хөөгөөд гарыг минь далайлгаж байгаад түлхээд унагасан. ...” /1хх 73-74/,
дахин өгсөн “...*** миний баруун гараас барьж далайцтай дарж байгаад цээжний баруун хэсэгт хөхний дээд хэсгээс чанга базаж байгаад хойш нь түлхэж унагаасан. ...” /1хх 157-158/,
гэрч ***ын “...17 цагийн үед шиг санаж байна эхнэрийн хамт 3-р хороонд байдаг Зоригийн гэх нэртэй тоосгоны үйлдвэрээс эхнэр хүнээс мөнгө авна гэхээр нь тэнд хүргэж өгчхөөд би хажуу талын залгаа үйлдвэр ***ү нь орж хүнтэй уулзсан. Би тэнд нэг их удалгүй эргээд хартал манай эхнэрийг *** нь газар буулгасан байсан тоосго руу түлхээд унагахаар нь би яваад очсон. ...Яг гарыг нь мушгиж байхыг хараагүй, зүгээр газар асгасан байсан тоосго руу түлхээд унагааж байхыг хажуу талын үйлдвэрээс буюу 150м орчмын зайнаас харсан. Би эхнэрээ татаад босгоход миний гар эвгүй болчихлоо гэж байсан бөгөөд эхнэр хэлэхдээ хэл амаар доромжлоод байхаар нь гар утсаараа бичлэг хийх гэтэл утсыг нь булааж авах гээд гарыг нь мушгисан гэж хэлсэн. ...” /1хх 17/,
дахин өгсөн “...Би нэлээн зайтай хажуу талын үйлдвэрийн *** гэх нэртэй *** улсын иргэнтэй уулзаад зогсож байсан ***, *** хоёр дуу нь чангараад хоорондоо хэрэлдээд байсан. *** миний эхнэр ***г түлхсэн байдалтай *** хойшоо саваад газар асгасан байсан тоосго дээр унахаар нь би гүйж очоод ***г түшээд босгосон. *** баруун гараа бариад зовуурьтай “Ёо Ёо” гээд босож ирээд “Миний гар утсыг булааж авах гээд гар мушгичихлаа” гэж хэлж байсан. ...” /1хх 160-161/,
гэрч ***ын “...Тэр өдөр би Налайх дүүргийн 3 дугаар хороонд байдаг *** буюу монгол нэр нь Баяр гэх хүний “Гэрэлт-Од” гэх тоосгоны үйлдвэрт ажиллаж байхад цагийг нь сайн санахгүй байна, үдээс хойш байх ***, *** нар юунаас болсныг нь мэдэхгүй хоорондоо маргалдаад байснаа *** нь ***гийн баруун гарыг нь гараараа барьж аваад мушгиад байснаа баруун гарыг нь гараараа барьж аваад мушгиад газар унагааж байсан. ...*** гар эвгүй болчихлоо гэж байсан. ...” /1хх 20/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн материалаар хийсэн 1071 дүгээр шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт “...***гийн биед баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Энэ нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /1хх 40-42/,
шинжээч эмч ***гийн “...Баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтлийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн MRI шинжилгээ болон Монгол-Япон эмнэлгийн согог заслын эмчийн үзлэгт дурдсан дал мөрний бүсийн бусад ба тодорхойгүй хэсгийн мултрал гэсэн онош зэргийг үндэслэн дээрх гэмтэл тогтоогдсон. Энэ нь энгийнээр тайлбарлавал магадлуулагчийн баруун мөрний үед хүрч үйлчлэх болон гарын үзүүрээс татаж чангаах, мушгих зэрэг үйлдлийн үед мөрний үений эргэн тойрны зөөлөн эдийн болон булчин гэмтсэнийг хэлж байгаа юм. Энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Анхны шинжээчийн дүгнэлтэд магадлуулагч нь нэмэлт шинжилгээний материал болон согог заслын эмчийн үзлэг ирүүлээгүй учраас дээрх гэмтлийг бүрэн оношлох боломжгүй. ...” /1хх 48-49/ гэсэн мэдүүлэг, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 11/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч *** /***/-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульд заасан бөгөөд шүүхээс *** /***/-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, түүний гэм буруутай үйлдэлд оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.
Хохирогч ***гаас “...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг II-р зэргээр тогтоосон ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахь нэмэгдүүлснээр гаргуулах, ...гэмт хэргийн улмаас зарцуулсан эмчилгээний төлбөрт 1,254,379 төгрөгийн баримт гаргаж өгөхөд гаргуулаагүй тул гаргуулах, ...Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тоосгоны үйлдвэр болох *** ХХК-нд хөрөнгө оруулагчаар ажиллах хугацаанд тус компанид №01/2023 дугаартай гэрээтээр үйл ажиллагаа хэвийн явуулж байхад ***-д зодуулж гэмтээд ажил үүргээ дуусгаж чадаагүйгээс болж учирсан хохирол 43,970,000 төгрөг гаргуулах буюу нийт хохирол, хор уршигт тооцож 52,368,879 төгрөгийг гаргуулах...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилжээ.
Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нийт 1,204,550 төгрөгийн баримтыг /хх94-100/ гаргаж өгсөн гэх боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, “Ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс учирсан хохирол 43,970,000 төгрөг гаргуулна” гэх шаардлага гаргасан боловч энэ талаарх нотлох баримтгүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь тухайн гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн байх ба энэ хугацаанаас хойш хэдий хугацаанд хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан эсэх болон бусад шаардлагатай санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн эрүүл мэндийн зардлын талаарх нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангаагүйн улмаас хор уршгийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг харгалзан, хохирогч ***гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийн улмаас үүсэх сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоож, гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 5,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 3,294,500 /гурван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Дээрх үндэслэлээр хохирогч ***гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3” гэж хуулийн нэрийг буруу бичсэн байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/194 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч ***гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА