Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/07084

 

2025 05 29 197/ШШ2025/07084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, бага тойруу **** тоотод байрлах Ш**** ХХК /РД:/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хэсэг, зайсан *** дугаар байр, ** тоотод байрлах Л**** ХХК /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага нь 9,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номинцэцэгхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туяадэлгэршүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун нар оролцов. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.    Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2.   Нэхэмжлэгч Ш**** ХХК нь хариуцагч Л**** ХХК-иас Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний дагуу 9,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч татгалзал, түүний үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний 4,8 дахь заалтад зааснаар техникүүдийн буцах задалд 7,000,000 төгрөг, гэрээний 3,1 дэх заалтад заасны дагуу төлбөр төлөх хугацаа дараа сарын 15-ны өдрөөс хэтэрбэл 0,1 худийн алданги төлөхөөр заасны дагуу 2024 оны 6 сарын 15-ны өдрөөс хойш 10 сар буюу 300 хоног хугацаа хэтэрсэн алданги 2,100,000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн үндэслэлээ шаардлагаа тодорхойлсон.

3.2. Хариуцагч гэрээний дагуу нэхэмжлэгч гэрээний гол заалтуудыг биелүүлээгүй, бүрэн бүтэн техник нийлүүлээгүй, эвдэрлийг заасан хугацаанд засварлаагүй, төслийн ажилд саад учруулан тул манай компанид бодит хохирол учирсан ч бид нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу урьдчилгаа болон сэлбэгийн үнэнд дүйцүүлэн ажил гүйцэтгүүлсэнээр төлбөрийг барагдуулсанд тооцож, гэрээнд заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаагүй. Буцах зардал нэхэмжлэх нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалзал, үндэслэлээ тодорхойлсон.

4. Талууд 2023 оны 09 сарын 22-ний өдөр Техник тоног төхөөрөмж түрээслэх гэрээ бичгээр байгуулж, 2 ширхэг ковш нь 2023 оны 10 сарын 02-ны өдөр хариуцагч Л**** ХХК-ий зам барилгын газар /Өмнөговь аймгийн Ханбогд сум/-т хүргэгдсэн, харин одоог хүртэл буцаан Ш**** ХХК-д ирээгүй байна. /хх 12-18, гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, талуудын тайлбар/

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

5. Түрээсийн гэрээнд Түрээслэгч тал /цаашид А тал/ Л**** ХХК, түрээслүүлэгч тал /цаашид Б тал/ Ш**** ХХК гэж, 4.8 дахь заалтад А тал буцах тээврийн зардлыг хариуцна, Б тал талбайд очих тээврийн зардлыг хариуцна гэж заажээ.

Гэрээгээр А тал буюу хариуцагч Л**** ХХК буцах тээврийн зардлыг хариуцахаар талууд гэрээгээр тохирсон байна.

Хариуцагч буюу түрээлэгч Л**** ХХК нь түрээслэгч Ш**** ХХК-ий гэрээгээ зөрчсөнөөс үүссэн хохиролд буцах тээврийн зардлыг тооцуулах тайлбар гаргаж байгаа боловч хохирлоо хэрхэн яаж тодорхойлсон нь тодорхойгүй, нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд гэрээний 4.8 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч буцах тээврийн зардлыг шаардах эрхтэй байна.

6. Нэхэмжлэгч Л**** ХХК-ий зам барилгын газар /Өмнөговь аймгийн Ханбогд сум/-аас буцах зардлыг 7,000,000 төгрөг гэж тодорхойлсон ба хариуцагч үнийн дүнд хохирлыг тооцуулах тухай тайлбарлаж байх тул 2 ковшны буцах тээврийн хөлсний үнийн дүнтэй маргаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

7. Техник тоног төхөөрөмж түрээслэх гэрээ-ний 3.1-д Төлбөр төлөх хэлбэр Техник нь төсөл хэрэгжиж буй талбайд очсоны дараа А тал түрээсийн урьдчилгаа болгож гэрээний үнийн 30% төлнө. Б тал нь уг гэрээнд заасны дагуу дараа сарын 10 нд өмнөх сарын үлдэгдэл төлбөрийг төлж барагдахуулаар тохиролцсон бөгөөд тус төлбөрийг төлөх үед нийт сарын төлбөрөөс урьдчилгаа болгон өгсөн 30%-г хасаж тооцно. Б тал нь А талд зайлшгүй төлбөр төлөх 5 өдрийн илүү хугацаа гаргаж өгөх шаардлагтай. Хэрвээ төлбөр төлөх хугацаа дараа сарын 15-наас хэтэрвэл А тал нь 0.1% бодож алданги төлнө. гэж түрээсийн төлбөрийг төлөх нөхцлийг тохирсон байна.

Техник хэрэгслийн буцах зардалд түрээсийн төлбөр хамаарахгүй тул нэхэмжлэгч буцах зардалд алданги гаргуулах эрхгүй байх тул нэхэмжлэлээс 2,100,000 төгрөгийн алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлээс 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, үлдэх 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л**** ХХК-иас 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш**** ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш**** ХХК-д хариуцагч Л**** ХХК-иас 7,000,000 /долоон сая/ төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлээс 2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН