2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/09180

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 28 191/ШШ2025/09180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /рд:*******/ -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ******* ХХК /рд:*******/-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.******* 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн ******* *******ын гүйцэтгэх захирлын Б361 дүгээр тушаалаар хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын албаны аудитораар томилогдсон. Тус албанд томилогдон ажиллах хугацаандаа ажлын цагаа баримтлан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн. Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга нь нэхэмжлэгч Б.ийг 2023 оны 11 дүгээр сараас эхлэн өмнөх удирдлагын томилсон хүн нь гэсэн шалтгаанаар өөрөө хүсэлтээ өгөөд ажлаасаа чөлөөлөгд өө гэдэг байдлаар удаа дараа шахалт үзүүлж байсан. Түүнтэйгээ холбоотойгоор баримт бүрдүүлээд нэхэмжлэгчийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б984 дүгээр тоот гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан байгаа. Нэхэмжлэгч Б.ийн зүгээс тухайн тушаал дээр дурдсан үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл тодорхой байх шаардлагуудыг хангаагүй учраас тухайн тушаалыг нь эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн ажил олгогчийн зүгээс цаг бүртгэлийн төхөөрөмжид цагаа бүртгүүлж, ажилтан ажил үүргээ биечлэн үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй. Энэ үүргээ зөрчсөн учир хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж тайлбарладаг. Энэ нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохооргүй үндэслэл байгаа учраас үндэслэлгүйгээр халсан гэж маргаж байгаа болно. ******* ******* компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б984 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.ийг Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын албаны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 222 ажлын өдөрт ногдуулсан, ажилгүй байсан хугацааны 8,837,154 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж байгаа иргэн Б.ийн нэхэмжлэлтэй "******* ******* *******" ХХК-д холбогдох иргэний хэрэгт холбогдох нотлох баримт, материалыг судлан үзэхэд, нэхэмжлэгч Б.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан "..... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" нь нотлогдож байгаа болно. Тухайлбал: Хариуцагчийн зүгээс өнгөрсөн шүүх хурлаас хойших хугацаанд иргэн Б.ийн ажиллаж байсан "******* ******* *******" ХХК-ийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны ажилтнуудын 2024 оны 1-12 дугаар сарын ажлын цаг бүртгэлийг нотлох баримтын шаардлага хангуулан нотлох баримтаар өгсөн. Тус ажлын цагийн бүртгэлээс харахад Б.******* нь 2024 оны 7 дугаар сард 28 цаг, 8 дугаар сард 20 цаг, 9 дүгээр сард 56 цаг, 10 дугаар сард 80 цаг, 11 дүгээр сард 160 цаг, 12 дугаар сард 176 цаг ажил тасалсан нь нотлогдож байна. Мөн тус компанийн хүний нөөциийн мэргэжилтэн Ш.гийн вайбер, албаны мэйл хаягт үзлэг хийлгэж, түүний "албаны мэйл хаягаас мэдэгдэх хуудсыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.*******д явуулсан" болох нь нотлогдож байна. Б.ийн ажиллаж байсан "******* ******* *******" ХХК-ийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны 2024 оны 8, 9, 10, 11 дүгээр сарын болон 3 дугаар улирлын ажлын үр дүнг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, тухайн нэгжийн ажилтнуудын ажлын үр дүнгийн нэмэгдэл олгох тодорхойлолт, үнэлгээний хуудсыг өмнө нь нотлох баримтаар өгсөн. Тус албаны сар, улирлын ажилтнуудын ажлын үр дүнг хэлэлцсэн хурлын тэмдэглэлд Б.******* нь ажилдаа ирдэггүй, хийсэн ажил байхгүй, ажлын тайлан байхгүй байгаа талаар, үр дүнгийн нэмэгдэл олгох тодорхойлолтод Б.******* нь ажлын цаг ашиглалт, хийсэн ажил байхгүй тул хасагдсан талаар тэмдэглэсэн байгаа нь нэхэмжлэгч Б.******* нь ажлын байран дээрээ байдаггүй, эрхэлсэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэггүй байсныг нотолж байна. Компанийн Захиргаа удирдлагын газраас Б.*******д 2024 оны 10 дугаар сарын 10, 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 удаа мэдэгдэх хуудас өгч зөрчлөө арилгаж, компанид үргэлжлүүлэн ажиллах боломж олгосон боловч сануулгыг хүлээн аваагүй, зөрчлөө арилгаагүй нь дээрх цаг бүртгэлээс харагдаж байх бөгөөд ажил олгогчийн зүгээс сүүлийн мэдэгдэх хуудас өгснөөс хойш дахин бүтэн сар гаруй хугацаанд хүлээсний эцэст арга буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан байдаг. Дээрх нотлох баримтууд нь нэхэмжлэгч Б.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д Ажилтан нь "ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх" үүрэгтэй гэж, 42.2.3-д Ажилтан нь "хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах" үүрэгтэй гэж заасныг зөрчиж, тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" байх тул Б.ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Б.ийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б.*******д олгосон итгэмжлэл, ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/361 дугаар Б.ийг үндсэн ажилтнаар томилох тухай тушаалын хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/984 дүгээр Б.ийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар, Б.ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07/23/018 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/361-2023 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хорооны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар хуралдааны тэмдэглэл зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/530 дугаар Ч.Мөнхтүшиг, Б.Заяа нарт олгосон итгэмжлэл, Б.Заяагийн иргэний үнэмлэхний лавлагаа, ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/28 дугаар Журам батлах тухай тушаалын хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн дүрмийн хуулбар, нэмэлт тайлбар, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Мэдэгдэх хуудасны хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Мэдэгдэх хуудасны хуулбар, Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны 2024 оны 07, 09, 10, 11 дүгээр сар болон 3 дугаар улирлын ажилтнуудын ажлын үр дүнг хэлэлцсэн хурлын тэмдэглэлийн хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны 2024 оны 08, 09, 10 дугаар сарын ажлын үр дүнгийн нэмэгдэл олгох тодорхойлолтын хуулбар, ХШҮДАА-ны 2024 оны 3 дугаар улирлын урамшуулал олгох үнэлгээ нэгтгэлийн хуулбар, ХШҮДАА-ны даргын үнэлгээний хувийн хуулбар, ХШҮДАА-ны 2024 оны 4 дүгээр улирлын урамшуулал олгох үнэлгээний нэгтгэл, ******* ******* ******* ХХК-ийн Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын ажилтнуудын 2024 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12 дугаар сарын ажилласан цагийн нэгдсэн бүртгэлийн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Мэдэгдэх хуудасны хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Мэдэгдэх хуудасны хуулбар зэргийг ирүүлсэн.

 

5. Шүүхийн журмаар ******* ******* ******* ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Ш.гийн албаны хаяг болон дугаарын утас дээрх вайбер хаягт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл авагдсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: .. ******* ******* компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б984 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.ийг Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын албаны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 222 ажлын өдөрт ногдуулсан, ажилгүй байсан хугацааны 8,837,154 төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...нэхэмжлэгч Б.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д Ажилтан нь "ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх" үүрэгтэй гэж, 42.2.3-д Ажилтан нь "хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах" үүрэгтэй гэж заасныг зөрчиж, тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан" байх тул Б.ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/984 дүгээр Б.ийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгч Б.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/984 дүгээр Б.ийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-11 дүгээр тал/

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заажээ.

 

4.3. Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 32 тоот хурлын тэмдэглэл тогтоогдож байна. /х.х-ийн 12-14 дүгээр тал/

 

4.4. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 32 тоот хурлын тэмдэглэлээр 2 тал харилцан тохиролцоогүй, маргаанаа шийдвэрлүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан байх тул шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

5. ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/984 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.2, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, ******* ******* ******* ХХК-ийн дүрмийн 9.5.5, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.5, 9.1.9 (б), Хөдөлмөрийн гэрээний 4.5.6 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /х.х-ийн 6 дугаар тал/

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т ажилтны үндсэн үүргийг зохицуулсан байх ба 42.2.1-т ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, 42.2.2.хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүрэгтэй гэж зохицуулсан.

Мөн Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.6-д Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын бусад зөрчил гаргасан гэж зохицуулсан ба ******* ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.9. (б)-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурав болон түүнээс олон өдрийн хугацаагаар ажил тасалсан эсхүл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цаг ажлын таван өдөр буюу 40 цагтай тэнцсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ. /х.х-ийн 8-11, 75-94 дүгээр тал/

6.1. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн ******* ******* ******* ХХК-ийн Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны 2024 оны 09, 10 дугаар саруудын ажлын үр дүнгийн нэмэгдэл олгох тодорхойлолт болон Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны 2024 оны 09, 10 дугаар саруудын ажилтнуудын ажлын үр дүнг хэлэлцсэн хурлын тэмдэглэлд Аудитор Б.******* нь тодорхойгүй шалтгаанаар хуралд оролцоогүй ба Аудитор Б.******* Идэвхи санаачилга, хийсэн ажил болон цаг ашиглалт хангалтгүй. Өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул үр дүнгийн урамжшуулал олгохгүй гэж шийдвэрлэсэн.

ХШҮДАА-ны 2024 оны 3 дугаар улирлын урамшуулал олгох үнэлгээ нэгтгэлээр Аудитор Б.*******д Ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл байхгүй тул удирдлагын шийдвэрээр урамшлуулал олгохгүй, ХШҮДАА-ны 2024 оны 4 дүгээр улирлын урамшуулал олгох үнэлгээний нэгтгэлээр Ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл байхгүй тул удирдлагын шийдвэрээр урамшлуулал олгохгүй, ажилд ирэхгүй байгаа гэж дүгнэгдсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 108-133 дугаар тал/

Дээрх Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны ажлын үр дүнгийн нэмэгдэл олгох тодорхойлолт болон Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны ажилтнуудын ажлын үр дүнг хэлэлцсэн хурлын тэмдэглэлд дурдсан нөхцөл байдал нь ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/984 дүгээр Б.ийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн гэрээг, Хөдөлмөрийн дотоод журмуудыг зөрчсөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна гэж үзэхээр байна.

6.3. Хариуцагчид гаргасан уг зөрчлийг арилгахыг Төмөр******* таван ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.*******д ажлын цагийг ажил үүргээ гүйцэтгэхэд зориулж, хариуцлагатай байхыг сануулж, хэрэв тус зөрчлийг давтан гаргасан тохиолдолд тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохыг мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг Б.******* танилцуулсан боловч гарын үсэг зурахаас татгалзсан байна. /х.х-ийн 107 дугаар тал/

Нэхэмжлэгч талаас уг мэдэгдэх хуудсыг хариуцагч тал Б.ийн цахим хаягаар илгээсэн гэх тайлбар өгөн, үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/39545 дугаар захирамжаар хангаж, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн Ш.гийн албаны хаягнаас хаяг руу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13:44 минутад Таныг 2024.11.21-ний оройн 18 цагийн үед төв оффист ирэхэд энэхүү мэдэгдлийг өгөх гээд надтай уулзаарай гэсэн. Гэвч та надтай уулзалгүй гараад явсан тул таны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож буй мэдэгдэх хуудсыг албан мэйлээр нь хүргүүлж байна. гарчигтай, 684 KB багтаамж бүхий Б.******* гэх PDF бүхий хүргүүлсэн файлыг нээж үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Мэдэгдэх хуудас гэх 8 хуудас бүхий файлыг илгээсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /х.х-ийн 175-192 дугаар тал/

6.4. Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, компанийн Хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах гэж заасан бөгөөд Б.******* ажлын цаг баримтлаагүй, ажлын бүтээмжгүй ажилласан болох нь ******* ******* ******* ХХК-ийн Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын ажилтнуудын 2024 оны 06, 07, 08, 09, 10, 11 дүгээр сарын ажилласан цагийн нэгдсэн бүртгэлээс тогтоогдож байна. /х.х-ийн 157-163 дугаар тал/

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар 80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан.

Дээрх нөхцөл байдлаас харахад ******* ******* ******* ХХК-ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/984 дүгээр Б.ийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал болон хөдөлмөрийн гэрээ, холбогдох хуулийг үндэслэн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцэж байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Б.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР