2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/09746

 

 

 

 

 

 

 

 

2025 11 12 191/ШШ2025/09746

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ******* ХХК /РД:*******/,

 

Хариуцагч: *******ы /рд:/ нарт холбогдох,

 

Орон сууц болон зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч О.******* нь 2021 оны 11-р сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн дүгээр , дугаар байрны тоот 80,77 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1мкв 1,760,000.00 төгрөгөөр тооцож 145,000,000.00 төгрөгийг гэрээнд заасан Б.Батзаяагийн дансанд шилжүүлж захиалгын гэрээ хийсэн, Мөн зоорын давхрын 2 номерын зогсоолыг 16,8 мкв 20,000,000.00 төгрөгөөр тооцож А.ын дансанд шилжүүлж авто зогсоолын гэрээ байгуулан үнийг 100% бүрэн төлж дууссан ба орон сууц 2022 оны 12 сард ашиглалтад орж, орон сууцандаа одоог хүртэл амьдарч, зогсоолоо ашиглаж байна.

Гэтэл Б. нь өмчлөх эрхийн гэрчилгээ удахгүй гарна түр хүлээгээрэй гэж удаа дараа хэлсэн боловч гаргаж өгөөгүй ямар нэгэн шалтаг хэлж хойшлуулж, худлаа ярьж өнөөдрийг хүрсэн.

Орон сууц захиалгын гэрээний 5.1.4-д гүйцэтгэгч нь барилга байнгын ашиглалтад орж орон сууцны төлбөр төлөгдөж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэг хүлээсэн.

Гэтэл ******* ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас оршин суугчид эд хөрөнгө, сэтгэл санаагаар маш их хохирч байна.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж ******* ******* ******* дугаар байрны тоотын 3 өрөө орон сууц, зоорын давхрын 2 номерын авто зогсоолын өмчлөгчөөр тус тус О.ыг тогтоож орон сууцны болон зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч О.ын гаргасан БЗД-ийн -р , -р байр, 2-р давхарын 80,77 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж эд хөрөнгийг эрхийн услын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч О.ын гаргасан БЗД-ийн -р , -р байр, давхарын 16,8 м.кв дулаан зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж эд хөрөнгийг эрхийн услын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК, Б. нарт холбогдуулан орон сууц болон зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Б. нь нэхэмжлэгч О.ын нэхэмжилсэн орон сууц болон зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулж өгөхийг даалгах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, М.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч ******* ******* ******* ХХК, Б. нар нь нэхэмжлэгч О.ын нэхэмжилсэн БЗД-ийн -р , -р байр, 2-р давхарын 80,77 м.кв 3 өрөө орон сууц болон давхарын 16,8 м.кв дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулж өгөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, ******* ******* ******* ХХК, Б. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200+982,950 төгрөг, нийт 1,3,150 төгрөгөөс 526,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 526,575 төгрөгийг, хариуцагч ******* ******* ******* ХХК, Б. нараас 526,575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР