| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/10946/И |
| Дугаар | 191/ШШ2025/10106 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/10106
2025 11 19 191/ШШ2025/10106
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /рд:*******, ИБД:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 19,646,284.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Н.******* нь манай компанитай 2025 оны 2 сарын 17-ны өдөр П00078821 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Н.*******-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас:
2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 7824739499 зээлийн дансны дугаартай,
2.669.0. 00 /хоёр сая зургаан зуун жаран есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5750193943 банкны тоот дансанд;
2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 7100364421 зээлийн дансны дугаартай,
15.730.0. 00 /арван таван сая долоон зуун гучин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.05 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5750193943 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2025 оны 3 дугаар сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь :
-Үндсэн зээл: 2,135,199.34 /хоёр сая нэг зуун гучин таван мянга нэг зуун ерэн есөн төгрөг гучин дөрвөн мөнгө /
-Шимтгэл: 53,379.99 /тавин гурван мянга гурван зуун далан есөн төгрөг ерэн есөн мөнгө /
-Үндсэн хүү: 268,508.62 /хоёр зуун жаран найман мянга таван зуун найман төгрөг жаран хоёр мөнгө /
-Нэмэгдүүлсэн хүү: 43,171.98 /дөчин гурван мянга нэг зуун далан нэгэн төгрөг ерэн найман мөнгө /
-Нийт: 2,500,259.93 /хоёр сая таван зуун мянга хоёр зуун тавин есөн төгрөг ерэн гурван мөнгө /
2.2025 оны 2 дугаар сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь :
-Үндсэн зээл: 14,512,592.95 /арван дөрвөн сая таван зуун арван хоёр мянга таван зуун ерэн хоёр төгрөг ерэн таван мөнгө /
-Шимтгэл: 0.00
-Үндсэн хүү: 2,564,661.70 /хоёр сая таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун жаран нэгэн төгрөг далан мөнгө /
-Нэмэгдүүлсэн хүү: 63,269.91 /жаран гурван мянга хоёр зуун жаран есөн төгрөг ерэн нэгэн мөнгө /
-Нийт: 17,140,524.56 /арван долоон сая нэг зуун дөчин мянга таван зуун хорин дөрвөн төгрөг тавин зургаан мөнгө /
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 5,500.00 /таван мянга таван зуун төгрөг/ төгрөг.
Иймд хариуцагч Н.*******-с нийт 19,646,284.49 /арван есөн сая зургаан зуун дөчин зургаан мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Миний бие Н.******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 19,464,284.49 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож дараах графикийн дагуу төлөхөөр тохиролцсон.
2025 оны 12 сарын 20-нд 2,180,000 төгрөг,
2026 оны 1 сарын 20-нд 2,180,000 төгрөг,
2026 оны 2 сарын 20-нд 2,180,000 төгрөг,
2026 оны 3 сарын 20-нд 2,180,000 төгрөг,
2026 оны 4 сарын 20-нд 2,180,000 төгрөг,
2026 оны 5 сарын 20-нд 2,180,000 төгрөг,
2026 оны 6 сарын 20-нд 2,180,000 төгрөг,
2026 оны 7 сарын 20-нд 2,180,000 төгрөг,
2026 оны 9 сарын 20-нд 2,206,284.49 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******од холбогдуулан гэрээний үүрэгт 19,646,284.49 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,646,284.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 1 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 2 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 3 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 4 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 5 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 6 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 7 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 9 сарын 20-нд 2,206,284.49 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Инвескор хэтэвч ББСБ ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэрээ өөрчилж ******* ББСБ ХХК нь болсон болох нь хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаанаас харагдаж байна. /хх-6/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.******* нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхийг олгожээ. /хх-7/
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Н.*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******од холбогдох гэрээний үүрэгт 19,646,284.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,206,630.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 1 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 2 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 3 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 4 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 5 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 6 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 7 сарын 20-нд 2,180,000 төгрөг, 2026 оны 9 сарын 20-нд 2,206,284.49 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,181 төгрөгөөс 128,090.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 128,090.5 төгрөгийг, хариуцагч Н.*******оос 128,090.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР