Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2026/0677

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Азбаяр би, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Л*******гийн дүгнэлттэй Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хамралт, орлого, шимтгэлийн улсын байцаагч Ө.Б*******д холбогдох зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хамралт, орлого, шимтгэлийн улсын байцаагч Ө.Б******* шүүхэд хандан гаргасан хүсэлтдээ: ...Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын байцаагч Ө.Б******* би 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсыг ******* дугаар сургуульд олгож 250,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсанд бичсэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Л*******гийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 216 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Л******* нь шүүхэд Нийгмийн даатгалын газрын хамралт, орлого, шимтгэлийн улсын байцаагч Ө.Б*******гийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар ******* дугаар сургуульд 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хамралт, орлого, шимтгэлийн улсын байцаагч Ө.Б******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т ...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Л*******гийн дүгнэлттэй Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хамралт, орлого, шимтгэлийн улсын байцаагч Ө.Б*******д холбогдуулан гаргасан 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 216 дугаартай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

 

  ШҮҮГЧ Э.АЗБАЯР