| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/04353/И |
| Дугаар | 191/ШШ2025/10213 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/10213
2025 11 20 191/ШШ2025/10213
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ХК /рд:*******/-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 17,642,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******,
Иргэдийн төлөөлөгч Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хүсэлт байхгүй. Хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэхүү Эвлэрлийн гэрээ-ээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасныг үндэслэн, нэг талаас нэхэмжлэгч Г.*******, нөгөө талаас хариуцагч ******* ******* компани түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нар нь дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 17,642,700 төгрөгийн 50 хувь буюу 8,821,350 төгрөгөөс татгалзаж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувь буюу 8,821,350 төгрөгийг нэхэмжлэгчид олгох.
Гэрээний хугацаа: Хариуцагч нь эвлэрлийн дүн болох 8,821,350 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 4,410,675 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4,410,675 төгрөг төлөхөөр тохиролцов. Иймд тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь ******* ******* ХК-д холбогдуулан *******ын нөхөн төлбөрт 17,642,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, Нэхэмжлэгч Г.******* нь 17,642,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,821,350 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,821,350 төгрөгийг хариуцагч ******* ******* ХК нь 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 4,410,675 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4,410,675 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхийг олгожээ. /х.х-ийн 64 дүгээр тал/
Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Гантулгын нэхэмжлэлтэй, ******* ******* ХК-д холбогдох *******ын нөхөн төлбөрт 17,642,700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын 8,821,350 төгрөгөөс татгалзаж, үлдэх 8,821,350 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 4,410,675 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4,410,675 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Г.*******д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,164 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХК-иас 156,092 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.ДАВААСҮРЭН
Б.ЦОЛМОНГЭРЭЛ