2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/08648

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/08648

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү *******ийн /РД:/-ыг эх Г.*******ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн хүү *******ийн /РД:/-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ц.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2. дахь хэсэгт заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, ******* дүүргийн **-р хороо, ** хороолол //, , *** байр, ** тоот хаягт байршилтай, 39,27 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс Г.******* өөрийн нэрийг хасуулах, үүнтэй холбоотой бичиг баримтыг хариуцагч Ц.*******т бүрдүүлж өгөх, Ц.******* нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 63,500,000 төгрөг болон хүү А.ын сургалтын төлбөр буюу нэмэлт зардалд 3,500,000 төгрөгийг тус тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 15 хоногийн дотор Г.*******т төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 698,100 төгрөг, хариуцагчийн 140,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА