| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 102/2024/07957/И |
| Дугаар | 197/ШШ2025/03575 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/03575
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Улаан******* хот, Сүх******* дүүрэг, 8 дугаар хороо, *******К-н байр, *******, ******* тоот хаягт байрлах, Дэлгэрэх хурд ХХК /РД: 8444021/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаан******* хот, *******, 33 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, ХД-86/2 байр, тоотод оршин суух, ынхан овогт ийн /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,275,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дэлгэрэх хурд ХХК тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай Дэлгэрэх хурд ХХК нь тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 68-46 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээвэрт явуулсан.
Уг тээврийн хэрэгслийг Б. жолоодож нийт 7 удаагийн ачаанд орсон. Бидний зүгээс 68-46 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй андууран төлбөрийг хийхдээ 7,275,050 төгрөгийг Б.ад илүү шилжүүлсэн байна.
Иймд Б.аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 7,275,050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дэлгэрэх хурд ХХК нь хариуцагч Б.ад холбогдуулан 7,275,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.1-д шүүгч энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай нэхэмжлэл гаргана гэж заасан.
Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зохицуулсан.
Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д энэ хуульд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ гэж заасан.
Тус шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан хэрэг маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой хэрэг маргаан харьяалагдахгүй болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар хэргийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нь хэргийг харьяаллыг тодорхойлсны дараа харьяалах шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дэлгэрэх хурд ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.ад холбогдох 7,275,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дэлгэрэх хурд ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 131,355 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Дэлгэрэх хурд ХХК-д олгосугай.
3. Нэхэмжлэгч нь хэргийн харьяаллыг тодорхойлсны дараа харьяалах шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, нэхэмжлэл болон түүнд хавсаргасан материал /нийт 18 хуудас/-ыг нэхэмжлэгчид хүргүүлэхийг шүүгчийн туслах /А.Ариунзаяа/-д даалгасугай.
5. Энэхүү захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тус шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ