2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/10099

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 19 191/ШШ2025/10099

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я******* би,

нэхэмжлэгч- *******, *******, *******, *******, ******* байрлах, А ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- *******, *******, ******* хаягийн бүртгэлтэй, одоо , , , оршин суух, Б овогт С-н С холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 23,448,351.82 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С-н Саруул нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025-01-29-нд 7111070007 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгчтэй байгуулсан 7111070007 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2028-05-26-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7111070007 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 20,000,000.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,412,602.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,749.08 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 23,448,351.82 төгрөгийг зээлдэгч С-н С гаргуулж өгнө үү гэжээ /хх-1/.

 

2. Хариуцагч С.Саруул шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: А ХХК-ийн гаргасан 23,448,351.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг дараах графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна. 2025 оны 12 сарын 20-ны өдрийн дотор 2,931,043.97 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдрийн дотор 2,931,043.97 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдрийн дотор 2,931,043.97 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдрийн дотор 2,931,043.97 төгрөг, 2026 оны 04 сарын 20-ны өдрийн дотор 2,931,043.97 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдрийн дотор 2,931,043.97 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдрийн дотор 2,931,043.97 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдрийн дотор 2,931,043.97 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-43/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь С.Саруул-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 20,000,000.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,412,602.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,749.08 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 23,448,351.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх 1/.

 

2. Хариуцагч С.Саруул нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гардан авч /хх-36/, нэхэмжлэлийн шаардлага болох 23,448,351.82 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12-р сарын 20-ны өдрөөс 2026 оны 07-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 20-ны өдөр тус бүр 2,931,043.97 төгрөгөөр нэхэмжлэгчид тус тус төлөхөөр бичгээр хүсэлтээ гаргасан байна /хх-43/.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.

 

4. Хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэрэглээний зээлийн эрхийн Е1 000016176 дугаартай гэрээнд хариуцагч С.Саруул нь зээлдэгчээр гарын үсэг зурсан байх бөгөөд тэрээр нэхэмжлэгчийн шаардсан 23,448,351.82 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.

 

6. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,192 төгрөгийн тал хувь болох 137,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 137,596 төгрөгийг, хариуцагчаас 137,596 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК /РД-/-н шаардсан 23,448,351.82 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сгийн Саруул /РД-/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрч,

уг төлбөрийг 2025 оны 12-р сарын 20-ны дотор 2,931,043.97 төгрөгөөр, 2026 оны 01-р сарын 20-ны дотор 2,931,043.97 төгрөгөөр, 02-р сарын 20-ны дотор 2,931,043.97 төгрөгөөр, 03-р сарын 20-ны дотор 2,931,043.97 төгрөгөөр, 4-р сарын 20-ны дотор 2,931,043.97 төгрөгөөр, 5-р сарын 20-ны дотор 2,931,043.97 төгрөгөөр, 6-р сарын 20-ны дотор 2,931,043.97 төгрөгөөр, 7-р сарын 20-ны дотор 2,931,043.97 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,192 төгрөгийн тал хувь болох 137,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 137,596 төгрөгийг, хариуцагч С.Саруул-с 137,596 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч С.Саруул нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ