2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/10142

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 19 191/ШШ2025/10142

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я******* би,

*******, *******, ******* байрлах, К******* ХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- *******, *******, ******* оршин суух, Х******* овогт Т-н О-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 23,496,863 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч К******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Т.Оэс цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1-д хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр MN07003000 дугаартай зээлийн гэрээ байгуулан 22,414,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний К******* дахь тоот данс руу шилжүүлсэн.

Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч Т.Оэс шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж MN07003000 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 20,319,195 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,067,886 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 109,782 төгрөг, нийт 23,496,863 төгрөгийг шаардаж байна.

Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Оэс нийт 23,496,863 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ /хх-1-2/.

 

2. Хариуцагч Т.О шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: К******* ХК-ийн гаргасан 23,496,863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг дараах графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна. 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 2026 оны 08 сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 2026 оны 09 сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-27/.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч К******* ХК нь хариуцагч Т.О-д холбогдуулан MN07003000 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 20,319,195 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,067,886 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 109,782 төгрөг, нийт 23,496,863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.

 

2. Хариуцагч Т.О нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гардан авч /хх-20/, нэхэмжлэлийн шаардлага болох 23,496,863 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12-р сарын 25-ны өдрөөс 2026 оны 09-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-нд тус бүр 2,349,686.3 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна /хх-27/.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.

 

4. Хэрэгт авагдсан 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн К*******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээнд хариуцагч Т.О харилцагчаар гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан 23,496,863 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.

 

6. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,434 төгрөгийн тал хувь болох 137,717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 137,717 төгрөгийг, хариуцагчаас 137,717 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Капитрон банк ХК //-н шаардсан 23,496,863 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т-н О // нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12-р сарын 25-ны дотор 2,349,686.3 төгрөг,

2026 оны 01-р сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 02-р сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 03-р сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 04-р сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 5-р сарын 20-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 6-р сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 7-р сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 8-р сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөг, 9-р сарын 25-ны өдрийн дотор 2,349,686.3 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,434 төгрөгийн тал хувь болох 137,717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 137,717 төгрөгийг, хариуцагч Т.О-с 137,717 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Т.О нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ