Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 313/ШШ2025/00646

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би

 Нэхэмжлэгч: ******* ХК /РД: *******/, Улаанбаатар хот, *******,*******,*******, *******ны төв байр

 Хариуцагч: ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, *******,,,

 Зээлийн гэрээний үүрэгт 42 895 312.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Хариуцагч нь нэхэмжлэгч ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 42 895 312.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь 42 895 312.94 төгрөгийг нэхэмжлэгч ХК-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 427 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ас улсын тэмдэгтийн хураамж 186 213.5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 186 213.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН