2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/08963

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/08963

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, * дүгээр хороо, ******* байр, ** тоот хаягт оршин суух, *******-******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, ** дүгээр хороо, ******* *******, ******* байр, тоот хаягт оршин суух, овогт *******тулгын /РД:/-т холбогдох,

Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэл гаргагч Ч.******* нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч нь **** дүүрэг, **-р хорооо, ******* орон сууцны *******ы *******-р байр, ** тоот хаягт байршилтай, 21,1 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулан нэхэмжлэгчийн өмчлөгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний төлбөр болох 35,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг.

Ч.******* нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч ХХК нь гэрээнд заасан үүргийг огт биелүүлэхгүй байсан тул 2022 оны 03 сард үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Улмаар 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02579 дугаартай шийдвэр гарч, Ч.*******г ***** дүүрэг, **-р хороо, ******* орон сууцны *******ы *******-р байр, тоот хаягт байршилтай, 21,1 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүухийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, талууд магдалалд хяналтын журмаар гомдол гаргаагүй. Ингээд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гарч, шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ХХК нь тухайн ******* дугаартай байрыг бүхэлд нь банкны барьцаанд тавьсан учир орон сууц тус бүр дээр гэрчилгээ салж гарах боломжгүй гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бага зэргийн удаашралтай явагдаж байгаа юм.

Дээр дурдсан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад буюу Ч.*******гийн нэхэмжпэлтэй, ХХК нарт холбогдох маргаан шүүхэд хянагдаж байх үед Б. нь дээрх үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшилдээ аван амьдарч эхэлсэн байдаг. Гэтэл Ч.******* нь дээр дурдсанчлан 2022 оны 03 сард анх шүүхэд нэхэмжлэл гаргахын зэрэгцээ тус оны 05 сард шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байсан боловч Б. нь тухайн орон сууцанд хууль бусаар орж амьдарсан байна.

Ч.******* нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосны дараа Б.т шүүхийн шийдвэрийн талаар мэдэгдэж орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч тус орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул ийнхүү нэхэмжпэл гаргаж байна.

Иймд ****** дүүрэг, **-р хорооо, ******* орон сууцны *******ы *******-р байр, тоот хаягт байршилтай, 21,1 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хариуцагч Б.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ албан ёсоор гараагүй боловч нэгэнт нэхэмжлэгч Ч.*******г өмчлөгчөөр тогтоосон талаар шийдвэр гарсан, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Ч.******* нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ****** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ******* *******ы ******* дугаар байр, тоот хаягт байрлах, 21,1 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг Б. миний бие ХХК-тай Орон сууц худалдах худалдах авах гэрээ байгуулж, төлбөр болох 59,000,000 төгрөгийг компанийн инженер Л.ын зөвлөснөөр Д.ын дансад хийж тухайн орон сууцанд орсон. 2024 оны нэхэмжлэгч Ч.******* хариуцагч ХХК нар нь Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр тухайн орон сууцны өмчлөлийг тогтоох маргаантай байсныгаа надад мэдэгдээгүй бөгөөд миний эрх ашгийг хангаагүй байна.

****** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ******* *******ы орон сууцны ******* ******* дугаар байрны тоот хаягт байрлах, 21.1 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь хэн нэгний нэр дээр гараагүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, ХХК, Ч.*******гийн хооронд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №21 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ХХК-ийн эзэмшлийн газрын байршлын кадастрын зураг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2024/ дугаартай магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 183/ГХ2024/ дугаартай гүйцэтгэх хуудас, ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10-5/120 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хаягласан албан бичиг, төлбөрийн баримт,

Хариуцагчаас, Б., ХХК-ийн хооронд 2022 оны 9 дүгээр сарын 08-ын өдөр байгуулсан №21/2 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ХААН банк ХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.т холбогдуулан, Улаанбаатар хот, ***** дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар хороолол, ******* орон сууцны ******* ******* дугаар байр, тоот хаягт байрлах, 21.1 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, Улаанбаатар хот, ***** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ******* *******ы ******* дугаар байрны тоот хаягт байрлах, 21.1 м.кв талбайтай орон сууцанд хариуцагчийг хууль бусаар амьдарч байгаа гэж үзэж, өмчлөгчийн хувиар уг орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд уг шаардлага нь үүргийн эрх зүйн хүрээнд бус өмчийн эрх зүйн хүрээнд хамаарахаар байна.

Иймд шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд өмчийн эрх зүйн хүрээнд хууль зүйн дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

3.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хуульд зааснаар хөрөнгөө шаардах эрхийг нэг талаас хууль ёсны өмчлөгч гаргах бөгөөд нөгөө талаас энэ шаардлагыг хариуцах этгээдийн эзэмшил нь хууль бус байх учиртай.

Нэхэмжлэгч Ч.******* болон ХХК нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийдвэрээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Ч.*******г тогтоон шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2024/ дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Ч.******* нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч байх тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэж зааснаар хариуцагчаас орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.

4.Хариуцагчаас маргаан бүхий орон сууцыг ХХК-тай 2022 оны 9 сарын 08-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа тул хууль ёсны эзэмшигч гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хөдлөх эд хөрөнгийн хувьд эзэмшиж буй байдал нь тухайн эд хөрөнгийг өмчлөгч гэх агуулгыг гадаад харилцаанд илэрхийлдэг бол үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөгчийг эзэмшилд суурилан тодорхойлох боломжгүй юм. Учир нь, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн хөдөлгөөн нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тулгуурлах бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоосон байдал, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэл хийгдсэн байдлаар тодорхойлогдоно.

Хариуцагчаас уг орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчид олгогдоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын нэг үндэслэлээ тодорхойлсон.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10-5/120 дугаартай албан бичгээр ...дээрх үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Авлигатай тэмцэх газар болон Нийслэлин Прокурорын газрын прокурорын зөвшөөрөл, албан бичгийг үндэслэн тус тус түдгэлзүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8... заалтыг үндэслэн шүүхийн шийдвэрт дурдсан ******* дугаар байрны тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн Ч.*******г эрхийн улсын бүртгэлд бүртгэх боломжгүй... гэжээ.

Дээрх албан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхээр хандсан хэдий ч тус байгууллагаас хуульд заасан тодорхой шалтгааны улмаас энэ үйлчилгээг үзүүлэх боломжгүй байгаа нь нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй байна.

5.Энэ тохиолдолд хариуцагч нь тухайн хөрөнгийг хууль ёсны дагуу эсхүл хууль бусаар эзэмшиж байна уу гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Хариуцагчаас дээрх үл хөдлөх хөрөнгийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа хэдий ч өмчлөгч Ч.*******гийн өмнө түүний эзэмших, ашиглах эрхийг зөрчиж тус орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзнэ.

6.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Улаанбаатар хот, ***** дүүргийн ** дүгээр хороо, ******* орон сууцны *******ы ******* дугаар байр, тоот хаягт байрлах, 21,1 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Б.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн ****** дүүргийн *** дүгээр хороо, ** дугаар хороолол, ******* *******ы ******* дугаар байр, тоот хаягт байрлах, 21,1 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Б.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА