2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/09496

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 06 191/ШШ2025/09496

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Я******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- *******, *******,*******, *******, ******* ******* байрлах, Е******* ХХК-ний нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.А******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Е******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Зээлдэгч Г.А нь манай компанитай 2021 оны 11-р сарын 9-ний өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 3,113,910 төгрөгийг зээлж авсан боловч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2025 оны 9-р сарын 8-ны өдрийн тоот шүүгчийн захирамжаар Г.А нь нэхэмжлэлд заасан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана оршин байгаа хаяг нь тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г-н А******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж байгаа Е******* ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-29/.

 

3. Нотлох баримтын тухайд

3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, Г.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн зээлийн гэрээ /хх-7-9/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9-р сарын 8-ны өдрийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-10-12/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр Г.А-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-17/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-18-19/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Е******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г-н А-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг барьцаат зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлсон /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан  2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн зээлийн гэрээ, Г.А иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтаас үзэхэд Г.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна /хх-6-9/.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тиймээс шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар Г.А-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл , , , гэх хаягийн лавлагаа ирсэн байна /хх-17/.

 

Дээрх хаягаар Г.А******* шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тухайн хорооны засаг дарга нь уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болохыг тодорхойлж, баталгаат шуудангийн магадлагаанд эзэнгүй гэх тайлбар бичигдсэн байна /хх-18-19/.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А нь , , зүүн наран 8-р гудамж 239 ******* оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9-р сарын 8-ны өдрийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тухайн хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

6. Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн зээлийн гэрээнд Г.А нь зээлдэгчээр гарын үсэг зурсан байна /хх-7-9/.

 

7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, Б овогт Г-н А-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч Е******* ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А******* эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Баянгол дүүргийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-29/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай, Б овогт Г-н А-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.А******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Е******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нар /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Е******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ

 

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Е******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Халиунааг эрэн сурвалжлуулах хүсэлтийн үндэслэлээ 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 3,098,900 төгрөгийг зээлж авсан боловч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 312/ШЗ2025/00663 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2-т энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан хэргийг шүүх хүсэлт гаргасан этгээд, холбогдох хуулийн этгээд, иргэнд мэдэгдсэний үндсэн дээр тэдний хүсэлтийн дагуу хянан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулсан.

 

4. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/11551 дугаар захирамжаар Н.Халиунаагийн оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Орхон аймаг, Баян-Өндөр сум 9-р баг, Шанд 22 гудамж, 14 тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-20/.

 

Дээрх хаягаар Н.Халиунааг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Орхон аймаг, Баян-Өндөр сум 9-р багийн засаг дарга нь дээрх хаяг байдаггүй болохыг тодорхойлсон байна /хх-21/.

 

5. Хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд Н.Халиунаа нь зээлдэгчээр гарын үсэг зурсан /хх-7-11/ байх бөгөөд зээлийн гэрээний үүргийг Н.Халиунаагаас шаардаж гаргасан Е******* ХХК-ний нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Орхон аймаг, Баян-Өндөр сум 9-р баг, Шанд 22 гудамж, 14 тоот хаягтаа оршин сууддаггүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-13/.

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох МТ92012527 регистрийн дугаартай, Авгууд овогт Найдан-н Халиунаа-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч Е******* ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

8. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Должинсүрэнд мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлснээр /хх-32/ нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд МТ92012527 регистрийн дугаартай, Авгууд овогт Найдан-н Халиунаа-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Халиунааг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Е******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Должинсүрэн /холбоо барих утас-88175853/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Е******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ