| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/10677/И |
| Дугаар | 191/ШШ2025/09075 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/09075
| 2025 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 191/ШШ2025/09075 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** дүүрэг, ** дүгээр хороо, ******* банк ХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******, Г.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК -иас шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Н.*******, Г.******* нар нь тус банктай 2023 оны 05 сарын 01-ний өдөр Зээл болон барьцааны зээлийн гэрээг байгуулан 17,100,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай, мөн 2024 оны 03 сарын 15-ны өдөр Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан 13,970,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар тус тус зээл олгож зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээж зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 385 хоногоор хугацаа хэтрүүлэн 17,583,820.07 төгрөгийн зээлийн үлдэгдэл өр төлбөртэй байна.
Зээлдэгч Н.*******, Г.******* нарыг идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч зээл авах үеийн ******* дүүргийн *******-р хороо, ******* **-р гудамж, ******* тоот хаягт, мөн ******* дүүргийн *******-р хороо, **-р гудамж, тоот хаягтаа оршин суудаггүй болох нь ******* дүүргийн *******, *******-р хорооны Засаг даргын тодорхойлолт, мөн шүүгчийн 192/Ш*******025/39713 тоот захирамжаар тодорхойлогдож байгаа тул Н.*******, Г.******* нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Н.*******, Г.******* нарыг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн хүсэлт, ******* банк ХК, Н.*******ын хооронд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Зээл болон барьцааны гэрээ, ******* банк ХК, Н.*******,Г.*******ын хооронд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээнд өөрлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, мэдэгдэл, Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/39713 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******, Г.******* нарыг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* банк ХК нь ***** дүүргийн ** дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь Н.*******, Г.******* нарын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт 17,583,820 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн хүсэлт, ******* банк ХК, Н.*******ын хооронд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Зээл болон барьцааны гэрээ, ******* банк ХК, Н.******* ,Г.*******ын хооронд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээнд өөрлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, мэдэгдэл баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Н.*******, Г.******* нар нь хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.Зээл авах үедээ ******* банк ХК, Н.*******ын хооронд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Зээл болон барьцааны гэрээ, ******* банк ХК, Н.*******,Г.*******ын хооронд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээнд өөрлөлт оруулах тухай гэрээ-нд тодорхойлсон ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ** гудамж, ******* тоот, ** дугаар хороо, ** гудамж, *** тоот хаягт Н.*******, Г.******* нар оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/39713 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Н.*******, Г.******* нарын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ******* /РД:/, ******* /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Н.*******, Г.******* нарыг эрэн сурвалжлах, тэдний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* банк ХК-д мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА