| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2017/01930/И |
| Дугаар | 210/МА2018/01916 |
| Огноо | 2018-08-29 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2018/01916
| 2018 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 210/МА2018/01916 |
Х.Отгонжаргалын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02115 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х.Отгонжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Ариунболдод холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: К.Отгонцэцэг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Батбаатар,
Хариуцагч: Ө.Ариунболд,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Бат-Амгалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оноос 2016 оны 01 дүгээр сар хүртэл Ө.Ариунболдын ээж н.Ихцэнгэл, хүү Ө.Ариунболд хоёрыг гэрээсээ хөөж хувцсыг минь нь урж коридорт гарах хүртэл бид 2 нэг гэрт хамт амьдарч байсан. Ө.Ариунболд бид хоёр 2010 оны зуны 3 сар манай ахын байранд амьдарч байгаад 2010 оноос 2014 оны 10 дугаар сар хүртэл оюутны байранд 4 жил хамт амьдарсан. 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 72а дугаар байрны 19 тоотод амьдарсан. Бидний хоорондын харьцаа амьдралын эхний жилүүдэд хэвийн байсан. Хамтын амьдралын явцад олон асуудал гарч байсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Ө.Ариунболдын өгсөн тайлбар, гэрч нарын мэдүүлгээс харахад ийм хүнтэй хамт амьдарч байсандаа харамсмаар олон удаагийн гүтгэлэг, худал мэдүүлэг өгсөн байсан. Тухайлбал, би өөр хүнтэй явалдаж завхайрч байсангүй, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж, гэр бүл болсон Ө.Ариунболдын өмнө алдаа гаргахгүйн төлөө хичээж амьдарч байхад энэ хүн надад ингэж хандсанд гомдолтой байдаг. Гэр бүл салах болсон гол шалтгаан бол Ө.Ариунболдын хий хоосон хардалт, тэр намайг хартай гэдэг байсан ч өөрөө олон удаа намайг хуурч, өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан. Охиныг олгойн хагалгаанд оруулчхаад намайг хоол, цай зөөж байхад гэртээ буйдан дээр нэг хүүхэнтэй шалдан нүцгэн, өөрийнхөө унтлагын өрөөнд найз залуугаа нэг хүүхэнтэй завхайруулж байсан. Ө.Ариунболд нь н.Аззаяа гэх хүүхэнтэй өмнө хамт амьдарч байсан. Гэрлэлтийн баталгаатай байсан. Энэ бүх асуудал Ө.Ариунболдын эцэг, эхийн түүний амьдралд хөндлөнгөөс оролцох оролцооноос болж бидний хооронд хэрүүл маргаан гардаг байсан. Гэрлэлтээ цуцлуулж, гэр бүл болсноос хойш бий болсон дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу Баянгол дүүгийн 18 дугаар хорооны 72А дугаар байрны 19 тоот үл хөдлөх хөрөнгө, шарах шүүгээ, хөргөгч, гал тогооны тавилга, шкаф, зураг, сэтгүүлийн ширээ, угаалгын машин, унтлагын өр, унтлагын өрөөний шкаф, гэрлийн бүрхүүл 3 ширхэг, хивс, тоос сорогч, буйдан зэрэг дундын эд хогшлын үнийн дүнг хувааж, 43 080 411 төгрөгийг хариуцагч Ө.Ариунболдоос нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Отгонжаргал ямар үндэслэлээр надаас 43 080 411 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хэд хэдэн удаа нэмсэн. Ингэж нэмж болдог юм уу. Би Х.Отгонжаргалыг цохиж, зодож байгаагүй. Х.Отгонжаргал согтуу гэрийн хаалга үүд эвдэж байсан. Намайг одоо ч гэсэн уулзъя гэдэг, уулзахгүй гэхээр янз бүрийн мессэж бичдэг. Хамт Солонгос явж амьдаръя л гэдэг, нэг болохоор салъя гэдэг. Х.Отгонжаргал учир нь олдохгүй зүйл ярьдаг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би Х.Отгонжаргалд ямар ч өргүй байтал миний эрх зөрчигдөж бие, сэтгэлээрээ хохирч байна. Хүнийг дураараа гүтгэж, доромжилж болдог юм бол би ч гэсэн хүн гүтгэж, доромжилж чадна. Би асуудалд аль болох хүлээцтэй байхыг хичээж байсан. Гэрлэлт батлуулсан учраас Х.Отгонжаргал надаас мөнгө нэхэж байна. Х.Отгонжаргалын нэхэмжилж байгаа хөрөнгө манай эцэг эхийн надад авч өгсөн зүйл. Миний ч хөрөнгө биш. Тухайн үед Хас банкнаас зээл авахад хамтран зээлдэгч хэрэгтэй болж Х.Отгонжаргал бид 2 гэрлэлтээ батлуулсан. Х.Отгонжаргал явахдаа өөрийнхөө бүх зүйлийг авч явсан. Шарах шүүгээ, хөргөгч зэргийг би сургуулиас зээл авч төлбөрийг нь төлсөн. Миний эцэг, эх Х.Отгонжаргалд гэм хийгээгүй байтал тэр хүмүүсийг хэрүүл маргаанд оролцуулж, доромжилж байна. Чи миний эцэг, эхтэй эвтэй харьцаж, цагаан сараар очиж золгодог байсан бол юу гэж ийм асуудал гаргах вэ. Х.Отгонжаргал хүмүүжил, харьцааны доголдолтой, намайг хамт олны дунд хүртэл алгадаж байсан. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Ямар үндэслэлээр 43 000 000 төгрөг нэхэж байгааг ойлгохгүй байна. Би зээлээс зээлийн хооронд явж байна. Нэхэмжлэгчийн нэхсэн эд хөрөнгө дундын хөрөнгө биш. Тавилгын төлбөр төлсөн баримт байгаа. Энэ хүний гэх зүйл манайд байхгүй гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Х.Отгонжаргал, Ө.Ариунболд нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь заалтыг баримтлан Хас банкны барьцаанд байгаа Ү-2205057389 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 72а байр, 19 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг хариуцагч Ө.Ариунболдын өмчлөлд үлдээж, хариуцагчаас гэр бүлийн дундын хөрөнгөнөөс 15 421 722 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 118 төгрөгөөс 443 552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 41 566 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 305 259 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Ө.Ариунболд болон хариуцагчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нар бид Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02115 дугаартай шийдвэрийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүх нь хэт нэг талыг барьж хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтыг дутуу буруу үнэлсэн, шүүхийн харьяалал зөрчсөн, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй үндэслэлээр тус шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Энэхүү хэрэг нь шүүхийн харьяалал зөрчсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана" гэж зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалангийн хүсэлтээр шүүхийн харьяаллыг зөвтгөх үүднээс хариуцагч Ө.Ариунболдын байнга оршин сууж буй хаяг бөгөөд улсын бүртгэлийн албан ёсны иргэний үнэмлэхний хаяг болох Баянзүрх дүүргийн 14-р хороо, Консулын 20-р гудамж, 523 тоот хаягт бүртгэлтэйг нотолсон 14-р хорооны засаг даргын тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгч хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхрүү хуулийн дагуу шилжүүлэх хүсэлт гаргасан боловч шүүгч байнга оршин суудаггүй БГД-ийн байраар нь зөвтгөж шүүхийн харьяалал зөрчсөн тул хариуцагчийн байнга оршин суугаа албан ёсны хаяг болох Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхрүү буцааж хэргийг дахин хянуулах хүсэлтэй байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Ц.Содхүүгийн өмгөөлөгчөөр 12 дахь шүүх хуралдаанд оролцсон бөгөөд тухайн өдөр зарлагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 13 цаг 30 минутаас зарлагдсан бөгөөд энэхүү анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө давж заалдах шатны шүүх хуралдаан дуусаад амжаад ирнэ гэж тооцсон боловч давж заалдах шатны шүүх хуралдаан арван хэд дэх хурлууд гол төлөв үдээс өмнө дуусчихдаг боловч тухайн өдөр 2 дахь болон 7 дахь хурлууд нь маш удаан хугацаагаар сунжран хуралдаж анхан шатны шүүх хуралдаандаа оролцож үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чадаагүй болно. Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн нарийн бичигрүү залгаж хуралдаан давхцаж хүндэтгэн үзэх шалтгаан гарсан талаараа утсаар мэдэгдэж, давж заалдах шатны шүүхийн нарийн бичгээр хурлын товын талаар баталгаажуулан утсаар яриулж мэдэгдэн, хариуцагч Ө.Ариунболдоор өмгөөлөгчтэйгөө оролцох боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх авч хэлэлцэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хариуцагчийн шүүхэд эрх, тэгш мэтгэлцэх зарчмыг алдагдуулж улмаар хариуцагчид ашиггүй шүүхийн шийдвэр гарах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Бид гэрлэлт цуцлах дээр маргахгүй байгаа бөгөөд шүүх хариуцагч Ө.Ариунболдыг 15 421 722 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь орон сууц доторх тавилга эд хогшил нь "Гэрэгэ эстимэйт"ХХК-ийн үнэлснээр 2 702 228 төгрөг болсон бөгөөд энэхүү үнэлэгдсэн эд хогшил нь дундын эд хөрөнгө биш бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү байрнаас явахдаа байсан бүх эд хогшлыг авч явж хов хоосон үлдээсэн бөгөөд энэхүү үнэлэгдсэн хөрөнгийг сүүлд хариуцагчийн ээж, аав нь өөрсдийн эд хогшлыг авч ирж тавьсан гэдэг нь хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байхад үүнийг шүүгч харгалзалгүйгээр шууд дундын хөрөнгө хэмээн үзэж 2 хуваасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн эрх ашиг нь хөндөгдөж байгаа Хас банкны эрх ашгийг хөндсөн шийдвэр гарсан гэж үзэж байна. Учир нь "Мон-Алтиус" биеийн тамирын дээд сургуулийн "багш нарын орон сууц" БГД-ийн 18-р хороо Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 72а байр/гудамжны 19 тоотод байрлах, 60.54м2 орон сууцыг Ө.Ариунболд нь Хас банкнаас 8%-ийн ипотекийн зээлээр авахын тулд банкны тавьсан шаардлага болох гэр бүлтэй байх, хамтран эрсдэлийг хүлээх чадвар бүхий хамтран зээлдэгчтэй байх гэсэн шаардлагын дагуу Х.Отгонжаргалтай гэрлэлтээ батлуулж, Х.Отгонжаргалын орлогыг нотолж хамтран зээлдэгчээр энэхүү байрыг авсан юм. Гэрээгээр хүлээсэн үүргээрээ ч тэр Иргэний хуулиараа ч тэр хамтран үүрэг гүйцэтгэгч юм. Гэтэл Хас банкнаас хамтран зээлсэн зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдсэн 55 316 784 төгрөгийг дан ганц хариуцагч Ө.Ариунболдоор төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-ийг зөрчсөн гэж үзэж байна. Дундын хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд нь тэнцүү хувааж байгаа юм бол энэхүү хамтран үүрэг гүйцэтгэж буй зээлийн үлдэгдлийг мөн хамтран төлөхөөр хуваах ёстой гэж үзэж байна. Уг орон сууц нь "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иас ирүүлсэн тайлангийн дүнгээр 83 458 000 төгрөгөөр үнэлэгдэж банкны зээлийн үлдэгдэл 55 316 784 төгрөгийг хасаад үлдэх 28 141 215 төгрөгийг дундын хөрөнгө хэмээн хуваан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь энэхүү байрны урьдчилгаа хөрөнгийг хариуцагчийн эцэг, эх нь зарим хэсгийг нь өөрсдийн хуваарьт хөрөнгөөс гаргаж зарим хэсгийг нь "Мон-Алтиус" БТДС-ийн удирдлагатай тохиролцон "Моннис девелопмент ХХК-тай байгуулсан одоо хүртэл ашиглалтад ороогүй байгаа байрны гэрээг бодон төлсөн бөгөөд энэхүү байр нь одоо хүртэл ашиглалтад ороогүй байгаа тул "Мон-Алтиус" БТДС нь Ө.Ариунболдын цалингаас алдагдал тооцон сар бүр 100 000 төгрөг суутган авч байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт болох "Мон-Алтиус" БТДС-ийн тодорхойлолт тайлбарт байгаа бөгөөд энэхүү байрны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн хэлцэл, гэрээнүүдийн үүрэг одоо болтол хангагдаагүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдах ба үүрэг нь гүйцэд дуусаагүй маргаантай байгаа байрны урьдчилгааг дундын хөрөнгөнд тооцон 2 хуваасан нь "Мон-Алтиус" БТДС-ийг мөн хохироох эрсдэлд оруулаад байна. Хэрэв энэхүү орон сууц шилжүүлсэн гэрээнүүд нь энэхүү шүүхийн шийдвэрээс болж буцвал, эсвэл Моннис-ийн байр бүрэн баригдахгүй дахиад хэдэн жил болбол эргээд цуцлагдаж энэ байрны урьдчилгаа нь хуулийн асуудалд орохоор байгааг анхан шатны шүүх харгалзсангүй. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02115 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхрүү дахин хянуулахаар шилжүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Отгонжаргал нь хариуцагч Ө.Ариунболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Х.Отгонжаргал, хариуцагч Ө.Ариунболд нар нь 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн нь талуудын тайлбар, хавтас хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Гэрлэгчид гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд буюу 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хас банк ХХК-иас 60 000 000 төгрөгийн зээл авч, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, жалханц хутагт дамдинбазар гудамж, 72а байр, 19 тоотод байрлах 60,54 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан нь Хас банк ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 24-26, 35 дугаар тал/
Гэрлэгчид гэр бүлийн таарамжгүй харьцаатай болсон, хэн аль нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ө.Ариунболд, Х.Отгонжаргал нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс шинжээч томилж, Гэрэгэ эстимэйт ХХК нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох ширэм нь тусдаа шарах шүүгээ, булангийн буйдан, шкаф, гал тогооны тавилга, зурагт, сэтгүүлийн ширээ, бүрэн автомат угаалгын машин, унтлагын ор, унтлагын өрөөний шкаф, хивс зэргийн үнийг 2 702 228 төгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 72а -19 тоот орон сууцыг 83 458 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваарилахдаа 19 тоот орон сууцыг хариуцагч Ө.Ариунболдын өмчлөлд үлдээж, түүнээс 15 421 722 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 88-103, 195-210 дугаар тал/
Хариуцагч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн харьяалал зөрчсөн гэх боловч хариуцагч Ө.Ариунболд нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авахдаа өөрийн оршин суух хаягийг Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 72а байр, 19 тоот гэж тодорхойлсон байна. /хх-ийн 18 дугаар тал/ Иймд анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. /хх-ийн 183-184-р тал/
Түүнчлэн хариуцагч нь давж заалдах гомдолдоо шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй гэх боловч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг өмнө нь удаа дараа хойшлуулж байсан бөгөөд хариуцагч Ө.Ариунболд нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон, тэрээр шүүх хуралдаанд хүсэлт гаргаагүй, өмгөөлөгч Ж.Бат-Амгалан нь шүүх хуралдаан давхацсан талаарх нотлох баримт, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна. /2-р хх-ийн 48-49-р тал/
Хариуцагч мөн давж заалдах гомдолдоо маргаан бүхий байранд байсан эд хөрөнгө нь дундын өмч биш, Х.Отгонжаргал нь салж явахдаа бүх эд хөрөнгөө авч явсан гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, түүнчлэн хариуцагч нь 19 тоот орон сууцыг дундын хөрөнгө биш гэх боловч анхан шатны шүүх дээрх орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасантай нийсэн болно.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан г хангахгүй орхих .
167 167.1.1
:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02115 дугаа шийдвэрийг ж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Г.ДАВААДОРЖ