| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 22010004000341 |
| Дугаар | 2024/ДШМ/96 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 24.2.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/96
Ш.*******, П.*******, Н.*******,
С.*******, О.*******, Г.*******
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.хишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Н.Улсболд /цахим/
Шүүгдэгч Ш.******* /цахим/, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал
Шүүгдэгч Н.******* /цахим/, түүний өмгөөлөгч Л.Цуурай /цахим/
Шүүгдэгч П.******* /цахим/, түүний өмгөөлөгч Б.Нандин-
Шүүгдэгч С.*******гийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шийдвэрлэн 24 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 24/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн Н.*******, Ш.*******, П.*******, С.******* нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоор Ш.*******, П.*******, Н.*******, С.*******, О.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 9/24//Э/20/24/09 индекстэй, 9 хавтас хэргийг 24 оны дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, оны дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, настай,, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг, хэсэг 2- тоотод оршин суух, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дугаар хороо, хотхон 4 дугаар байр, тоотод түр оршин суудаг, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан /РД:*******/
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар
-Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 20 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай шийтгэх Тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан.
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 20 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн № 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 оны 9 дүгээр сарын -ны өдрийн № дугаартай магадлалаар 6000 нэгж буюу 6000000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн.
2.Монгол Улсын иргэн, ******* овогт ийн *******, оны дүгээр сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, настай,, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын *******баг, ******** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ “ ” ХХК-ний захирал ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. /РД:********/
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 23 оны 2 дугаар сарын -ны өдрийн № дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 23 оны дугаар сарын -ний өдрийн № 23/ШЦТ/9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгж буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгж буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
3.Монгол Улсын иргэн, овогт *******, Дархан-Уул аймгийн Дархан суманд оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай,, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, Дархан-Уул аймаг Дархан сумын ********* баг, ****** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан сана бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, /РД:********/.
-Дархан-Уул аймгийн шүүхийн 1995 оны 7 дугаар сарын -ны өдрийн № дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 29 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн № 29/ШЦТ/0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан жилийн хорих ялыг 06 сарын хугацаагаар тэнссэн.
4.Монгол Улсын иргэн, овогт ын *******, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд оны дугаар сарын -ны өдөр төрсөн, 40 настай,, тусгай дунд боловсролтой, барилгын технологич мэргэжилтэй, ам бул 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ********** баг, ********* оршин суух, одоо Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ****** хороо, ******** тоотод түр оршин суудаг, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:********/
5.Монгол Улсын иргэн, овогт ын *******, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд оны дугаар сарын -ний өдөр төрсөн, настай,, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын *******баг, ****** оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:*********/
6.Монгол Улсын иргэн, овогт ийн *******, Сэлэнгэ аймаг Баянгол суманд оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай,, дээд боловсролтой, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний техник технологич мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ***** баг, ****** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД:*********/.
Нийслэлийн Прокурорын газраас: Ш.*******, П.*******, Н.*******, С.*******, О.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г. үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор У.Анхжаргал, Н.Улсболд нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.*******т холбогдох 22000400341 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.*******д холбогдох 22000400341 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.*******ыг жил 0 сарын хугацаагаар хорих ялаар, Эрoүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.*******ыг жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. ДУгаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.*******ыг жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******г 5400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.*******д оногдуулсан жил 0 сарын хорих ял, П.*******д оногдуулсан жил 06 сарын хугацаагаар хорих ял, Н.*******д оногдуулсан жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.******* нь 5400000 төгрөгийн торгох ялыг 12 сарын хугацаанд 12 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 5. грамм, 19.7 грамм алтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох буюу үнийн дүнг Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 09003040 тоот дансанд оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ш.*******, П.*******, Н.*******, С.*******, О.*******, Г.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.*******, Г.Номин- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгох, Ш.*******, П.*******, Н.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг нь 24 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж, ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл ... хүргүүлснээс хойш хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Л.Цуурай би, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 24 оны 9 сарын 03 ны өдрийн 24/ШЦТ/6 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн дараах байдлаар давж заалдах гомдлыг гаргаж байна.
1. ...Шүүгдэгч Н.******* нь өөрийн буруутай үйлдлээ ойлгон, хүлээн зөвшөөрч дүгнэлт хийж гэм буруугийн асуудалд маргаагүй, оноосон ялын хувьд бага боловч уг гэмт хэрэг үйлдэхэд түүний оролцсон оролцоо учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлсөн байдал зэрэг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгааг харгалзан үзсэнгүй. Шүүгдэгч Н.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэнээс хойш /22 оны 7 сараас хойш/, 2 жилийн хугацаа өнгөрч, энэ хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй байгаа нь заавал хорих ялыг сонгож хэрэглэхгүй байх бөгөөд ялыг хөнгөрүүлэн үзэх боломжтой. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1-р зүйлийн 2 дахь заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл байгааг харгалзан үзэхийг хүсье.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 3 -дах хэсэгт: Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж хуульчилсан шүүгдэгч ар гэртээ - насны 2 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг бөгөөд эхнэр Алтантуул эрхэлсэн ажилгүй, Мөн ******* нь өөрөө 20 оны 5 сараас эхлэн “Сахарные диабет өвчний 2 дахь үеийн өвчтэй” оноштойгоор эмчийн байнгын хяналтанд байдаг. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс оногдуулсан 1.6 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ш.*******ын өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Сэлэнгэ Аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 24 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн 24/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4,5 дахь заалтын Ш.*******т холбогдох хэсгийг эс зөвшөөрч ЭХХШТХ- ийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
1. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.*******т холбогдох хэргийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн хэргийн зүйлчлэл гэм буруугийн байдалтай огтоос маргаагүй гэдгийг илэрхийлэх нь зүйтэй.
2. Анхан шатны шүүхээс Ш.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна, байгаль экологид учруулсан хохирлыг төлсөн байна, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой боловч хорих ялаар шийтгэх үндэслэлтэй байна хэмээн дүгнэсэн эрүүгийн хууль хэрэглээний логик зөрчилдөөнийг бий болгоод байна.
3.Өөрөөр хэлбэл Ш.******* нь 20 онд дээрх зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож торгох ялаар шийтгүүлсэн нь энэ удаагийн гэмт хэргийн үйлдэлд /дахин/ эрүүгийн хариуцлага хүндрүүлэх үндэслэл бий болгож байгаа мэтээр хууль зүйн үндэслэлээ тодорхойлж буй нь эрүүгийн хариуцлагын зорилтоос ухралт хийж буй ойлголт юм. Гэтэл эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” хэмээн хуульчилсан байхад нэг төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн гэдэг үндэслэлээр хүнд төрлийн ялыг сонгон хэрэглэж байгаа нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгааг илэрхийлж байна.
4.Хэрэгт авагдсан баримтаар өмнө нь гүний уурхай явуулж байсан талбайд олборлолт хийсэн, газрын хэвлийд шинээр халдаагүй учир нөхөн төлбөр тооцон гаргах шаардлагагүй хэмээн дүгнэсэн, байгаль экологид учруулсан 3,699,049 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтэй гэмшиж гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэх хууль зүйн боломж байсаар байтал түүнийг хэрэглээгүй байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байна гэж үзэхээр байна.
5. Эрүүгийн хуульд нэг төрлийн гэмт хэргийг дахин /давтан/ үйлдсэн гэх үндэслэлээр ял хүндрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн шинэчлэсэн найруулга үйлчилж буй энэ цаг хугацаанд хэрэглэхийг халсан байх бөгөөд шүүх зайлшгүй хорих ял оногдуулах болсон үндэслэлээ шүүхийн тогтоолдоо оновчтой байдлаар тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна. “Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал" гэдэгт тухайн хүний ажил хөдөлмөр, гэр бүлийн байдал, нийгэмд хандах хандлага, ажил, амьдралын хүрээн дэх зан төлөв, зуршил, нас, хөдөлмөрийн чадвар, биеийн эрүүл мэнд, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, амьдралын түвшин, ажил амьдралын дадлага туршлага, шагнал урамшил зэрэг нөхцөл байдлыг хамааруулсан цогц ойлголт байхад зөвхөн өмнөх ял шийтгэлийн байдлыг авч үзэж байгаа нь хэт туйлширсан явцуу ойлголт юм. Ш.*******ын хувьд бага насны 4 хүүхдийн аав бөгөөд үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлээ авч явах үүрэг хариуцлага энэ хүний хувийн байдалд мөн хамаарч байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрүүгийн хариуцлагын арга хэмжээ авч хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч П.*******ын өмгөөлөгч Б.Нандин- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Сэлэнгэ Аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 24 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн 24/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
1.Миний үйлчлүүлэгч П.*******ын хувьд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан 2 жилийн хугацаанд үйлдсэн гэмт хэргийн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээж, хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Гэтэл анхан шатны шүүхээс 23 онд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн буюу дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн хүнд төрлийн ялыг сонгож хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь П.******* нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн ЭХЕА-н 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлийг хангасан байхад шийтгэх тогтоолд зайлшгүй хорих ял оногдуулах үндэслэлээ тайлбарлахгүйгээр хүнд төрлийн ял сонгож хэрэглэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гарсан байна.
2.Шүүхээс тогтоолын үндэслэлээ тайлбарлахдаа П.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна, өмнө үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй хэмээн тодорхойлсон боловч өмгөөлөгчийн гаргасан хорих оногдуулахгүйгээр тэнсэх саналыг няцаан үгүйсгээгүй атлаа хорих ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.
3.Шүүхийн тогтоолд нэг төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн нь тухайн зүйл ангид заасан хамгийн хүнд төрлийн ялыг сонгож хэрэглэх үндэслэл болсон мэтээр тайлбарласан нь эрүүгийн хуулийн зохицуулалтыг буруу ойлгож тайлбарласан байна. Учир нь эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын үндсэн шаардлага нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний хувийн байдал харгалзахаар заасан байдаг. П.*******ын хувьд хүрээлэн буй орчинд ноцтой, их хэмжээний хохирол учруулаагүй бөгөөд бага хэмжээний учруулсан хохирлоо төлсөн гэм буруудаа чинь санаанаасаа гэмшиж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тодорхойлогддог.
4.П.******* нь өндөр настай /2 нас/ ээжийгээ асардаг, ээж нь “Зүрхний цусан хангамжийн архаг дутагдал, зүрхний хэм алдагдал, артерийн даралт ихдэх” оноштойгоор байнгын эмнэлгийн хяналтад байдаг зэрэг хувийн байдал байхад зайлшгүй нийгмээс тусгаарлаж ялын цээрлэл үзүүлэх шаардлага байсан эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээд байна. Иймд тэнсэх ялын бус эрүүгийн хариуцлагын арга хэмжээг хэрэглэх бүрэн боломжтой байна. Шүүхээс дээрх нөхцөл байдалтай уялдуулан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал болон учруулсан хор уршиг, хохирлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох нь Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчимд нийцэхээр байсан байна.
5.Хэрэгт авагдсан баримтаар өмнө нь гүний уурхай явуулж байсан талбайд олборлолт хийсэн, газрын хэвлийд шинээр халдаагүй учир нөхөн төлбөр тооцон гаргах шаардлагагүй хэмээн дүгнэсэн, байгаль экологид учруулсан 3,699,049 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтэй гэмшиж гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж эрүүгийн, хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэх хууль зүйн боломж байсаар байтал түүнийг хэрэглээгүй байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байна гэж үзэхээр байна.
Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршиг, гэм буруудаа хандаж буй байдал, гүүний хувийн байдал зэргийг харгалзан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 24 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн 24/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулан хөнгөрүүлж оногдуулсан хорих ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч С.*******ий өмгөөлөгч Д.Мөнх-Очир давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 24 оны 09 сарын 03-ны өдрийн 24/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолд дараахь гомдол гаргаж байна. ...Шүүгдэгч С.******* гэм буруугүй болох нь дараахь нотлох баримтаар тогтоогдож байна Үүнд:
Гэрч П.*******ын мэдүүлэгт: би ирсэн чулууг нь өөрийн тээрэм ажилд ороогүй байгаа учраас өөрөө тээрэм дээрээ байнга байдаггүй болохоор манай ажилчин хүүхдүүд чулуу ирэхээр уг тээрэмд очиж, ажиллуулж чулууг тээрэмддэг, манаач нь байнга байдаг болохоор очоод түлхүүрийг нь аваад онгойлгоод ажиллуулчихдаг юм. Би тээрмийн ажлыг хариуцаж тээрэмд ажиллах ажилтнаа өөрөө олж цалинжуулдаг. / 2 хав.16- хуудас/
Гэрч С.*******гийн мэдүүлэгт: 29 оноос хойш Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн Нарт гэх газарт байх манай чулуу бутлуурын тээрэмд ******* гэх хүн чулуу тээрэмдүүлж эхэлсэн. Надтай ******* анх уулзаад өөрөө чулуугаа тээрэмдээд ажиллуулъя гэж ярилцсан би чулуу тээрэмдэх ажилд ер оролцдоггүй намайг байхгүй үед өөрсдөө ороод тээрэмдчихдэг. Төлбөрөө бэлнээр болон ******* ахын дансаар мөнгө нь ордог ******* нь чулуу бутлуурын тээрэм барих барилгын ажлыг *******, ******* нартай хамтардаг гэж сонссон энэ 2 тээрэмд ирдэггүй, ******* руу чулуугаа явуулж ирсэн чулууг нь манай тээрэмд ******* хүмүүсээ өөрөө ажиллуулж тээрэмдүүлээд алтаа гаргаж аваад явдаг. /2 хав.31-32 хуудас /
Гэрч О.*******ын мэдүүлэгт: *******тэй хамт тээрэм хариуцаж ажилладаг бөгөөд бие биенийхээ байхгүйд орлоод явдаг. *******, ******* нар нь Бороо-4 гэх газраас чулуу авч ирж манай тээрэм дээр тээрэмдэж байгааг нь мэдэж байсан. ******* 1 ширхэг шуудайтай чулууг 000 төгрөгөөр тээрэмдэх талаар *******тай хэлцэл хийсэн./ 2 хав.37-40 хуудас /
Гэрч Б... 22-5-22 -ны өдөр ирсэн энэ удаа өмнөх ажиллаж байсан тээрмээс өөр тээрэм буюу *******ын тээрэм дээр ирсэн. Би урд цагаан өнгийн Ланд 570 машинтай халзан толгойтой махлаг ахын тээрэм дээр ******* ахын удирдлаган доор ажиллаж байсан. / 2 хав. хуудас /
Гэрч Ө... Би урд нь Нарт гэх газар тээрэм дээр хэд хэдэн удаа ирж ажиллаж байсан болохоор ажлаа сайн мэднэ. / 2 хав.55 хуудас /
Гэрч Т.ын ... ******* ах 1 сарын хугацаатай тээрэм дээр хийх ажил байгаа гэсэн. / 2 хав.61 хуудас /
******* нь С.*******гийн тээрмийг л ашиглаж чулууны боловсруулалтыг өөрөө хариуцаж тээрэмд ажиллах ажилтнаа өөрөө олж цалинжуулдаг гэж мэдүүлсэн, С.*******гийн мэдүүлэгт: *******тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, ******* анх уулзаад өөрөө чулуугаа тээрэмдээд ажиллуулъя гэж ярилцсан би чулуу тээрэмдэх ажилд ер оролцдоггүй, намайг байхгүй үед өөрсдөө ороод тээрэмдчихдэг. ******* нь чулуу бутлуурын тээрэм барих барилгын ажлыг *******, ******* нартай хамтардаг гэж сонссон энэ 2 тээрэмд ирдэггүй ******* руу чулуугаа явуулж ирсэн чулууг нь манай тээрэмд ******* хүмүүсээ өөрөө ажиллуулж тээрэмдүүлээд алтаа гаргаж авдаг.
Яллах дүгнэлтэнд: С.******* нь яллагдагч Ш.*******, Н.*******, П.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож гэжээ. Гэтэл Ш.*******, Н.******* нартай огт харьцаж байгаагүй.
Яллах дүгнэлтэнд: тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт явуулах гэмт хэрэг үйлдэхэд өөрийн ажиллуулдаг гэх тээрмийг ашиглуулж, хамжигчаар оролцсон гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэж хуульчилсан *******гийн хувьд Ш.*******, Н.*******, П.*******, нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй.
Дээрхи шүүгдэгч нарын гэмт үйлдэл төгссөнөөс хойш зөвхөн тээрэм ашиглуулсан нь гэмт хэрэг биш юмаа. Эрүүгийн хуульд тээрэм ашиглах болон ашиглуулах нь тусгай болон энгийн зөвшөөрөл авахаар хуульд тусгаагүй болно. Зөрчлийн тухай хуульд ч тусгагдаагүй байна.
С.******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдсан иргэдийн чулуунд боловсруулалт явуулаагүй харин нь тээрмээ бусдад ашиглуулсан болох нь Гэрч Б. 22.5.22-ны өдөр ирсэн энэ удаа өмнөх ажиллаж байсан тээрмээс өөр тээрэм буюу *******ын тээрэм дээр ирсэн. Би урд цагаан өнгийн Ланд 570 машинтай халзан толгойтой махлаг ахын тээрэм дээр ******* ахын удирдлаган доор ажиллаж байсан. гэх мэдүүлгийг шалгаж тогтоогоогүй, Ланд 570 машинтай халзан толгойтой махлаг ахын тээрэм гэж хэний тээрэм дээр ямар цаг хугацаанд ажиллаж байсанг шалгаагүй орхигдуулжээ.
Шүүгдэгч С.*******, П.*******, О.******* нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт тээрмийг П.******* өөрсдөө ажиллуулсан боловсруулсан талаар мэдүүлдэг ба шүүгдэгч С.******* нь хүдэр буюу ашигт малтмалыг боловсруулахад оролцоогүй талаар мэдүүлжээ.
2006 оны сарын 0-ны өдрийн “Ашигт малтмалын тухай” хуульд хайгуулын ба ашиглалтын үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрлийг авахыг хуульд тусгасан. Харин нь ашигт малтмалыг боловсруулахад тусгай зөвшөөрөл авах талаар хуульд тусгаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Иймд шүүгдэгч С.******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул ЭХХШТХ-н 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулахаар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 09 сарын 03-ны өдрийн 24/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасан гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр шүүх хуралдаанд гаргах тайлбарт байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Биеийн байдал муу байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учир хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Биеийн байдал хүнд байгаа учир хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Өмгөөлөгч нарын гаргасан гомдол, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийнхөө гаргасан гомдлыг дэмжсэн тайлбаруудыг сонслоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан 3 тохиолдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарсан. Өмгөөлөгч нарын зүгээс 39,6, 39,7, 39, дугаар зүйлд зааснаар ямар үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод байгаа талаар хууль зүйн үндэслэлүүдийг хийсэнгүй гэж прокурорын зүгээс харж байна.
Өөрөөр хэлбэл С.Тэгшжаргал өмгөөлөгч, Б.Нандин- өмгөөлөгч нарын хувьд эрүүгийн хариуцлагад оногдуулсан асуудал дээрх гомдлыг, Д.Мөнх-Очир өмгөөлөгчийн хувьд гэмт хэргийн шинжгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байна. Прокуророос дараах тайлбарыг та бүхэнд танилцуулъя.
Уг хэрэг өөрөө анх мөрдөн шалгах ажиллагааны гүйцэтгэх ажлын шугамаар илэрсэн хэрэг. Гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хооронд Ш.*******, П.*******, Н.******* нарын хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах газар анхнаасаа уг төрлийн үйл ажиллагааг явуулах, олборлох, нөгөөтэйгөөр Баянгол сумын Нарт гэх газар тээрэмд нь очиж боловсруулах үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон нь нууц ажиллагааны магадлалаар тогтоогддог. Тэр ч үүднээс холбогдох мөрдөн шалгах ажиллагаануудыг хийсэн. Хийсний үр дүнд олборолт явуулж байсан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог.
Нөгөөтэйгөөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогддог үйл баримтууд байдаг. П.*******ын хувьд Н.*******ын олборлоод байгаа ашигт малтмал явуулчихсан чулууг “Нарт” гэх газарт С.*******гийн гэх тодотголтой тээрэмд боловсруулах үйл баримтыг хариуцаж байсан үйл баримт байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд П.*******ын өгсөн мэдүүлэг байдаг. С.*******гийн тээрэмд ажиллаж байсан талаар ярьдаг. Уг хэргийн шүүгдэгчээр явж байсан *******ын мэдүүлэг байдаг. Энэ үйл ажиллагаа буюу тээрэм боловсруулалтын үйл ажиллагаа явуулж байхад С.******* ирж оролцдог байсан. Чулууг нь тоолж оруулдаг байсан талаар ******* мэдүүлгээ өгсөн. *******, С.******* нарын хувьд П.*******аас олборолт, боловсруулалт явуулаад байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор ахуйн хэрэглээний мөнгө авч байсан талаар *******ын мэдүүлэгт тодорхой дурдсан үйл баримт байдаг. Тэр ч үүднээс С.******* нь нэр бүхий 3 шүүгдэгч нарын үйлдэлд хамжигчаар оролцсон гэдэг байдлаар прокуророос дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг эрүүгийн хариуцлага оногдуулахад хэрэглэх нь зүйтэй. Шүүгдэгч нар энэ төрлийн гэмт хэргийг шүүгдэгч нар маань удаа дараа үйлдэж байсан нь тогтоогддог. Торгох ял болон гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг нь үнэлээд хохирлоо нөхөн төлснийг нь харгалзаад торгох ялын эрүүгийн хариуцлага оногдуулж байсан нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, хохирол нөхөн төлсөн баримтуудаар тодорхой харагддаг. Гэтэл уг гэмт хэргийг дахин үйлдсэн байдал байдаг. Хэдийгээр хохирлоо нөхөн төлсөн байгаа боловч тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хор уршиг, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, торгох ялын саналыг ямар үндэслэлээр ямар хүчин зүйлийн улмаас, ямар шалтгаан нөхцөлийн улмаас хорих ял оногдуулсан болохыг тодорхой дурдаж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолоос харагддаг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Ш.*******, П.*******, С.******* нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ш.*******, П.*******, Н.*******, С.*******, О.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ийн *******, ******* нар нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Таширын нуруу” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж, тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарт” гэх газарт байрлах тээрэмд олборлосон чулуугаа тээрэмдэж ашигт малтмалын боловсруулалт явуулсны улмаас байгаль экологид 3,699,049 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ын ******* нь бусдын хууль бусаар олборлосон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт явуулах гэмт хэрэг үйлдэхэд өөрийн ажиллуулдаг гэх тээрмийг ашиглуулж, хамжигчаар хамтран оролцсон, шүүгдэгч ийн ******* нь бусдын хууль бусаар боловсруулалт явуулж олсон алтыг буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор авч, бусдад худалдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болох
-Гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... “Би 20 оны зун Бат- гэх найзаараа дамжуулан ******* ахтай танилцаж анх Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нар гэх газарт ажилд орж байсан, тухайн үедээ 1 сар ажилласан юм, би авчирсан чулууг тээрэмдээд төхөөрөмжөөр гүйлгэж боловсруулах үйл ажиллагааг хийдэг байсан, дараа нь 20 оны зун ... 2 сар гаруй, 20 оны сүүлээр тээрмийн ажилчдын тогоочоор хоног, ... ******* ахтай тохиролцоод ажилладаг, ..цалингаа ихэвчлэн хаан банкны өөрийн 066460 дансаар авдаг, заримдаа төрсөн эгч дансаар авдаг. ...Эхлээд чулуугаа буталдаг, дараа нь тээрэм рүү хийгээд шаламаа гүйлгээд ногоон өнгийн түмпэнгээр зайлаад алтаа аяга шиг саванд хийгээд ******* ах аваад явдаг.. Боловсруулсан алтыг хаана хэнд худалддаг эсэхийг мэдэхгүй гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн - дүгээр хуудас/
-Гэрч Б.Баттэргэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би найз ээр дамжуулан ******* ах дээр ажилд орохоор 22 оны 06 д сарын 19-ний өдөр ирээд өнөөдрийг хүртэл ажиллаж байна, би одоогоор ажилчдын амрах байрыг өглөө, оройдоо цэвэрлээд гал тогоонд ажиллаж байна, Тээрэм дээр 1 удаа очиж чулуу буулгаж үзсэн. Тээрэм дотор орж ажиллаж үзээгүй. Би ирсэн цагаасаа хойш цалин огт аваагүй байгаа, цалингаа сарын 1 саяар тохирсон гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 47- дугаар хуудас/
-Гэрч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... П.*******тай найз нөхдийн холбоотой, 200 оноос нөхөрлөсөн.... 22 оны 06 дугаар сарын -ны өдөр би П.*******ын тээрмийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар баг Нарт гэх газарт ирсэн. Улаанбаатар хотод ******* бид хоёр уулзаад хамт ирсэн. Ирээд тээрмийн барилгын гадна хүрээ, тээрмийн поднус хийх, эд ангиудыг угсрах ажлыг хийж гүйцэтгэж байна,... одоогоор ашиглалтанд оруулаагүй засварын ажил явагдаж байна Өөрөө ажиллуулж чулуу тээрэмдүүлж үзээгүй урьд нь хүн чулуугаа тээрэмдүүлж байхыг гэх хүний тээрэмд хүн чулуугаа тээрэмдүүлж байхыг *******тай очиж үзэхдээ харсан харж байснаас өөрөөр нарийн мэдэхгүй. 22 оны дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн үед цагаан портертой хүн чулуу тээвэрлэж яваад замдаа эвдэрчихсэн байна, очоод машиныг нь үзээд аваад ир гэж ******* хэлэхээр нь би өмнөөс нь очиход замд пердан диск нь эвдэрчихсэн портер машин зогсож байсан, ачаандаа 30 гаран шуудайтай чулуу ачсан байсан. Уг машинд Дархан-Уул аймгаас сэлбэгийг нь захиад Баянголоос араас нь ирсэн цагаан портер машинд чулууг нь зөөж ачсан, тэр араас ирсэн машиныг ******* дуудсан байсан. Тухайн машинд чулууг ачаад тээрмийн ажил явагдаж байгаа газрынхаа дэргэд гэх хүний тээрэмд буулгасан уг чулуунууд одоо тэр тээрэм дотроо байгаа байх. Би тээрэмд буулгачихаар буцаж өөрийнхөө байрлаж байгаа тээрэмд ирсэн, гийн тээрэмд гагнуурчин гэх нэг ах байсан өөр хүн байгаагүй зөөвөрлөж ирсэн машин буулгачихаад яваад өгсөн дугаарыг нь би санахгүй байна. ...Урьд нь ХХК-ийн захирал *******ын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа ууланд гаргасан нүхнээс чулуу олборлодог байсан газраас ******* чулуугаа олборлож гийн тээрэмд тээрэмддэг. Би *******тай чулуу тээрэмдэх ажилд нь 22 оны дугаар сарын -ны өдөр гийн тээрэмд очсон. Тухайн үед 30 гаран бондгор шуудайтай /жижиг шуудайтай чулууг тэгж нэрлэдэг/ чулууг ******* тээрэмдүүлсэн...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн -51 дүгээр хуудас/
-Гэрч С.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Манай найз уурхайд ажиллах ажил байна гээд намайг энэ оны 06 дугаар сарын -ний өдөр ирсэн. Намайг ирэхэд цооног уурхайд ажиллахаар байсан. Уг уурхай нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бороо 4 гэх газар байрладаг гэж хэлж байсан. Уг уурхайг гэх хүн хариуцаж бид нарыг ажиллуулдаг байсан. Уурхайд нийтдээ 2 баригад нийлээд арав орчим хүмүүс ажилдаг. Далд цооног ухсан уурхайд манай ээлжнийхэн ихэвчлэн өглөөний ээлжээр 20 цаг хүртэл ажилдаг. Нөгөө ээлж өглөөний 0 цаг хүртэл шөнө ажилдаг. Уурхайгаас манай баригадын олборлосон алтны агууламжтай шороог 29- “ДАА” улсын дугаартай цагаан өнгийн вишина машинаар тээвэрлэн авч явдаг. Миний бие уурхайгаас олборлосон шороог уурхайн ам руу ачиж гаргаж машин ачих ажлыг хийдэг гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 70 дугаар хуудас/
-Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Энэ оны дугаар сарын -ны өдөр найз над руу залгасан. Баруунхараад газар шорооны ажил байна. Өдрийн .000 төгрөгний цалинтай гэж хэлээд нааш ирсэн. Ирэхэд сарын 03 цагаан өнгийн ниссан ванетте маркийн машинаар тосож авсан. ...Ирээд цооног байдлаар ухсан уурхайд ажиллах ажил байсан. уурхайг эрдэнэ гэх бор ах хариуцаж байсан. Уурхайн гүнээс мулдокоор ухсан шороог уурхайн ам руу зөөж гаргах ажил хийсэн. Зарим шороо уурхай дотор овоолсон. Уурхайгаас олборлож гадагш гаргасан шороог машинд ачаад аваад явдаг. Яг ямар зорилгоор хаашаа авч явдаг байсныг би мэдэхгүй гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 73 дугаар хуудас/
-Гэрч И. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Уурхайчдын групп фэйсбүүк хуудас дээр өдрийн .000 төгрөгний цалинтай ажилд авна гэсэн зараар хэд хоногийн өмнө гэх залуутай холбогдоод Баруунхараад сарын 04-ний өдөр ирсэн. Намайг гэх залуу тосож авсан. Баруунхараагаас шууд уг уурхайд ирсэн. Намайг ирэхэд уг уурхайд баригад байдлаар орчим залуу 2 ээлжээр гүний далд уурхайд ашигт малтмал олборлох чиглэлээр ажиллаж байсан. Намайг анх ирэхэд та уурхайн гүнд ажиллаж чадахгүй юм байна тийм учраас үүдэнд байгаа мотор дизель цахилгаан үүсгэвэр, агааржуулагч бентматрийг хэвийн ажиллуулж бай гэсэн. Тэгээд уурхайд ажилж байсан залуус уурхайн гүнээс шуудайлсан шороог гаргаж машинд ачиж явж байсан. Уг уурхайг ажиллуулдаг. Намайг ажиллах 3 хоногийн хугацаанд 2 удаа чулуу ачаад авч явсан гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 79 дүгээр хуудас/,
-Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би өдөрт маш олон хүнтэй харьцдаг болохоор яг хэзээ ирж хэдэн грамм алт тушаасан талаар тодорхой хэлж чадахгүй байна. Хамгийн сүүлийн өдөр буюу 22 оны дугаар сарын 06-ны өдөр 13- цагийн хооронд Г.******* нь ирж надад 70 грамм алт тушаагаад уг алт нь 7,600,000 мянга орчим төгрөг болсон юм. ******* нь надаас 7,300,000 мянга орчим төгрөг зээлчихсэн байсан болохоор нь уг мөнгөнөөс хасаад бэлэн 300,000 мянган төгрөг өгсөн юм. Ингээд ******* нь гараад явсан юм. Би ******* нь гэх хүнд зээлж байсан 7,000,000 сая орчим төгрөгөө өөрийнхөө Хаан банкны дугаар данснаас шилжүүлж байсан яг хэзээ шилжүүлж байсан гэдгээ сайн санахгүй байна.Би буюу 22 оны дугаар сарын 06-ны өдөр 13- цагийн орчимд Гүнжир овогтой Номин-Эрдэний тушаасан 70 грамм алтыг бусад хүмүүсээс худалдаж авсан металлуудтай нийлүүлээд Дархан-Уул аймгийн Капитрон банкнд тушаачихсан .Би өнөөдөр буюу 22 оны дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Капитрон банкнд нийт 00 грамм орчим метал тушаасан юм. Манай алт худалдан авдаг павильон нь бүртгэлтийн дэвтэртэй бөгөөд уг дэвтэр дээрээ хүмүүсээс худалдаж авсан металлын грамм үнэ хоёрыг бичдэг гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 93 дугаар хуудас/
-Гэрч Ү.Бат-Эрдэнийн мөрдөн шапгах ажиллагаанд өгсөн ... Манай алтны арилжаа хийдэг газар нь Дархан Уул аймгийн Дархан сумын төвд байх Биржийн урд талд байрлах павилонд байрладаг. гэх манай ажилтан павилонд тогтмол суудаг, би хааяа л очиж суудаг байнга байдаггүй.Г.******* гэх хун манай алт худалдан авдаг павилонд 29 оноос хойш алт ирж тушааж байгаа, өөр бусад нэр дурдсан хүмүүс ирж алт тушааж байгаагүй. 29, 20 онд Г.******* гайгүй тогтмол ирдэг байсан, 21 онд ирээгүй, 22 онд цөөхөн удаа ирж байсан, д ирж алтаа тушааж байснаас намайг байхад ирж байгаагүй. Г.******* алт тушааж байнгын харилцаатай байдаг болохоор мөнгөний хэрэг байна гээд өдөртөө өгөх мөнгө зээлдэг, 22 он гарсанаас хойш яг хэдэн төгрөг зээлж авсанг мэдэхгүй байна бага шиг зээлээд буцаагаад өгчихдөг, одоо ******* надтай мөнгө төгрөгний өглөг, авлага байхгүй, өр ширгүй байгаа.Би иргэдээс алт худалдан авах, алтны арилжаа эрхлэх санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрөл, үнэмлэхтэй. Би РНОСНА гэсэн бичиглэлтэй, хар өнгийн тэмдэглэлийн дэвтэрт иргэдээс худалдан авсан алтны хэмжээ, мөнгөн дүнгээ бичдэг... ******* дансаар болон бэлнээр аль аль хэлбэрээр авч байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 95-96 дугаар хуудас/
-Байгаль орчны үнэлгээ.зөвлөгөөний “Эко-Инженеринг” ХХК-ний 22 оны 0 сарын 30 өдрийн №4 дугаартай Экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ
-Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 22 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р багийн нутаг дэвсгэр Бороогоулд ХХК-н тусгай зөвшөөрөлтэй талбайтай хил залгаа Таширын нуруу гэх газарт иргэд УУЛ руу орсон цооног нүх үүсгэж, улмаар газрын хэвлийгээр дамжин манай компаний тусгай зөвшөөрлийн хил рүү ертөнцийн зүгээрээ баруун гар талаасаа нэвтэрсэн. Манай компаний талбай руу орж байгаа асуудал нь ашигт малтмалын тухай хууль зөрчсөн мөн аюулгүй ажиллагааны ямар нэгэн зөрчил, эрсдэл үүсэхэд манай уурхайн талбайд хамаарах болоод байгаа учир бид энэ асуудлыг шалгаж өгнө үү хэмээн Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Экологийн цагдаагийн алба гэсэн 3 байгууллага руу тус тус нэг ижил утгатай гомдол мэдээлэл гаргасан. Уг асуудлыг Экологийн цагдаагийн албанаас хэрэг бүртгэлтийн 2200040 дугаартай хэрэг нээн шалгаж байгааг саяхан мэдсэн.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэсээс уг асуудлаар намайг дуудаж уулзсан. Нэг ижил гомдлыг зэрэг гаргасан асуудлаа ойлголцсон экологийн цагдаагийн албанд хэрэг нээн шалгаж байгаа асуудал учраас мандал сум дахь цагдаагийн газарт гаргасан гомдол, мэдээллийг хууль зүйн хувьд цааш үргэлжлүүлэн шалгах шаардлагагүй байх гэж бодож байна гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 23 дугаар хуудас/
-Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Баянгол дүүргийн дугаар хороололд байдаг Цоглог хотхон байрыг авах гэж мөнгө авсан байх нь тэнд би нэг байр авч буцааж зарж байсан юм. Би нэг л удаа цоглогт хямдхан байр гарч ирээд ******* ахаас сая төгрөг авсан. Тэр мөнгийг эмээгийн дансаар дамжуулж аваад буцааж өөрт нь өгсөн байгаа. Эхнэр бид хоёр анх өөрсдийнхөө мөнгөөр байраа авч зарж байгаад гурав дөрвөн байр зарчихсаны дараагаар байр авч зарах боломжтой юм байна гэж үзээд хоёр байр зэрэг заръя гээд мөнгөний хэрэг гараад ******* ахаас сая төгрөг авсан. Тэрийг харин эмээгийн дансаар л авсан юм шиг байна, Би анх 21 оны сард байр авч зарсан тэрнээс хойш нийтдээ одоог хүртэл 7 байр аваад 6 байрын зарчихсан. Нэгийг нь одоо ипотек зогсоод зарж чадахгүй байна. Байр зарагдахаа болиод онлайн шопоор ахуйн бараа зарж эхэлсэн. Эхнэр болон өөрийн дансаа шүүгээд үл хөдлөх худалдах худалдан авах гэрээнүүдээ авчирна гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 29-30 дугаар хуудас/
Гэрч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Нарт гэх газарт байрлах тээрэм миний өөрийн эзэмшлийнх уг тээрмийг ах *******ын *******, талийгаач ах ******* бид гурав энэ тээрмийг босгосон, үйл ажиллагааг би өөрөө хариуцахаар барьж байгуулсан ашиглалтад ороогүй барилгын ажил, техник угсралтын ажил явж байсан 22 онд би төрөөд нялх хүүхэдтэй байсан очиж чадахгүй байсан, ах ******* нас барчихсан байсан болохоор би ерөнхийдөө *******аас өөр хүн байхгүй.. болохоор *******ыг хариуцаад хийгээдэхээ гэж хэлсэн байсан. ******* хичнээн хүнтэй ажиллаж байсанг мэдэхгүй байна ******* авчирсан ажилтан хэд хоног юу хийснийг бид хоёрт хэлдэг, цалинг ах ******* бид 2 л *******аар дамжуулж өгч байсан, биечлэн уулздаггүй байсан гэх мэдүүлэг 15 дугаар хх-ийн - дүгээр хуудас/, Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах тогтоол, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа /9 дүгээр хх-ийн - дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч нарын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулинд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй, эрүүгийн хариуцлага нь тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
2.Шүүгдэгч Ш.*******, Н.*******, П.******* нарын өмгөөлөгчдөөс анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулж байгаа хор хөнөөл зэргийг харгалзан үзсэнийг буруутгах боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
3.Шүүгдэгч С.******* түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ашигт малтмал зөвшөөрөлгүйгээр боловсруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.******* нь Ш.*******, Н.*******, П.******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, тэдгээрийн хууль бусаар олборлосон алттай чулууг мэдсээр байж өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарт” гэх газарт байрлах тээрэмд ашигт малтмалын боловсруулах зөвшөөрөл олгож улмаар тодорхой хугацаанд шүүгдэгч нарын хууль бусаар олборлосон алттай чулууг нь тээрэмдэж үйл ажиллагаанд өөрийн ажиллуулдаг гэх тээрмийг ашиглуулж, хамжигчаар хамтран оролцсон болох нь тогтоогдсон энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Өмгөөлөгчөөс Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарт” гэх газарт байрлах тээрэмд хуульд зааснаар тусгай зөвшөөрөл шаардагдахгүй гэж тайлбарладаг боловч тухайн тээрмийг гэмт хэрэг үйлдэж олсон ашигт малтмал гэдгийг мэдсээр байж түүнийг боловсруулахад ашигласан үйлдэл нь гэмт хэрэгт хамтран оролцох шинжийг хангаж байх тул шүүгдэгч С.*******гийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
4.Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 24 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 24/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Г.ДАВААРЕНЧИН