Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/14883

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, Таравлин хотхон, 48/Д байр, ******* тоот хаягт оршин суух Баяраагийн Бадамрагчаа /РД:ИЮ84030216/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, *******, өөрийн байр хаягт байрлах Ний*******холбогдох,

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мядагмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунцэцэг, О.Оюунзул, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намшир, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б.Бадамрагчаа нь өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 дугаар байр, ******* тоот хаягт байрлах******* м.кв талбайтай орон сууцыг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахдаа төлбөр төлөгч, өмчлөгч надад мэдэгдээгүй, анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг гардуулж өгөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлнэ, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасан Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөр төлөгч Б.Бадамрагчаад анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар мэдэгдэл, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4/10 дугаар тогтоолыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр биечлэн мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан өөрт нь мэдэгдээгүй гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлүүдийг нэхэмжлэгч Б.Бадамрагчаа өөрөө гардаж авсан үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлан, хариуцагчийн тайлбар, татгалзлыг дэмжсэн.

 

3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Б.Бадамрагчаад шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл өгч, эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, түдгэлзүүлэх, эд хөрөнгийн үнийн санал авах, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шинжээч томилох, үнэлгээний тайланг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх зэрэг ажиллагааг хууль, журмын дагуу гүйцэтгэсэн эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй, гагцхүү үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахдаа төлбөр төлөгч, өмчлөгчид мэдэгдээгүй, анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг гардуулж өгөөгүй, дуудлаг худалдааны талаарх зарыг мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь маргааны зүйл болжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/******* дугаар шийдвэрээр хариуцагч ХХК, Б.Бадамрагчаа, С.Билэгт нараас 1,394,591,588.49 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх 22-33/

3.2. Хариуцагч нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 210/ дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгээс 50,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ХХК, Б.Бадамрагчаа, С.Билэгт нар 1,344,591,588.49 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.Бадамрагчаа, иргэн М.Баасанжав, иргэн М.Удбалжаргал нарын өмчлөлийн эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тус тус зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн байна. /хх 34-38/

3.3. Хариуцагч ХХК, Б.Бадамрагчаа, С.Билэгт нар нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ажээ. /хх 20/

4. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар нь барьцаа хөрөнгийн үнэлгээн дээр тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2******* дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Л.Хулангийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/169 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ХХК, Б.Бадамрагчаа, С.Билэгт нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Бадамрагчаагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 дугаар байр, ******* тоот хаягт байрлах******* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилжээ. /хх 49-52/

 

4.2. Шинжээч О.Бат-Эрдэнэ нь Б.Бадамрагчаагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 дугаар байр, ******* тоот хаягт байрлах******* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 770,610,000 төгрөгөөр тогтоосон ба төлбөр төлөгч ХХК нь уг үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, уг гомдлыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/00048 дугаар хэвээр үлдээснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг Монгол Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /53-67/

 

5. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахалх шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Оюунчимэгийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/10 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ХХК, Б.Бадамрагчаа, С.Билэгт нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Бадамрагчаагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 дугаар байр, ******* тоот хаягт байрлах******* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ болох 770,610,000 төгрөгийн 70 хувь болох 539,427,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 69/

5.1. Дээрх тогтоолын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай төлбөр төлбөгч Б.Бадамрагчаад хүргүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Бадамрагчаа нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4-246/7*******3 дугаартай төлбөр төлбөгч ХХК-д хүргүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Бадамрагчаа нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус тус хүлээн авч, гарын үсгээ зурж баталгаажуулсан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4-246/7*******1 дугаартай төлбөр төлбөгч С.Билэгтэд хүргүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Бадамрагчаа нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, ээж С.Билэгтэд дамжуулж танилцуулна гэх тайлбар бичин, гарын үсгээ зурж баталгаажуулсан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/10 дугаар тогтоол дээр ээж С.Билэгтэд дамжуулж танилцуулна гэх тайлбар бичин, гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь уг баримтууд болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 246 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Хулангийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /хх 68-74/

5.2. Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх арга хэмжээ авч, холбогдох тэмдэгдэл үйлдэн баталгажуулсан ажиллагаа дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.5, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн төлбөр төлөгч, өмчлөгчид дуудлага худалдааны тогтоолыг танилцуулаагүй, мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй.

6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/10 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ХХК, Б.Бадамрагчаа, С.Билэгт нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Бадамрагчаагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 дугаар байр, ******* тоот хаягт байрлах******* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, Монголын мэдээ өдөр тутмын сонины 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн, пүрэв гарагийн дугаарын 7 дахь талд албадан дуудлага худалдааны зарыг нийтлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ. заасан хуулийн шаардлагад нийцнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхны албадан дуудлага худалдааг явуулах хариуцагчийн холбогдох ажиллагаанууд хуульд заасан шаардлагыг хангасан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Бадамрагчаагийн гаргасан хариуцагч Ний*******холбогдох Б.Бадамрагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 дугаар байр, ******* тоот, хаягт байрлах******* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22014 тоот захирамжаар авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээ нь тус хуулийн 7511.1-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР