Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2025/15429

 

 

 

 

 

20251111197/ШШ2025/15429

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч:С.Э

 

Нэхэмжлэгч:Н.Тнарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:СЭ ХХК 

 

Хариуцагч: Ж.Э холбогдох

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 9,524,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, С.Э, хариуцагч Ж.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч СЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нарийн бичгийн даргад Ж.Медине нар оролцов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э, Н.Т нар нь хариуцагч СЭ ХХК, Ж.Э нарт холбогдуулан Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 9,524,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч С.Э, Н.Т нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ****** тоот орон сууцнаас ус алдахад *** тоот байранд 6,451,690 төгрөгийг, 1106 тоот байранд 2,410,860 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээний зардалд төлсөн 662,000 төгрөг төлсөн тул нийт 9,495,750 төгрөгийг гаргуулна гэж шаардсан,

 

1.2. Хариуцагч СЭ ХХК-ийн талаас эс зөвшөөрч: 2024 оны 07 сарын 16-нд болсон энэхүү асуудал дээр **** газраас гарсан дүгнэлтээр уян хоолой задарсан гэсэн тул энэхүү доголдлоос үүдэн нэхэмжлэгчид учирсан хохирлыг манайх өөрийн хөрөнгөөр биш учруулсан этгээд нөгөө хариуцагч Ж.Э хариуцана. Ж.Э байраа хүлээж авахдаа ямар нэгэн доголдолгүй орон сууцыг хүлээж аваад бүхэл бүтэн 8 сар амьдарсны дараа гадагшаа явсан хугацаанд ийм асуудал үүссэн. Ж.Этай байгуулсан гэрээний 7-р зүйлд хөлслүүлэгч нь өөрийн санаатай болон илт хайхрамжгүй үйлдлийн улмаас үүдэн бий болсноос бусад дор дурдсан тохиолдолд хөлслөгч болон гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг хөлслөгч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсгээ зурсан тул манайх хариуцахгүй. Ж.Э хайхрамжгүй үйлдлийнхээ улмаас бусдад хохирол учруулсан тул хариуцах үүрэгтэй гэж,

1.3. Хариуцагч Ж.Эгийн талаас эс зөвшөөрч: СЭ ХХК нь Ж.Этай Орон сууц хөлслөх гэрээ-г 2023 оны 11 сард хийсэн. Гэтэл эзгүй хооронд 2024 оны 07 сарын 16-нд гал тогооны цэвэр усны уян хоолой задарч ус алдаж доод давхрын айлууд буюу 12 давхрын 1205 болон 11 давхрын *** тоот айлуудад ус нэвчсэн гэдгийг хэд хоногийн дараа СЭ ХХК болон ар гэрийнхэн нь мэдэгдсэн .СЭ ХХК нь хууль ёсны дагуу энэ орон сууцны өмчлөгч бөгөөд тухайн ус алдах нөхцөл байдал үүсэхэд хөлслөгч Ж.Э, түүний гэр бүлийн гишүүдийн ямар ч хүчин зүйл нөлөөлөөгүй, хохирол учруулах санаатай болон болгоомжгүй үйлдэл гаргаагүй тул энэ хохирол учрах болсон нөхцөл байдал нь чанаргүй уян хоолой хийснээс, түүнд 10 жилийн хугацаа өнгөрсөн байхад урсгал засвар, солих үйлдэл огт хийгээгүй зэрэг хүчин зүйлс нь ус алдахад хүргэсэн. Тус гэрээний 7 /с/ заалтыг үндэслээд тухайн хохирлыг СЭ ХХК Ж.Эгаас шаардах гэж байгаа бол нэг өөр. Түүнээс биш бусдад гэм хор учруулсан, гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нарт гэм хор учруулсан шаардлагатай холбоотой зүйл дээр Ж.Э болон СЭ ХХК-ийн хооронд байгуулсан энэ гэрээний заалт үйлчлэхгүй гэж тус тус маргажээ.

 

2.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: нэхэмжлэгч С.Э, Н.Т нар нь Баянзүрх дүүргийн ***** тоот,1106 тоотод, хариуцагч СЭ ХХК нь 13 давхарын **** тоот орон сууцны өмчлөгч нь, хариуцагч Ж.Э нь хариуцагч СЭ ХХК -тай 2023 оны 11 дүгээр сарын 04-нд Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулан тус **** тоот орон сууцыг хөлслөн амьдарпаг болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. / хх 10-11,39-41,89-90 /

2.1. Түүнчлэн нэхэмжлэгч нарын оршин суудаг ***, 1106 тоот байр нь нэг байрны зохион байгуулалтай хоёр тусдаа байр боловч 1 хаалгаар ордог, хоёр өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэх нэхэмжлэгч нарын тайлбар нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээгээр...95.84 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204118585 дугаар бүртгэлтэй *** тоот орон сууцны өмчлөгч нь С.Э... 98.83 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалтай, эрхийн улсын бүртгэлийн  **** дугаар бүртгэлтэй 1106 тоот орон сууцны өмчлөгч нь Н.Т болох нь нотлогдов. / хх 10-11/

3.Тэрээр 2024 оны 07 сарын 16-ны өдөр хариуцагч Ж.Эгийн хөлслөн амьдарч байсан 13 давхар **** тоот орон сууцны гал тогооны халуун усны уян хоолой задарч ус алдсаны улмаас 11 давхрын ***, 1106 тоот байрны том, жижиг өрөө, коридорын хана таазаар ус алдаж, эмульс, замаска, ханын цаас норж, шарлан ховхорч, том өрөөний паркет шал хөвсийж гажсан үйл баримт хэрэгт авагдсан **** газар ***** төв-4-с Техникийн комиссын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн*** тоот дүгнэлт, АБ ХХК-аас эд хөрөнгөд учирсан хохирлын талаарх үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдов. / хх 17-27/

3.1.Хариуцагч нараас **** газар ***** төв-4-с гаргасан Техникийн комиссын*** тоот дүгнэлт, АБ ХХК-аас *** тоот байранд 6,451,690 төгрөгийг, 1106 тоот байранд 2,410,860 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээний тайланд маргаагүй, шүүхэд болон шүүх хуралдаанд эд хөрөнгө болон гэмтэл гарсан хэсэгт дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй байна.

4.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д Сууц өмчлөгч нь дараахь үүрэгтэй гэж, 13.2.5-д Гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах талаар зохицуулсан тул хариуцагч СЭ ХХК-ийн Ж.Э байраа хүлээж авахдаа ямар нэгэн доголдолгүй орон сууцыг хүлээж аваад бүхэл бүтэн 8 сар амьдарсны дараа гадагшаа явсан хугацаанд ийм асуудал үүссэн. Ж.Этай байгуулсан гэрээний 7-р зүйлд хөлслүүлэгч нь өөрийн санаатай болон илт хайхрамжгүй үйлдлийн улмаас үүдэн бий болсноос бусад дор дурдсан тохиолдолд хөлслөгч болон гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, гэрээнд Ж.Э гарын үсгээ зурсан тул манайх хариуцахгүй. Ж.Э хайхрамжгүй үйлдлийнхээ улмаас бусдад хохирол учруулсан тул хариуцана гэх тайлбар үндэслэлгүй болно.

4.1.Тодруулбал хариуцагч нь СЭ ХХК нь **** тоот орон сууцны өмчлөгч эсэхэд маргаагүй хүлээн зөвшөөрдөг тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан сууц өмчлөгчийн эрхийг эдэлж, үүрэг хүлээх байна.

4.2. Түүнчлэн тухайн гэмтэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй юм.

5. Иймд Ж.Эгийн хөлслөн амьдарч байсан 13 давхар **** тоот гал тогооны халуун усны уян хоолой задарч ус алдсаны улмаас 11 давхар *** тоот байранд 6,451,690 төгрөгийг, 1106 тоот байранд 2,410,860 төгрөг нийт 8,862,550 төгрөгийн хохирол учуулсанг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д заасанчлан хохирлыг хариуцагч СЭ ХХК арилгах үүрэгтэй гэж шүүх үзэв.

6. Хэрэгт авагдсан 2023 оны 11 сарын 04-ны Орон сууц хөлслөх гэрээ-р

Баянзүрх дүүргийн **** давхарт **** тоот орон сууцыг хариуцагч СЭ ХХК нь хариуцагч Ж.Эд хөлслүүлсэн бөгөөд тус гэрээний 7 зүйлд хөлсүүлэгч нь өөрийн санаатай эсвэл ил хайхрамжгүй үйлдлийн улмаас үүдэн бий болсноос бусад дор дурдсан тохиолдолд хөлслөгч болон бусад гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, хөлслөгч хариуцлага хүлээх талаар тусгажээ.

6.1.Гэвч хариуцагч Ж.Эгийн талаас дээрх гэрээний дагуу СЭ ХХК-д хохирол учирсан бол Ситирий эстэйт ХХК нэхэмжлэл гаргаад Ж.Э хариуцагчаар татагдсан бол энэ гэрээний заалт үйлчилнэ, нэхэмжлэгч нарт гэм хор учруулсан шаардлагатай холбоотой зүйл дээр Ж.Э болон СЭ ХХК-ийн хооронд байгуулсан энэ гэрээний заалт үйлчлэхгүй гэх тайлбар үндэслэлтэй.

6.2.Учир нь хариуцагч СЭ ХХК өөрийн өмчлөлийн орон сууцны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас гал тогооны халуун усны уян хоолой задарч ус алдсаны улмаас доод айл буюу ***, 1106 тоот орон сууцанд хохирол учруулжээ.

 

6.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан явдалд хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай эс үйлдэхүйн шалтгаант холбоотой нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагч СЭ ХХК хариуцан төлөх үүрэгтэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас,эрүүл мэнд,нэр төр,алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан тул нэхэмжлэгч С.Э, Н.Т нараас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй.

8 Хариуцагч СЭ ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй байна.

8.1. Нэхэмжлэгч нараас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг 50,50 хувиар хариуцагч нараар төлүүлнэ гэх боловч хариуцагч СЭ ХХК **** тоот орон сууцны өмчлөгч байх тул хуульд зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй гэж шүүх үзсэн тул хариуцагч Ж.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

9.АБ ХХК-аас гаргасан нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн  байх тул тус үнэлгээг бичмэл нотлох баримтад тооцож, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үнэлэв.

 

Иймд нэхэмжлэгч С.Эын *** тоот орон сууцанд 6,451,690 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Тын 11063 тоот орон сууцанд 2,410,860 төгрөг нийт 8,862,550 төгрөгийн хохирол учирсанг хариуцагч СЭ ХХК-иар төлүүлэхээр тогтов.

 

Харин үнэлгээний зардалд 662,000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаарх банкны баримт авагдаагүй тул гаргуулах боломжгүй.

 

10. Нэхэмжлэгч С.Э, Н.Т, хариуцагч СЭ ХХК нар ****, ***, 1106 тоот орон сууцнууд даатгуулаагүй тул даатгалын нөхөн төлбөр аваагүй болохыг дурдав.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167.343 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч СЭ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 167.343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгов. / С.Эаас төлсөн байна./

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СЭ ХХК-иас 6.451.690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эд, 2.410.860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Тд тус тус олгож, хариуцагч Ж.Эд холбогдох Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 9,524,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167.343 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч СЭ ХХК-и улсын тэмдэгтийн хураамжид 167.343 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.