| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/10859/И |
| Дугаар | 191/ШШ2025/09159 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/09159
| 2025 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 191/ШШ2025/09159 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** дүүрэг, ** дүгээр хороо, ******* банк ХК /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК -иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т.******* нь банктай 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ЗГ-******* дугааартай Зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч тэрээр гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлээ эргэн төлөөгүй. Энэ талаар Т.*******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ******* аймгийн *******-******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******г эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Т.*******ыг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, зээлийн хүсэлт, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, ******* банк ХК, Т.*******ын хооронд байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Дижитал зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Т.*******ын иргэний үнэмлэх, ******* аймгийн *******-******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* банк ХК нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь Т.*******ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт 8,634,540.11 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан, ******* банк ХК, Т.*******ын хооронд байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Дижитал зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Т.*******ын иргэний үнэмлэх баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Т.******* нь хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.Зээл авах үедээ, ******* банк ХК, Т.*******ын хооронд байгуулсан Дижитал зээлийн гэрээ, Т.*******ын иргэний үнэмлэхэд тодорхойлсон ******* аймаг, *******-******* сумын **-р баг, ******* тоот хаягт Т.******* оршин суудаггүй, түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь ******* аймгийн *******-******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Т.*******ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ******* /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Т.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* банк ХК-д мэдэгдэхийг ******* аймгийн дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА