| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/20903/И |
| Дугаар | 197/ШШ2025/15422 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2025/15422
2025 11 11 197/ШШ2025/15422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Их тойруу гудамж, 54 дүгээр барилга ******* тоотод барлах, ******* холбоо ГҮТББ /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 33 дугаар хороо, хаус хотхон 10 айл, ******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ваанжилын Нарантуяа /РД:ХЛ69051526/-д холбогдох,
3,706,992 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 5,609,255 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагч В.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* холбоо ГҮТББ нь хариуцагч В.Нарантуяагаас Сүхбаатар дүүргийн 7 хороо, Их тойруу гудамж, 54 тоот барилга буюу Компьютер Молл худалдааны төвийн 9 давхар, 9006-1 тоот үл хөдлөх хөрөнгөд ногдох барилгаа дагасан болон дагаагүй ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээний 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрт 3,706,992 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагатай харилцан тохиролцож, 2017 оны 05 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны ашиглалт, үйлчилгээний төлбөрийн үүрэгт 10 ширхэг модон хаалга хийж өгөхөөр харилцан тохирсны дагуу төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлсэн тул уг хугацааны төлбөр хаагдсан, 2018 онд нэхэмжлэгч байгууллагатай харилцан тохиролцож, 6,947,655 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хаалга хийж өгсөн тул 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 08 дугаар сар хүртэлх 22 сарын хугацааны төлбөрөөс өөрийн өмчлөлийн 24.86 м.кв талбайн 1 м.кв талбайг 2,500 төгрөгөөр тооцон 1,368,400 төгрөгийг 3 хаалганы 6,947,655 төгрөгөөс хасч тооцон, үлдэгдэл 5,609,255 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж маргасан.
3. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч ******* холбоо ГҮТББ нь гишүүдийнхээ болон Компьютер Молл худалдааны төвийн үйл ажиллагаа, эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээ, үйлчилгээний таатай нөхцөлийг дэмжих, хамтран ажиллах үндсэн үйл ажиллагааны чиглэл бүхий гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дүрэм зэргээр тогтоогдож байна. /хх 8-11/
3.2. Нэхэмжлэгч нь гэрчилгээ, дүрэмд заасан үндсэн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд Компьютер Молл худалдааны төвийн барилгын нийтийн болон дундын эзэмшлийн хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг, тус үйлчилгээний зориулалттай барилгад худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, хуулийн этгээд, өмчлөгч нарын нэрийн өмнөөс харуул хамгаалалт, эрчим хүч, дулаан хангамж, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх зэрэг үйлчилгээний гэрээг эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулан, гэрээний дагуу холбогдох төлбөр тооцоог эрх бүхий байгууллагуудад дамжуулан шилжүүлж, төлбөр тооцоог гүйцэтгэх байдлаар ажилладаг болох нь хэрэгт авагдсан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар шинэчлэл ХХК, Сүхбаатар дэвшил менежмент ААТҮГ, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөн хариуцагч В.Нарантуяа нь Компьютер Молл худалдааны төвийн барилгын 9 давхарт 24.86 м.кв талбай бүхий 9006-1 тоотын өмчлөгч болох нь тус тус зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид хариуцагчийг тус барилгад 24.86 кв талбайг өмчилдөг эсэх талаар маргаагүй. /15-37/
3.3. Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй., Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-ийн Орон сууц өмчлөгч нь ...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй. гэж тус тус заасан байх тул өмчлөгч буюу хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал, цэвэр, бохир усны төлбөр, эрчим хүч болон дулаан ашигласны төлбөрийг хэрэглэгч болохынхоо хувьд төлөх үүрэгтэй.
3.4. Хэдийгээр Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд тус тус зааснаар өмчлөгч, оршин суугчид сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх эрх бүхий этгээд нь Сууц өмчлөгдийн холбоо байх боловч нэхэмжлэгч хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлдэг байх ба нэхэмжлэгчийн үйл эрхэлж буй үйл ажиллагааг хуулиар хориглоогүй, хариуцагч энэ талаар маргаагүй тул дээрх төлбөрийг өмчлөгч буюу хариуцагчаас шаардах эрхтэй.
4. Нэхэмжлэгч ******* холбоо ГҮТББ болон хариуцагч В.Нарантуяа нарын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээнээс үзвэл, хариуцагч буюу өмчлөгч В.Нарантуяа нь 10 ширхэг цахилгааны өрөөний модон хаалгыг төмөр хаалгаар сольж гүйцэтгэн хүлээлгэн өгснөөр 2017 оны 05 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны Компьютер Молл худалдааны төвийн барилга дахь 9006-1 тоот үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын төлбөр тооцоог чөлөөлөхөөр харилцан тохирчээ. /хх 59-60/
Дээрх гэрээний үүргийн дагуу хариуцагч В.Нарантуяа нь хаалгыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд хариуцагчийн 2023 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны ашиглалтын зардал болох 17,514,105.82 төгрөгийн төлбөрөөөс чөлөөлсөн болох нь харилцагчийн гүйлгээ гэх баримтаар тогтоогдож байна. /хх 101-102/
4.1. Зохигчдын хэн аль нь дээрх төлбөр барагдуулах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн эсэх талаар маргаагүй бөгөөд, төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаанд хамаарах төлбөрийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь уг гэрээнд хамаарах хугацаанаас хойш буюу 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал, цэвэр, бохир усны төлбөр, эрчим хүч болон дулаан ашигласны төлбөрийг хариуцагчаас шаардсан.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т тус тус зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, хариу татгалзал, нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Гэтэл хариуцагч нь 2018 онд 6,947,655 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хаалга хийж өгсөн, өөрийн өмчилж буй үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайг 2,500 төгрөгөөр тооцон 1,368,400 төгрөгийг суутган тооцуулж, үлдэгдэл 5,609,255 төгрөгийг гаргуулна гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч үндэслэл бүхий тайлбар, баримтаар шаардлага, татгалзлаа нотолсонгүй.
5.1. Хэрэгт авагдсан Хатан булаг ББ ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 6,947,655 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэх, төмөр болон шилэн хийцлэл бүхий фото зургуудыг үндэслэн талуудын хооронд 6,947,655 төгрөгийн үнийн дүн бүхий ашиглалт үйлчилгээний зардлаас чөлөөлөх хэлцэл хийгдсэн, хариуцагч 3 ширхэг хаалгыг хийж хүлээлгэн өгсөн гэж дүгнэх боломжгүй. /хх 58, 108-111/
Түүнчлэн зохигчид 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулж, 10 ширхэг хаалгыг хариуцагч хийж гүйцэтгэн хүлээлгэн өгснөөр 2017 оны 05 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны ашиглалт үйлчилгээний төлбөрийг чөлөөлж, дуусгавар болгохоор харилцан тохирсноос үзэхэд 2018 онд хийж гүйцэтгэсэн гэх 3 ширхэг хаалгыг 6,947,655 төгрөгөөр тооцон хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
5.2. Нэгэнт хариуцагч тал 2018 онд 6,947,655 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хаалгыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, ашиглалтын төлбөрөөсөө суутгуулахаар тохиролцсон гэх тайлбараа баримтаар нотлохгүй байх тул тэрээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал, цэвэр, бохир усны төлбөр, эрчим хүч болон дулаан ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй.
6. Нэхэмжлэгч тал хариуцагчаас 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны ашиглалтын зардалд нийт 3,706,992 төгрөгийг шаардсан боловч эрчим хүч болон дулаан ашигласны төлбөр, харуул хамгаалалтын төлбөр, зардалд 1,300,544 төгрөгийг зарцуулсан болохоо үндэслэл бүхий тайлбар, баримтаар нотолсонгүй. /хх 12/
6.1. Нэхэмжлэгч ******* холбоо ГҮТББ-ын удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2023/04 дугаар шийдвэрээр 1 м.кв талбайд оногдох ашиглалтын зардлыг 4,400 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэж, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тогтоожээ. /хх 103/
6.2. Дундын өмчийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал болох тогтмол төлөх зардлыг нэхэмжлэгч хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шинэчлэн баталж, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байх тул 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчийн ашиглалт үйлчилгээний зардлыг 1 м.кв талбайг 4,400 төгрөгөөр тооцон 2,406,448 төгрөгийг /24.86 м.кв х 4,400 =109,384 төгрөг х 22 сар = 2,406,448 төгрөг/ хариуцагчаас шаардах эрхтэй.
6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм буруу, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан барилгын өрөө тус бүрийн дулаан, ус, цахилгааны тооцоо бодох аргачлал гэх баримтыг үндэслэн 22 сарын хугацаанд ногдох дулаан, ус, цахилгааны төлбөрт 1,300,544 төгрөгийг төлсөн гэх шаардлагаа үндэслэл бүхий тайлбар, баримтаар нотлохгүй байна. /хх 104-106/
Өөрөөр хэлбэл, өмчлөгч буюу хариуцагчийн өмчлөлийн 24.86 м.кв талбайн 2023 оны 10 дугаар сараас 2025 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны 22 сарын хугацааны сар бүрийн дулаан, ус, цахилгааны төлбөрийн задаргаа тодорхойгүй, дээрх төлбөрийг тооцох аргачлалыг батлах эрхийг Гүйцэтгэх захиралд хуулийн этгээдийн дүрмээр олгоогүй, уг эрхийг гүйцэтгэх захиралд олгосон бүх гишүүдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй байх тул хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэлээ. /хх 10/
Иймд дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас дундын өмчлөлийн ашиглалтын үйлчилгээний зардалд ногдох 2,406,448 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* холбоо ГҮТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,300,544 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч В.Нарантуяагийн гаргасан 5,609,255 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,262 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,298 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53,453 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид нь олгох нь хуульд нийцнэ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааны нийтлэг журмыг зохигч болон шүүх хуралдааны оролцогчдод зохих журмын дагуу танилцуулсан ба хариуцагч В.Нарантуяа нь шүүх хуралдааны журам зөрчсөн учир шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулсан боловч дахин давтан зөрчил гаргаж, тэрээр шүүх хуралдааныг өөрийн хүсэлтээр орхин гарсан бөгөөд энэхүү үйлдэл нь шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхэд саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч В.Нарантуяагаас 2,406,448 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Комьпютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,300,544 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан 5,609,255 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,262 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,298 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53,453 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР