| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 197/2025/03282/И |
| Дугаар | 197/ШШ2025/04575 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/04575
| 197/ШШ2025/04575 |
2025 04 17
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХр хороо, ХХ дугаар гудамж, ХХ тоот хаягт оршин суух, Э.Б /РД:ХХ00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХр хороо, ХХ дугаар гудамж, ХХ тоот хаягт оршин суух, Э.Э /РД:ХХ00000000/ холбогдох 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М,
Хариуцагчийн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н арыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М нь шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас 8.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн үнийг дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарь гаргаж баталгаажуулсан тул нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн эвлэрэх тухай саналыг хүлээн зөвшөөрсөн гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 8.000.000 төгрөгийг 2025.04.30-ны өдрөөс 2025.08.30-ны өдрийн хооронд бүрэн төлөхөө илэрхийлж, эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э.Б нь хариуцагч Э.Э.Эаас 8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Э.Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага 8.000.000 төгрөгийг бүрэн төлөхөө илэрхийлж, хүлээн зөвшөөрснийг шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгч нар нь эвлэрлийн гэрээ байгуулж баталгаажуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс төлсөн 142.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Э.Эаас 71.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хуваарилан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Э.Бийн нэхэмжлэлийн шаардлага 8.000.000 /найман сая/ төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 142.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 71.475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э.Бт олгосугай.
3. Хариуцагч Э.Э.Э нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ