| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 197/2025/07715/И |
| Дугаар | 197/ШШ2025/05357 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 197/ШШ2025/05357
| 197/ШШ2025/05357 |
2025 05 01
|
|
|
|
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг би,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ хаягт байрлах, “ХХ ББСБ” ХХК /РД:ХХХХХХХХХХ/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ тоотод оршин суух, ХХ /РД: ХХХХХХХХХХ/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,631,384 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХХ ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Д.А “ХХ ББСБ” ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 111912030035 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 1,631,384 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Д.А нь “ХХ ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 1,631,384 төгрөгөөс нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 339,894.67 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ХХ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 339,894.67 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Д.А төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “ХХ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 339,894.67 төгрөгийг хариуцагч Д.А нь төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ