| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00832/И |
| Дугаар | 304/ШШ2025/00639 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 304/ШШ2025/00639
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: М Б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ч*******ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,082,205.27 /хоёр сая наян хоёр мянга хоёр зуун таван төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М Б******* ХК-ийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000364044 тоот Цахим гэрээний үүрэгт 2,059,205.27 төгрөг, нотариотын төлбөрт 23,000 төгрөг, нийт 2,082,205.27 төгрөгийг хариуцагч Д.Ч*******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М б*******ны нэхэмжилсэн 2,082,205.27 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М Б******* ХК нь хариуцагч Д.Ч*******ид холбогдуулан 2,082,205.27 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Ч******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М Б******* ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ч*******ид холбогдох 2,082,205.27 /хоёр сая наян хоёр мянга хоёр зуун таван төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ч******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,265 /дөчин найман мянга хоёр зуун жаран тав/ төгрөгөөс 24,132.5 /хорин дөрвөн мянга нэг зуун гучин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 24,132.5 /хорин дөрвөн мянга нэг зуун гучин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Д.Ч*******оос 24,132.5 /хорин дөрвөн мянга нэг зуун гучин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ