Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 304/ШШ2025/00634

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Х******* банк ХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Г.Ц*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,586,398.52 /дөрвөн сая таван зуун наян зургаан мянга гурван зуун ерэн найман төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* банк ХК нь шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Г.Ц******* нь Х******* банктай 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1310088661 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч Г.Ц*******ын Х******* банк дахь 5005764322 дансанд 8,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1310088661 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлж 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 76 хоног хугацаа хэтрүүлээд байна. ...Нийт үндсэн зээлийн төлбөр 4,399,494.99 төгрөг, хүү 182,448.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4455.18 төгрөг, нийт 4,586,398.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ц******* нь шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжилсэн 4,586,398.52 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* банк ХК нь хариуцагч Г.Ц*******д холбогдуулан 4,586,398.52 /дөрвөн сая таван зуун наян зургаан мянга гурван зуун ерэн найман төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарг*******ныг хариуцагч Г.Ц******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гарг*******ан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д за*******наар нэхэмжлэгч Х******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Г.Ц*******д холбогдох 4,586,398.52 /дөрвөн сая таван зуун наян зургаан мянга гурван зуун ерэн найман төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ц******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д за*******наар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,332 /наян найман мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгөөс 44,166 /дөчин дөрвөн мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн санга******* 44,166 /дөчин дөрвөн мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг, хариуцагч Г.Ц*******а******* 44,166 /дөчин дөрвөн мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******наар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******наар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ