| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 197/2025/09756/И |
| Дугаар | 197/ШШ2025/07080 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/07080
| 2025 05 29 | 197/ШШ2025/07080 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаартай танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХ хороо, ХХ өөрийн байр, ХХ хаягт байрлалтай, ХХ ХК /РД:ХХХХХХХХ/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХ хороо, ХХ өөрийн байр, ХХ хаягт байрлалтай оршин суух хаягтай, Бд /РД:ХХХХХХХХ/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,276,645.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, О.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ХХ ХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 4,943,826.16 төгрөг, зээлийн хүү 8,426,850.40 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 1,852,019.23 төгрөг, бусад шимтгэл 53,950 төгрөг, нийт 15,276,645.79 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч үндсэн зээл 4,943,826 төгрөг, зээлийн хүү 3,440,903 төгрөг, нийт 8,384,729 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй хэмээн маргасан. Үндэслэлээ ...гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний зөрчигдсөн хугацаагаар буюу 1 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар хүү бодогдох ёстой, мөн хугацаа хэтрэлтийн шимтгэл тооцохоор гэрээнд тусгаагүй учир хугацаа хэтрэлтийн шимтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбараа гаргажээ.
2. ХХ ХК нь болон Б.Б нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр кредит карт эзэмших гэрээ байгуулагдаж, гэрээний нөхцөлийг харилцан зөвшөөрч, 5,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий картыг, 2 жилийн хугацаанд, бэлэн гүйлгээний хүү 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 24 хувь байхаар тохиролцжээ.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ учир зээлийн төлбөр 4,943,826.16 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
4. Харин талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр кредит карт эзэмших гэрээнд нэмэгдүүлсэн хүү авахаар заагаагүй, нэхэмжлэлийн шаардлагад тусгасан хугацаа хэтрэлтийн шимтгэл 1,852,019.23 төгрөг, бусад шимтгэл 53,950 төгрөгийг ямар баримт үндэслэн, хэрхэн тооцсон нь тодорхойгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтрэлтийн шимтгэл, бусад шимтгэлд нэхэмжилсэн 1,905,969.23 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн төлбөрт 4,943,826.16 төгрөг, зээлийн хүүд 8,426,850.40 төгрөг нэхэмжилснийг тус тус хангаж, хариуцагчаас 13,370,406.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Бас нийт 13,370,406.6 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХ ХК-д олгож, үлдэх 1,905,969.23 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Бас 13,370,406.6 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХ ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,905,969.23 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,333 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бас 224,803 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ