| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00395/И |
| Дугаар | 311/ШШ2025/00505 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 311/ШШ2025/00505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, М.*******ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* овогтой ******* миний бие Завхан аймгийн ******* суманд 1964 онд төрсөн бөгөөд багаасаа хөл муутай байсан учир хугацаат цэргийн албан хааж чадаагүй. Миний бие 16 настайгаасаа эхлэн ажил хөдөлмөрийн гараагаа Завхан аймгийн ******* сумын Энхтайван нэгдлийн Туслах үйлдвэр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нооромчноор, 1982 оны 08 дугаар сарын 15-наас 1985 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл суурийн ахлагч Э.*******ийн туслахаар *******ийн давсны сахиулаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* сумын банкны салбарын манаачаар, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 27-ний өдөр хүртэл ******* сумын *******ны салбарын манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
М.*******ийн эхнэр Я.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай нөхөр М.******* нь тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм. Гэвч 2025 оны 09 дүгээр сарын 05-нд нас барсан тул тухайн нэхэмжлэлээсээ татгалзаж буцаан авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.******* нь нас барсан болох нь түүний эхнэр Я.*******н шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. М.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ