| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0586/З |
| Дугаар | 128/ШШ2026/0717 |
| Огноо | 2026-08-04 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2026/0717
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Э******* даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “К******* к*******” ХХК,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар,
Тендерийн үнэлгээний хороо,
Гуравдагч этгээд: “Б** б******* г******* э*******” ХХК,
“А*******” ХХК,
Маргааны төрөл:“Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм” ЧДХААА/2026******* дугаартай Багц-1 “Авто грейдер”, Багц-2, “Авто индүү” тендер сонгон шалгаруулалттай холбоотой тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э*******мөнх, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, Б.С, гуравдагч этгээд “Б** б******* г******* э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.Э, гуравдагч этгээд “А*******” ХХК-ийн төлөөлөгч О.Ю /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“К******* к*******” ХХК-аас Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан 1.“Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм” ЧДХААА/2026*******/01/01 дугаартай тендер шалгаруулалтын Багц-2, “Авто индүү” тендерт “Б*** г******* э*******” ХХК-ийг, Багц-1 “Автогрейдер” тендерт “А*******” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах, 2.ЧДХААА/2026*******/01/01 дугаартай тендерийн Багц-2 “Авто индүү” тендер, Багц-1 “Автогрейдер” тендерт “К******* к*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгож, тус тендерт “К******* к*******” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгах, 3.“К******* к*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1151, 03/1154 дугаартай шийдвэрүүдийг, хавсралтын хамт хүчингүй болгуулах, “Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм” ЧДХААА/2026*******/01/01 дугаартай тендерийн Багц-2 “Авто индүү”, Багц-1 “Автогрейдер” тендерт “К******* к*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчээс “...1.“Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм” Багц-2 “Авто индүү” ЧДХААА/2026*******/01/01 урилгын дугаар бүхий Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, 2.“Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм” Багц-2 “Авто индүү” ЧДХААА/2026*******/01/01 урилгын дугаар бүхий тендер шалгаруулалтын Багц-2 “Авто индүү” тендерт “Б** б******* г******* э*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/66 зөвлөмж, Багц-1 “Автогрейдер” тендерт “А*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, 3.ЧДХААА/2026*******/01/01 урилгын дугаар бүхий “Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм” Багц-2 “Авто индүү” тендер, Багц-1 “Автогрейдер” тендерт “К******* к*******” ХХК-ийг шалгаруулахаар шийдвэрлэж, зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах, 4.“К******* к*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1151 болон 03/1154 дугаартай шийдвэрүүдийг хавсралтын хамт хүчингүй болгож, ЧДХААА/2026*******/01/01 урилгын дугаар бүхий “Гудамж, зам завсарлахад шаардлагатай машин, механизм” Багц-2 Авто индүү” тендер, Багц-1 “Автогрейдер” тендерт “К******* к*******” ХХК-тай гэрээ байгуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах, 5. “Б** б******* г******* э*******” ХХК-тай байгуулсан ЧДХААА/2026******* дугаартай 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Гудамж, зам завсарлахад шаардлагатай машин механизм 5 ширхэг /багц-2 Авто индүү/ нийлүүлэх гэрээ, “А*******” ХХК-тай байгуулсан ЧДХААА/2026******* дугаартай 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн өдрийн “Гудамж зам завсарлахад шаардлагатай машин механизм 5 ширхэг /багц-1 Автогрейд/ нийлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн.
3.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан ЧДХААА/2026010235 дугаартай “Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм /5 ширхэг/ нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын (Багц 1 Авто грейдэр), (Багц 2 Авто индүү)-д “К******* к*******” ХХК, “Б** б******* г******* э*******” ХХК, “А*******” ХХК-иуд оролцсон байна.
4.Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/767 дугаар албан бичгээр “...Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм /5 ширхэг/ Багц 1 “Авто грейдэр”-д “А*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт шаардсан шаардлагыг бүрэн хангаж шаардлагад нийцсэн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байна гэж, тус албан бичгийн 2 дугаар хавсралтаар Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм /5 ширхэг/ Багц 1-т оролцож шалгараагүй “К******* к*******” ХХК-ийн хувьд, ТШЗ 19.1, ТШЗ 25.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй” гэх хариуг,
4.1.Мөн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/770 дугаар албан бичгээр “ ... Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм /5 ширхэг/ Багц 2 Авто индүү”-д “Б** б******* г******* э*******” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичигт шаардсан шаардлагыг бүрэн хангаж шаардлагад нийцсэн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байна гэж, тус албан бичгийн 2 дугаар хавсралтаар Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм /5 ширхэг/ Багц 2-т оролцож шалгараагүй “К******* к*******” ХХК-ийн хувьд, ТШЗ 19.1, ТШЗ 25.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй” гэх хариуг тус тус нэхэмжлэгчид өгчээ.
5.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 26/236, мөн өдрийн 26/235 дугаар албан бичгүүдээр Сангийн яаманд гомдол гаргасан ба уг гомдлыг хянаад Сангийн яамнаас 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/3804 дүгээр албан бичигт “...хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 04 дүгээр сарын 03/764, 03/767, 03/770 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж, ...хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэж дурдан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлжээ.
6.Дахин тендер сонгон шалгаруулалт явуулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/1154 дүгээр албан бичгээр “...Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм /5 ширхэг/ Багц 2 Авто индүү”-д “Б** б******* г******* э*******” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичигт шаардсан шаардлагыг бүрэн хангаж шаардлагад нийцсэн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байна гэж, тус албан бичгийн 2 дугаар хавсралтаар “Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм” /5 ширхэг/ Багц 2-т оролцож шалгараагүй “К******* к*******” ХХК-ийн хувьд, ТШЗ 17.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй” гэх хариуг,
6.1.Мөн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/1151 дүгээр албан бичгээр “...Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм /5 ширхэг/ Багц 1 Авто грейдэр”-д “А*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт шаардсан шаардлагыг бүрэн хангаж шаардлагад нийцсэн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байна гэж, тус албан бичгийн 2 дугаар хавсралтаар Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм /5 ширхэг/ Багц 1-т оролцож шалгараагүй “К******* к*******” ХХК-ийн хувьд, ТШЗ 17.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй” гэх хариуг тус тус нэхэмжлэгчид өгсөн байна.
7.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийн эс зөвшөөрч 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 26/239, 26/238 дугаар албан бичгүүдээр Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамнаас 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/5458 дугаар албан бичгээр “...дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан танай компаниас ирүүлсэн гомдлыг тус яам хянаж үзэж, холбогдох шийдвэрийг захиалагчид 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/3804 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Танай албан бичигт шийдвэрлэж хариу өгсөн асуудлыг дурсан байх тул дээрх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг буцааж байна” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.
8.Харин Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А/66 дугаар зөвлөмжөөр “Гудам зам засварлахад шаардлагатай машин, механизм 5 ширхэг” /Багц1 Авто грейдэр/ тендерт “А*******” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон, мөн А/66 дугаар зөвлөмжөөр Гудамж зам засварлахад шаардлагатай машин, механизм 5 ширхэг /Багц2 Авто индүү/ тендерт “Батб******* г******* э*******” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон.
8.1.Улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “А*******” ХХК-тай 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ЧДХААА/2026******* дугаартай “Гудамж зам засварлахад шаардлагатай машин механизм 5 ширхэг /багц1 Авто грейдер/ нийлүүлэх гэрээ”-г, мөн “Б******* г******* э*******” ХХК-тай 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ЧДХААА/2026******* дугаартай “Гудамж зам засварлахад шаардлагатай машин механизм 5 ширхэг /багц2 Авто индүү/ нийлүүлэх гэрээ”-г тус тус байгуулжээ.
9.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлдээ:
1/Багц 2-д шалгарсан компанийн тендер шаардлага хангаагүй тухайд: Манай компани Сангийн сайдын цахим тендерийг нээлттэй ил тод мэдээлэх журмын дагуу тус тендерт шалгарсан “Б** б******* г******* э*******” ХХК-ийн тендерийн материалыг татан авч үзэхэд дараах шаардлагыг хангаагүй байсан.Үүнд,
Тендерийн материалын техникийн тодорхойлолтын хуудас 1 дээр Булны диаметр 2134 мм, давших хурд 11,4 км/цаг гэж байхад “Б** б******* г******* э*******” ХХК-ийн техникийн тодорхойлолтын хуудас 10 дээр булны диаметр 1600, давших хурд 10,4 км/цаг гэж зөрүүтэй байгаа тул техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй байгаа юм.
2/Багц 1-д шалгарсан компанийн тендер шаардлага хангаагүй тухайд: Манай компани Сангийн сайдын цахим тендерийг нээлттэй ил тод мэдээлэх журмын дагуу тус тендерт шалгарсан “А*******” ХХК-ийн тендерийн материалыг татан авч үзэхэд дараах шаардлагыг хангаагүй байсан. Үүнд:
-ТШЗ 21.5-д заасан тендерийн үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулахгүй тогтмол байна гэсэн мэдэгдэл ирүүлээгүй,
-ТШЗ 17.3-д заасан техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт, дэлгэрэнгүй танилцуулга, фото зураг баталгаажуулж ирүүлээгүй,
-Санал болгож буй техникийн тодорхойлолт, танилцуулгад орчуулга хийлгээгүй байгаа нь тендерийн шаардлага хангахгүй.
Дээрх байдлаар захиалагч болон захиалагчийн үнэлгээний хороо нь хууль зөрчсөн, ТББ-ийн ТШЗ-ийн шаардлага хангахгүй компаниудыг шалгаруулж, шаардлага хангасан манай компанийн тендерээс татгалзаж байгаа нь манай компанийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерт оролцох, шударгаар үнэлүүлэх, тендерт шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Манай компани нь нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжлэлийн төрлөөр тодорхойлж, шүүхээс 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасан шийдвэр гаргуулахыг хүсэж энэхүү нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “К******* к*******” ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нээсэн ЧДХААА/2026*******/01/01 дугаар бүхий гудамж зам засварлахад шаардлагатай машин механизмын багц 1 /Авто грейдер/, багц 2 /Авто индүү/ авах тендер шалгаруулалтад оролцсон байна. Шалгаруулалтын явцад “Б** б******* г******* э*******” ХХК, “А*******” ХХК нарт гэрээ байгуулах эрх олгосон. Үүнтэй холбоотойгоор Сангийн яаманд гомдол гаргаснаар дахин үнэлгээ хийж, дахин үнэлгээний үндэслэлээ өөрчилсний эцэст мөн тэдгээр хоёр компанийг дахин шалгаруулсан байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь багц 1-д шалгарсан компани шаардлага хангаагүй тухайд “А*******” ХХК-ийн тендерийн материалыг үзэхэд ТШЗ 21.5-д заасан тендерийн үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулахгүй тогтмол байна гэсэн мэдэгдлийг ирүүлээгүй байдаг. ТШЗ 17.3-д заасан техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийг дэлгэрэнгүй танилцуулга, гэ зургаар баталгаажуулж ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэх гэж байгаа техникийн харьцуулсан хүснэгтийг хэн ч шаардлагад нийцнэ гэж дурдаж болно. Тэр харьцуулсан хүснэгтийг юугаар нотлох гэхээр дэлгэрэнгүй танилцуулга, гэ зургаар баталгаажуулах ёстой. Гэтэл ийм баримт ирээгүй. Хэргийн материалд ирсэн баримтаас үзэхэд тал нүүр танилцуулга ирүүлсэн байна. Мөн үүнд ямар нэгэн орчуулга байхгүй байна. Ийм байдлаар санал болгож буй техникийн тодорхойлолт, танилцуулгыг орчуулга хийлгээгүй зэрэг зөрчлүүд нь тендерийн шаардлага хангахгүй байна. Багц 2-т шалгарсан “Б** б******* г******* э*******” ХХК-ийн хувьд техникийн тодорхойлолтод бичсэн улны диаметр 2134 мм, давших хурд 11.4 км/цаг гэсэн байхад бараг зөрүүгүй бичсэн байдаг.
Харьцуулсан хүснэгтэд цаанаас өгч байгаа техникийн баримт бичгийн орчуулгад өөр хэмжээ орчуулагдсан байна. 2 баримт бичгийн хооронд зөрүү байна. Харьцуулсан хүснэгтэд худлаа бичээд үндсэн баримт бичигт өөр хэмжээс заасан байна. Улны диаметр нь 1,600 мм байхад харьцуулсан хүснэгтэд 2,130 мм гэж бичсэн нь зөрүүтэй. Мөн давших хурдны км/ц гэдэг нь зөрүүтэй. Ийнхүү тендерийн шаардлага хангаагүй материал ирүүлсэн байхад шалгаруулсан байна. “К******* к*******” ХХК-ийг яагаад шалгаруулаагүй гэхэд илт тодорхой байхад үндэслэлгүйгээр татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэх техник хэрэгслийн дагалдах багаж, тусгай хэрэгслийн жагсаалтыг хоёр багц дээр ирүүлсэн. Тодорхой байхад үндэслэлгүйгээр татгалзсанд “К******* к*******” ХХК гомдолтой байна. Шүүх хуралдааны явцад нийлүүлэгдсэн гэж ярих байх. Тендерийн процесс хуулиар богиносгосон хугацаагаар явдаг. Гэтэл энэ богиносгосон хугацаа нь бараа нийлүүлэх тендер дээр хэрэгжихэд төвөгтэй байдаг. Сангийн яаманд гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах, хариу тайлбар авах, урьдчилсан хэлэлцүүлэг зарлах, үндсэн хурал хийх, хурал ганц, хоёр хойшилно гэсээр байтал нөгөө компаниуд бараагаа нийлүүлдэг.
Нийлүүлсэн гэсэн шалтгаанаар шүүх энэ асуудлыг хянаж чадахгүй гэсэн ойлголт байх ёсгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь хууль бусаар явуулсан шалгаруулалтыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэх ёстой. Манай нэхэмжлэлийн шаардлага нь шалгаруулсан шийдвэр, гэрээг хүчингүй болгуулж, “К******* к*******” ХХК-ийг шалгаруулах тухай зөвлөмж гаргахыг даалгах гэж байгаа. Магадгүй шүүх шалгаруулах тухай зөвлөмж гаргахыг даалгахгүй байж болно, захиргааны эрх хэмжээний асуудал байж болно, шүүх хангахгүй байж болно. Гэхдээ шалгаруулалтыг хүчингүй болгуулж, үр дагаврыг арилгаж, процессыг бүхэлд нь буцаан дахин үнэлгээ хийлгэх боломж байх ёстой гэж үзэж байна. Нэг нь хууль бусаар шалгаруулалт хийсэн, нөгөө нь шаардлага хангаагүй техник хэрэгслийг нийлүүлсэн байгаа. Техник хэрэгслийг нийлүүлсэн гэж байгаа. Анхнаасаа хууль бус байсныг шүүх тогтоовол, үүнээс учирсан хохирол, мөнгийг хариуцагчаас цаашид шаардах боломжтой. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой бөгөөд энэхүү хяналтын үүргээ хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
10.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
...Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас “Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм (5 ширхэг ) ЧДХААА/2026******* тендерийн баримт бичгийг тус дүүргийн Засаг даргаар 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр батлуулсан.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системээр нээлттэй зарлаж, 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нээхэд нийт 14 оролцогч тендер ирүүлсэн бөгөөд 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр оролцогчдын материалд хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд үнэлгээ хийж Багц 1 “А*******” ХХК, Багц 2 “Б** б******* г******* э*******” ХХК, Багц 3 “Эм Ти Эм Жи” ХХК шалгарсан.
Багц 1 “Т******” ХХК, “Э**** В**** и*******” ХХК, “К******* к*******” ХХК, Багц 2 “Т*****” ХХК, “К******* к*******” ХХК, Багц 3 "А*******", "Б** Б******* Г******* Э******* ХХК", "Ө**** х**** ХХК”, "Р********** ХХК, “Т***” ХХК, “К******* к*******” ХХК-ийн тендер шалгаруулалтын шаардлагад нийцээгүй тул татгалзаж шийдвэрлэсэн.
2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сангийн яаманд “Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм (5 ширхэг ) ЧДХААА/2026******* дугаартай тендер шалгаруулалтын 1,2 дугаар багцад оролцсон “К******* к*******" ХХК-аас гомдол гаргасан. Үүний дагуу холбогдох материалыг хүргүүлж 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 03/3804 дугаартай гомдол хянасан тухай албан бичиг ирүүлсэн. Үүнд:
1. 1, 2 дугаар багцад шалгарсан “А*******” ХХК, “Б** б******* г******* э*******” ХХК-д гаргасан гомдлыг хянан үзэж гомдол үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
2. 1, 2 дугаар багцад “К******* к*******” ХХК-ийн тендерээс татгалзсан манай шийдвэрийг хянан үзэж захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй байна гэж үзэж хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.
Үүний дагуу 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үнэлгээний хороо дахин хуралдаж, үнэлгээ хийж “К******* к*******” ХХК-с ТШЗ 17.6 Барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлсэн боловч ирүүлсэн жагсаалт нь шаардлагад нийцээгүй тул татгалзаж шийдвэрлэсэн...” гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай албанаас зарласан гудамж зам засварлах шаардлагатай машин механизм 5 ширхэг тендер нь 02 дугаар сарын 25-ны өдөр цахим системээр зарлагдаж 03 дугаар сарын 18-ны өдөр нээгдсэн. “К******* к*******” ХХК нь багц 1, багц 2-т оролцож 03 дугаар сарын 25-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж багц 1 дээр “А*******” ХХК, багц 2 дээр “Б**** г******* э*******” ХХК шалгарсан. “К******* к*******” ХХК 04 дүгээр сарын 10-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдол гаргахдаа багц 1, багц 2-т шалгарсан “А*******” ХХК, “Батб******* г******* э*******” ХХК-нд гаргасан гомдлыг Сангийн яам үндэслэлгүй байна гэж үзсэн. “К******* к*******” ХХК-аас татгалзсан шалтгааныг үндэслэлтэй байна гэж үзээд үнэлгээний хороо 04 дүгээр сарын 29-ний өдөр дахин хуралдаж материал хянаж үзээд тэгээд ТШЗ 17.6-д заасны дагуу барааны хувьд тасралтгүй горимын дагуу ажиллуулахад шаардлагатай сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон эд зүйлсийн ирүүлсэн жагсаалт нь шаардлага хангахгүй байна гэж үзэж татгалзсан байгаа” гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамнаас ирүүлсэн ерөнхий чиглэлийг захиргааны байгууллага барих үүрэгтэй. Чиглэлийнх нь дагуу шалгарсан компаниудтай гэрээгээ байгуулсан. Гэрээнд заагдсан бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Б.Э*******мөнх өмгөөлөгчийн зүгээс хэлээд байгаа урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам болоод тендерийн маргаан тусгай ажиллагааны журам гээд тодорхой хугацаа орж байгаа. Нэгэнт гэрээний дагуу нийлүүлэгдсэн байгаа учраас шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гээд давхар санаагаа хэлээд байх шиг байна. Бодит нөхцөл байдал дээр Монголын цаг агаарын нөхцөл байдал зуны буюу дулааны улиралд нь богинохон. Ийм болохоор хуулийн дагуу явуулсан. Дулааны улиралтай холбоотойгоор зам талбай, авто засварынхаа ажлуудыг цаг хугацаанд нь хийгээд гүйцэтгээд явах ашиг сонирхол яригдаж байгаа” гэв.
11.Гуравдагч этгээд “А*******” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм /5 ширхэг/" ЧДХААА/2026******* дугаарт тендерийн Багц-1 "Авто грейдэр"-т шалгарч гэрээ байгуулах эрх аван улмаар гэрээ байгуулж гэрээний дагуу барааг бүрэн нийлүүлж хүлээлгэн өгөөд байгаа билээ.
Гэвч уг тендерийн шалгаруулалттай холбоотой тухайн тендерт оролцогч компани болох “К******* к*******” ХХК нь нэхэмжлэлдээ манай компанийг тендерийн шаардлага хангаагүй гэж дурдан 3 үндэслэл гаргасан байсан бөгөөд манай компанийн зүгээс тухайн 3 үндэслэл нь ямар ч үндэслэлгүй гүтгэлгийн шинж чанартай болохыг мэдэгдэж байна. Тухайн нэхэмжлэлд дурдахдаа:
ТШЗ 21.5-д заасан тендерийн үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулахгүй тогтмол байна гэсэн мэдэгдэл ирүүлээгүй,
ТШЗ 17.3-д заасан техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт, дэлгэрэнгүй танилцуулга, фото зураг баталгаажуулж ирүүлээгүй,
Санал болгож буй техникийн тодорхойлолт, танилцуулгад орчуулга хийлгээгүй байгаа нь тендерийн шаардлага хангахгүй” гэсэн бөгөөд энэ 3 зүйл дээр нь манай компанийн зүгээс тайлбар мэдүүлэг өгч байна.
1.ТШЗ 21.5-д Хууль болон өгөгдлийн хүснэгтэд өөрөөр заагаагүй бол оролцогчийн санал болгосон үнэ нь гэрээний хэрэгжилтийн явцад тогтмол байх бөгөөд тохируулга хийхгүй. Тохируулга хийх нөхцөлтэй үнэ санал болгосон тендерийг шаардлага хангаагүй гэж үзнэ. Өгөгдлийн хүснэгтэд унийн тохируулга хийхийг зөвшөөрсөн тендер шалгаруулалтад тогтмол унэ санал болгосон тендер ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй ба үнийн тохируулга нь гэрээний хэрэгжилтийн явцад тэгтэй тэнцүү гэж үзнэ гэж заасан ба захиалагчийн зүгээс Өгөгдлийн хүснэгтэд “Тохируулахгүй тогтмол байна” гэж заасан байна. Тендерт оролцогч компанийн зүгээс гэрээний үнийг тохируулах эсэх талаар шийдэх боломжгүй тул албан мэдэгдэл илгээх шаардлагагүй болно.
2.Бидний илгээсэн тендерийн материалд “Техникийн дэлгэрэнгүй тодорхойлолт" хэсэгт Захиалагчийн шаардсан техникийн үзүүлэлт болон Нийлүүлэгчийн санал болгож буй техникийн үзүүлэлтийг харьцуулсан хүснэгтийг маш тодорхой хийж явуулсан болно. Мөн тухайн санал болгож буй техникийн зургийг тодорхой хавсаргаж явуулсан болно.
3.Бид тухайн санал болгож буй техникийн үйлдвэрийн зүгээс гаргасан англи хэл дээрх танилцуулга, каталогийг хавсаргаж явуулсан ба тендерийн хэл “Монгол” байна гэсэн шаардлагын дагуу тус каталогийг монгол хэл рүү орчуулсан орчуулгыг давхар бэлдэж явуулсан болно. Бидний бэлдсэн эдгээр материал бүгд tender.gov.mn цахим системээр дамжуулан тоон гарын үсгээр баталгаажуулан илгээсэн бөгөөд өөрчлөх, засварлах ямар ч боломжгүй болно...” гэв.
12.Гуравдагч этгээд “Бат б******* г******* э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Б** б******* г******* э*******" ХХК нь Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас цахим системээр зарласан ЧДХААА/2026******* дугаартай “Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм /5 ширхэг/" нэртэй бараа нийлүүлэх багцтай тендерийн "Багц-2 Авто индүү”, “Багц-3 Ачааны машинд суурилсан кран"-д тус тус оролцсон билээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03/764 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлээр манай компани Багц-2 Авто индүү нийлүүлэх тендерт шалгарч, харин 03/771 дугаартай мэдэгдлээр Багц-3 Ачааны машинд суурилсан кран нийлүүлэх тендерт шалгараагүй байдаг. Гэвч тендерт оролцогч бусад этгээдээс Сангийн яаманд гомдол гаргаж, тендерийг дахин үнэлгээ хийлгэсэн бөгөөд Захиалагчийн зүгээс 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1155 дугаартай мэдэгдлээр манай компанийг Багц-2 Авто индүү нийлүүлэх тендерт хамгийн сайн үнэлэгдсэн гэж дахин шалгаруулсан.
Захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтод Авто индүү №1 САТ брэндийн СЅ74 загварын индүү болон эсхүл түүнтэй дүйцэх хэмжээний индүүг санал болгохыг шаардсан бөгөөд Булны диаметр: 2134мм хэмжээтэй, Давших хурд: 11.4 км/цаг байхаар тусгасан. Энэ талаар манай компани нь анх тендерт оролцож байхдаа цахимаар тодруулга авч байсан ба Захиалагчийн зүгээс 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/574 дугаартай албан тоотоор Тодруулгын хариуг ирүүлсэн байдаг. Тус тодруулгын хариу албан тоотын 2-т "Бусад техникийн шаардлага болох чичиргээний давтамж, шатахууны савны багтаамж, булны диаметр, давших хурд зэрэг үзүүлэлтүүд нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтээс дээш болон доош 10 хувиар дүйцүүлэн тооцно." Гэж тусгасан байдаг нь САТ брэндийн индүүнээс өөр брэндийн индүү санал болгох тохиолдолд үзүүлэлтүүд нь бага хэмжээгээр зөрүү үүсдэгээс хамааран 10%-р дээш болон доош гэж заажээ.
Энэ тодруулгын хүрээнд манай компаниас Багц-2 Авто индүү нийлүүлэх тендерт булны диаметр-2130мм, давших хурд-10.4 км/цаг үзүүлэлттэй БНХАУ-н Lonking брэндийн CDM520B9 загварын 20 тонны авто индүүг нийлүүлэхээр техникийн тодорхойлолтоо баталгаажуулан хүргүүлсэн байдаг.
...Мөн “К******* к*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагчийн хариу тайлбарт дурдсан, тухайн техникт дагалдах сэлбэг хэрэгслийн жагсаалтыг ирүүлээгүй тул тендерээс татгалзсан үндэслэлийг гуравдагч этгээдийн зүгээс мөн дэмжиж байна. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгт болон ерөнхий мэдээллийн дагуу, дагалдах хэрэгслийн хүрээнд сэлбэг хэрэгслийн жагсаалтад тухайн техникийг засварлахад шаардлагатай сэлбэг хэрэгсэл, түүнийг ямар үнээр, ямар үйлдвэрлэгчээс авах ёстой болохыг заасан жагсаалт материалыг тендерт хүргүүлэх ёстой. “Бат б******* г******* э*******” ХХК компани энэ шаардлагыг бүрэн хангаж хүргүүлсэн байсан. Харин нэхэмжлэгчийн зүгээс техникт дагалдах домкрат, дугуй зэрэг зүйлсийг дурдсан, шаардлагад нийцээгүй жагсаалт хүргүүлсэн тул татгалзсан нь үндэслэлтэй гэсэн хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Тухайн тендерт хүргүүлсэн материалд англи буюу гадаад хэл дээр байгаа тохиолдолд заавал монгол хэлээр баталгаат орчуулгатай байх шаардлага тавигддаг боловч, нэхэмжлэгчийн хүргүүлсэн зарим техникийн баримт нь монгол хэл рүү орчуулагдаагүй, гадаад хэлээр байгаа нь тендерийн шаардлагад нийцэхгүй байгааг нотлох баримтын хүрээнд харж болохоор байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг “Б***** г******* э*******” ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өөрсдийн ирүүлсэн техникийн тодорхойлолт гэж байгаа. Техникийн тодорхойлолтод захиалагчийн шаардсан улны диаметр 2134 мм гэж байна. Өөрсдийн шаардлагыг 2134 мм гэж өгсөн. 3 дугаар хавтаст хэргийн 43 дугаар талд нэхэмжлэгчийн санал болгосон техникийн үзүүлэлтүүд байгаа. Үзүүлэлтэд САТ СР.74 загварыг нэхэмжлэгч санал болгосон. Энэ нь захиалагч байгууллагын тендерийн тодорхойлолтод заасан дүйцүүлэх техник нь САТ СР.74 загвартай адилхан загвар гэсэн үг. Өргөнийг бичсэн байна, диаметрийг бичээгүй байна гэж буруутгаж байгаа бол өөрсдөө ямар тайлбар өгсөн гэдэг нь тодорхойгүй байна. Үүнтэй холбоотой орчуулсан хэсгийг хавсаргаж өгөөгүй. Үүнийг шүүх анхаараасай гэж хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Гудам зам засварлахад шаардлагатай машин, механизм 5 ширхэг” /Багц1 Авто грейдэр/ тендерт “А*******” ХХК-ийг, /Багц2 Авто индүү/ тендерт “Б**** г******* э*******” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгчийг ТШЗ 17.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр татгалзсан 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1151, 03/1154 дугаар мэдэгдлүүдийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.
2.Улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “А*******” ХХК-тай 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ЧДХААА/2026******* дугаартай “Гудамж зам засварлахад шаардлагатай машин механизм 5 ширхэг /багц1 Авто грейдер/ нийлүүлэх гэрээ”-г, мөн “Б***** г******* э*******” ХХК-тай 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ЧДХААА/2026******* дугаартай “Гудамж зам засварлахад шаардлагатай машин механизм 5 ширхэг /багц2 Авто индүү/ нийлүүлэх гэрээ”-г тус тус байгуулжээ.
3.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03/5458 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар “.... шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж зааснаар гомдлыг буцаажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гээд 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэжээ.
4.Нэхэмжлэгчээс “...тендерийн материалын техникийн тодорхойлолтын хуудас 1 дээр Булны диаметр 2134 мм, давших хурд 11,4 км/цаг гэж байхад Багц 2-д шалгарсан “Бат б******* г******* э*******” ХХК нь техникийн тодорхойлолтын хуудас 10 дээр булны диаметр 1600, давших хурд 10,4 км/цаг гэж зөрүүтэй, Багц 1-т шалгарсан “А*******” ХХК-ийн нь ТШЗ 21.5-д заасан тендерийн үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулахгүй тогтмол байна гэсэн мэдэгдэл ирүүлээгүй, ТШЗ 17.3-д заасан техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт, дэлгэрэнгүй танилцуулга, фото зураг баталгаажуулж ирүүлээгүй, Санал болгож буй техникийн тодорхойлолт, танилцуулгад орчуулга хийлгээгүй байгаа нь тендерийн шаардлага хангахгүй...” гэж маргажээ.
Багц 2-ын тухайд:
5.Захиалагчаас булны диаметр 2134 мм, давших хурд 11,4 км/цаг байхаар техникийн шаардлага тавьсан, “Бат б******* г******* э*******” ХХК-иас Lonking брэндийн CDM520B9 загварын 20 тонны Авто индүү №01-ын булны диаметр 2130 мм, давших хурд 10,4 км/цаг гэж зөрүүтэй техникийн тодорхойлолтыг ирүүлжээ.
6.Тухайн тендерийн тухайд 2 ширхэг авто индүү худалдан авахаар багцалсан бөгөөд Авто индүү №02-ын тухайд техникийн тодорхойлолт зөрүүгүй байна.
7.Хэдийгээр дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийг тухайн тендерт шалгаруулсан нь үндэслэлгүй хэдий ч нэхэмжлэгч мөн адил тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, тендер хэрэгжээд дууссан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.
8.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар түүний зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай бөгөөд 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээг дүгнэж, бүтээгдэхүүнүүдийг нийлүүлсэн, хариуцагчаас нэхэмжлэгчийг ТШЗ 17.6-д заасан шаардлагад нийцээгүй талаар үндэслэл бүхий дүгнэсэн байх тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.
Багц 1-ийн тухайд:
9.Тендер шалгаруулалтын зааварчилгааны өгөгдлийн хүснэгтийн 17.3-т “Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: “Шаардана” гээд “Техникийн тодорхойлолттой харьцуулсан хүснэгт, дэлгэрэнгүй танилцуулга, фотог бэлтгэн баталгаажуулж тендерт ирүүлнэ”, “Бараа нийлүүлэх хуваарийг тендерийн баримт бичгийн хавсралтын дагуу ирүүлэх”, “Барааны үнийн дүнгийн задаргааг маягт 2-ын дагуу ирүүлэх” гэжээ.
10.Гуравдагч этгээд “Авто блок” ХХК-иас 2 дугаар хавтаст хэргийн 157-159 дугаар талд техникийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд уг хүснэгтэд захиалагчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар тусгасан, 160-164 дүгээр талд техникүүдийн үндсэн үзүүлэлтүүдийг бусад мэдээллийн хамт ирүүлсэн, мөн 165-166 дугаар талд фото зургийг хавсаргасан байх тул нэхэмжлэгчийн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт, фото зураг баталгаажуулж ирүүлээгүй, техникийн тодорхойлолт, танилцуулгад орчуулга хийлгээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
11.Өөрөөр хэлбэл техникийн тодорхойлолт танилцуулгад заавал орчуулга хийлгэхийг шаардаагүй, “Техникийн тодорхойлолттой харьцуулсан хүснэгт” гэж хаяглах шаардлагагүй бөгөөд захиалагчийн техникийн шаардлага, оролцогчоос өөрийн санал болгож буй бүтээгдэхүүнийг харьцуулсан байдлаар хүснэгтэлж, мэдээллийг бүрэн агуулсан байхыг, танилцуулгад ямар бүтээгдэхүүн санал болгож буйгаа болон техникийн үзүүлэлт, фото зураг зэргийг хавсаргасан байхыг ойлгоно.
12.Тодруулбал: Гуравдагч этгээдээс SEM 920F/ 922F маркийн Авто грейдэрүүдийг санал болгосон байх бөгөөд тухайн техникүүдийн үндсэн үзүүлэлтүүдийг хүснэгтээр, техникийн тодорхойлолттой харьцуулсан хүснэгтийг техникийн дэлгэрэнгүй тодорхойлолт нэршилтэйгээр хүснэгтээр, фото зургийг тус тус хавсаргаж ирүүлсэн байх тул ТШЗ 17.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан үндэслэлийн тухайд:
13./Багц1 Авто грейдэр/, /Багц2 Авто индүү/ тендерүүдийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны өгөгдлийн хүснэгтийн 17.6-д ижил шаардлага буюу “барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлнэ. Шаардагдах сэлбэг, хэрэгсэл, тусгай багаж болон бусад зүйлсийн нэгж үнэ, авах боломжтой хаяг зэрэг холбогдох мэдээллийг агуулсан жагсаалт ирүүлнэ” гэжээ.
14.Нэхэмжлэгчээс /Багц1 Авто грейдэр/-ний тухайд 2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар талд, /Багц2 Авто индүү/-ний тухайд 3 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр талд тус тус жагсаалтыг хүснэгтээр захиалагчид хүргүүлжээ.
15.Тухайн мэдээлэлд техникийн загвар, үйлчилгээний гарын авлага, цахилгаан схем, сэлбэг, эд ангийн ном гарын авлага, өвлийн +-45 градусын нөхцөлд тохирох дулаан доторлогооны тоноглол, өвлийн нөхцөлд ажиллах халаалтын тогоо, домкрат, торцов, галын хор, эмийн сан, ослын гурвалжин, дугуй зэргийг агуулжээ.
16.Сэлбэг хэрэгсэл гэдэгт тухайн техникийг хэвийн ажиллахад зориулагдсан, эвдэрсэн эсхүл элэгдсэн тохиолдолд солих, орлуулах зориулалттай эд ангийг, тусгай багаж гэдэгт тухайн эд ангийг тайлах, угсрахад зориулагдсан тоног төхөөрөмжийг ойлгох бөгөөд гарын авлага, дулаан доторлогооны тоноглол, халаалтын тогоо, галын хор, эмийн сан, ослын гурвалжин зэрэг нь сэлбэг хэрэгсэл, тусгай багажийн алинд нь хамаарахааргүй байна.
17.Мөн домкрат, торцов зэрэг нь тусгай багаж гэхээс илүү нийтлэг шинжийг агуулах бөгөөд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг Тендер шалгаруулалтын зааварчилгааны өгөгдлийн хүснэгтийн 17.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн хариуцагчийн шийдвэр мөн хуульд нийцжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “К******* к*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.“Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм” Багц-2 “Авто индүү” ЧДХААА/2026*******/01/01 урилгын дугаар бүхий Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, 2.“Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм” Багц-2 “Авто индүү” ЧДХААА/2026*******/01/01 урилгын дугаар бүхий тендер шалгаруулалтын Багц-2 “Авто индүү” тендерт “Б** б******* г******* э*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/66 зөвлөмж, Багц-1 “Автогрейдер” тендерт “А*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах, 3.ЧДХААА/2026*******/01/01 урилгын дугаар бүхий “Гудамж, зам засварлахад шаардлагатай машин, механизм” Багц-2 “Авто индүү” тендер, Багц-1 “Автогрейдер” тендерт “К******* к*******” ХХК-ийг шалгаруулахаар шийдвэрлэж, зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах, 4.“К******* к*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1151 болон 03/1154 дугаартай шийдвэрүүдийг хавсралтын хамт хүчингүй болгож, ЧДХААА/2026*******/01/01 урилгын дугаар бүхий “Гудамж, зам завсарлахад шаардлагатай машин, механизм” Багц-2 Авто индүү” тендер, Багц-1 “Автогрейдер” тендерт “К******* к*******” ХХК-тай гэрээ байгуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах, 5. “Б** б******* г******* э*******” ХХК-тай байгуулсан ЧДХААА/2026******* дугаартай 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Гудамж, зам завсарлахад шаардлагатай машин механизм 5 ширхэг /багц-2 Авто индүү/ нийлүүлэх гэрээ, “А*******” ХХК-тай байгуулсан ЧДХААА/2026******* дугаартай 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн өдрийн “Гудамж зам завсарлахад шаардлагатай машин механизм 5 ширхэг /багц-1 Автогрейд/ нийлүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ