| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00493/И |
| Дугаар | 311/ШШ2025/00508 |
| Огноо | 2025-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 311/ШШ2025/00508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан Аймаг******* баг-т оршин суух ******* овогт *******гийн *******ы нэхэмжлэлтэй,
ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.******* нь 1965 онд төрсөн. 1981 онд ******* сумын 8-н жилийн дунд сургууль, 1983 онд Элдэв-Очирын нэрэмжит 10-н жилийн сургуулийг төгссөн. 1985-1988 онуудад цэргийн албыг 3 жилийн хугацаатай хаасан. 1989-1997 онд ******* сумын худалдаа бэлтгэлийн анги *******д ажиллаж байсан 2013-оноос одоог хүртэл ******* сум дахь ******* компанид ажиллаж байгаа бөгөөд одоо 2025 оны 08 дугаар сарын 22-нд тэтгэвэртэй гарах болсон. Тэтгэвэрт гарахад миний 1989-1990 онуудад Завхан аймгийн ******* сумын худалдаа бэлтгэл ангид жолоочоор, мөн 1990-1991 онуудад ******* сумын Говь болон хэрэглээний хоршоонд жолоочоор ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү, энэ талаарх баримт, нийгмийн даатгалын төлөлт, баримт олдохгүй байгаа юм гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.*******ы нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч З.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч З.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1989 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 17-ныы өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ийн ангид жолоочоор,
-1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******нд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн дугаартай хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч З.*******ы дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч З.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ыг 1989 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 17-ныы өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ийн ангид жолоочоор,
-1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******нд жолоочоор тус тус ажиллаж байсныг болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч З.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ