Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/07551

 

 

 

 

2025 06 06

197/ШШ2025/07551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаартай танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХр хороо, ХХ тоотод оршин суух хаягтай, Б /РД:ХХ00000000/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХ хороо, ХХ тоотод оршин суух хаягтай,  Х / РД:ХХ00000000/-д холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний үүрэгт 15,636,774 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж./, хариуцагчийн төлөөлөгч Р.С, хариуцагчийн өмгөөлөгч Р шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.

      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч тал ХХ ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний 10.4 дүгээр зүйлд зааснаар гэрээ дуусгавар болгоогүй хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлс буюу 2025 оны 1, 2, 3 дугаар саруудад харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн төлбөрт 14,136,774 төгрөг, гэрээний алдангид 1,500,000 төгрөг, нийт 15,636,774 төгрөгийг ХХ ХХК-аас гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа ХХ ХХК-ыг харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй компани гэж ойлгож манай зүгээс гэрээ байгуулж, гэрээний дагуу 1 жилийн төлбөр төлсөн. Гэтэл гэрээний хугацаа дууссаны дараа гэрээг сунгах гэтэл ХХ ХХК-ны харууд хамгаалалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан. Манай зүгээс гэрээг сунгаагүй, 2025 оны 03 дугаар сард ХХ ХХК нь хариуцаж байсан объект оо орхиод явсан. ХХ ХХК-аас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Талуудын хооронд 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хороонд 1 жилийн хугацаатай байгуулагдаж, гэрээний биелэлт хангагдсан байна.

 

Уг гэрээний 10 дугаар зүйлд гэрээ дуусгавар болгох, цуцлах нөхцөлийг тусгахдаа 10.4-т ... гэрээ цуцлагдсан буюу дуусгавар болсон тохиолдолд үйлчлүүлэгч нь хамгаалалтыг буулгах өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн хамгаалалтын төлбөрийг бүрэн барагдуулах ба объектыг хүлээлцэж, акт баримтаар баталгаажуулснаар гэрээ дуусгавар болно гэж тусгасан байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсны дараа ХХ ХХК нь гэрээнд тусгаснаар ХХ ХХК-д үйлчилгээ үзүүлсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл хэдий ч нэгэнт 3 сарын хугацаанд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн хөлсийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар ХХ ХХК-аас гаргуулж, ХХ ХХК-д олгуулах нь зүйтэй. Харин ХХ ХХК-аас гэрээний алдангид нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч ХХ ХХК-аас 14,136,774 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХ ХХК-д олгож, үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 792 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ХХ ХХК-аас 14,136,774 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,134 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХ ХХК-аас 228,633 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ