| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00497/И |
| Дугаар | 311/ШШ2025/00509 |
| Огноо | 2025-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 311/ШШ2025/00509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа нар
оролцов.
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1967 онд төрсөн. Би 1984 оны 10 дугаар сарын 01-ээс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийн галч, 1984 оны 12 дугаар сарын 01-ээс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд ангийн галчаар тус тус ажилласан. Иймд намайг дээрх жилүүдэд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.*******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
Ш.******* нь 1967 онд төрсөн, 8 дугаар анги төгссөнөөс хойш 1984 оны 10 дугаар сарны 01-нээс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын 8 жилийн сургуульд байрны галч, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******* сумын жилийн сургуульд ангийн галчаар тус тус ажиллаж байсан. Яагаад нэг байгууллагат хоёр өөр нэр томьёогоор ажиллаж байсан юм гэх юм бол нэг нь сургуулийн дотуур байрны галч, нөгөө дэх нь болохоор хичээлдэг ангиудыг галладаг галч гэж тус тус тухайн үед ажиллаж байсан. Иймээс ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ш.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Ш.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд байрын галчаар,
-1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд ангийн галчаар тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн ******* сумын жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаартай “Зарим багш, хүмүүжүүлэгч, ажилчдыг ажилд томилох тухай” тушаал, мөн сургуулийн захирлын 1984 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаартай “Зарим орон тоо дутуу байгаан үндэслэн тушаах нь” гээд уг тушаалд “...*******г 12-р сарын 1-нээс ангийн галчаар ...тус тус авч ажиллуулсугай” гэсэн тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч И.*******гийн өгсөн мэдүүлгийн: “...******* 1983 онд 8 дугаар анги төгсөөд тус сумынхаа сургуульд галчаар 2 жил ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Би тухайн үед бага багийн багш хийж байсан болохоор сайн мэдэж байна...” гэх хэсэг,
гэрч Ж.*******ийн өгсөн мэдүүлгийн: “...******* нь 1983 онд 8 дугаар анги төгсөөд 1984 оноос эхлэн ******* сумын 8 жилийн сургуульд галчаар ажилд орж байсан юм. Тэгэхэд би 1983 онд сумандаа худалдаа бэлтгэлийн ангийн авто мухлагийн жолооч, худалдагч хийж байсан. ...нэг газар айл аймаг байдаг байсан болохоор сайн мэдэж байна...” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Ш.*******гийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн*******г 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд байрын галчаар,
-1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын **-н жилийн сургуульд ангийн галчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ