Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 521

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

улсын яллагч Р.Батнасан,                    

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:            

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт,   ял шийтгэгдэж байгаагүй, Эрдэнэ ахай овогт О.Б 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1809001420541 дугаар 185/2018/0509/Э индекстэй хэргийг 2018 оны 07  дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                    

     

Шүүгдэгч О.Б 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дзвсгэрт Б.Төмөрхуягийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бийн: 2017 оны 12 дугаар хуудас 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23 цагийн үед хохирогчтой 5 буудалд таарсан. Тэгээд ярьж сууж байхад 20.000 төгрөг өгчих гэж хэлээд, хоорондоо маргалдсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн нүүр рүү нь 2-3 удаа цохисон гэв.                   

 

Улсын яллагч  хавтаст хэргээс:

   Мөрдөн байцаалтад хохирогч Б.Төмөрхуягийн: ...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...Болд-Эрдэнэ түрээсийн мөнгө өг гэсэн. Би эзэн нь биш эзэнтэй нь ярь гэж хэлээд Баатархүү болон түүний охины гар утасны дугааруудыг өгсөн. Гэтэл холбогдохгүй байна. Буруу дугаар өглөө гэж уурлаад гараараа нүүрэнд 2-3 удаа цохисон. ...Дараа нь үүрээр 04 цагийн үед нүүрсний амбаарт орж ирээд бороохой мэт зүйлээр толгойны ар дагз, шилэн хүзүүнд цохисон. Мөн нүүрэнд бороохой мэт зүйлээрээ 2-3 удаа цохиж зодсон. Тэгээд би ухаан алдсан байсан. ...шүд унаж хөдөлгөөн орсон. Нүүр маш их хавдсан байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Баатархүүгийн мэдүүлэг: ...Нэг өглөө түлээ нүүрс зардаг цэг дээрээ ирсэн. Гэтэл Төмөрхуяг орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би түүнийг унтаж байгаа юм байна гэж бодоод гадаа гарч түлээ нүүрснийхээ бүтээлгийг хуулаад хэсэг хугацааны дараа буцаж орж ирсэн. Гэтэл Төмөрхуяг босоогүй хэвтсээр байсан. Тэгээд би түүнийг хөөе босооч гэж дуудаж босгосон. Гэтэл түүний амнаас нь цус гарсан байдалтай, амыг нь тойрч хатсан. Дээд уруул нь хавдсан байсан. Тэгээд юу болсон талаар асуусан. Гэтэл Отгонбаярын хүү Болд-Эрдэнэ надаас 20.000 төгрөг нэхээд байхаар нь мөнгө байхгүй гэж хэлсэн чинь зодсон гэх зүйл ярьсан. Мөн тэрээр шүд унасан байна гэх зүйл хэлсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹833 тоот:

  1. Б.Төмөрхуягийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын хоёр хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхи, уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн дээд 1-р шүдний ганхалт, /сулрал/, баруун дээд 2,3-р шүд, зүүн дээд 2-р шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Хоёр шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Бусад гурван шүдний сулрал  нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
  1. Дээрх гэмтэл нь амь насанд аюулай гэмтэлд хамаарахгүй.
  2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ц.Бадрал /хх-25/гэсэн дүгнэлт,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч О.Бийн: ...Би Төмөрхуяг гэх хүнийг цохиж гэмтээсэн минь үнэн. Баруун шанаанд нь нэг удаа гараар цохиж зодсон./хх-31/зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

                                   

Шүүгдэгч О.Б 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дзвсгэрт иргэн Б.Төмөрхуягийг зодож, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн №833 тоот дүгнэлт, мөрдөн байцаалтад хохирогч Б.Төмөрхуягийн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд яллагдагч О.Бийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдов.  

Шүүгдэгч О.Бийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.         

Шүүгдэгч О.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Төмөрхуяг гомдолгүй, гэм хорын хохиролд 2.000.000 төгрөгийг төлсөн гэх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч О.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.                  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.