Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 29

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би Х.Нансалмаагийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаанд холбогдуулан гаргасан “2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд томилоогүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 сарын 07-ны өдрийн хугацаанд авч чадаагүй цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, мөн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 тоот тушаал нь хууль бус болохыг тогтоолгож, Баянхонгор аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны нуурын экосистемийн үнэлгээ, судалгаа шинжилгээ, экологийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажилд буцаан томилохыг Баянхонгор аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Нансалмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Галтай овогтой Нансалмаа нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр уг шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2016 оны 10 сарын 17-ны дугаар 786-д “Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан, гуравдагч этгээд Г.Жавхлантай доорх зүйлээр харилцан тохиролцсон. Байгаль орчин нийгмийн хамгаалал аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 тоот тушаалын 3 дахь заалтыг баримтлан тус захиргааны ахлах мэргэжилтний албан тушаалд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулж өөрийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны Б/15 тоот тушаалыг хүчингүй болгох, надад 2016 оны 04 дүгээр сарын 05, 2016 оны 05 дугаар сарын 22, 06 дугаар сарын 07 хоногийн болон мөн оны 07 сараас 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалинг ТЗ-6-5 шатлалаар ахлах мэргэжилтний ажилласан жилийн ба зэрэг дэвийн нэмэгдлийн хамт олгохоор харилцан тохиролж, ирсэн. Иймд Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна”.. гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Г.Нансалмаа нь  “2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд томилоогүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 сарын 07-ны өдрийн хугацаанд авч чадаагүй цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, мөн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 тоот тушаал нь хууль бус болохыг тогтоолгож, Баянхонгор аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны нуурын экосистемийн үнэлгээ, судалгаа шинжилгээ, экологийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажилд буцаан томилохыг Баянхонгор аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Н.Нансалмаагаас “2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд томилоогүй эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 сарын 07-ны өдрийн хугацаанд авч чадаагүй цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, мөн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 тоот тушаал нь хууль бус болохыг тогтоолгож, Баянхонгор аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны нуурын экосистемийн үнэлгээ, судалгаа шинжилгээ, экологийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажилд буцаан томилохыг Баянхонгор аймгийн Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ