| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00480/И |
| Дугаар | 311/ШШ2025/00510 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 311/ШШ2025/00510
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын, ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нарийн бичгийн дарга П.Янжмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие Завхан аймгийн ******* суманд 1975 онд төрсөн бөгөөд Завхан аймгийн нэгдүгээр найман жилд сурч төгссөн. Миний бие 16 настайгаасаа эхлэн аавтайгаа хамт Эрчим хүчний яамны харьяа Завхан аймгийн т 1993 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 1996 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл аж ахуйн хоньчноор томилогдож ажилласан. Тэгээд гэр бүлийн хамт ******* сум руу нүүж аавтайгаа 1997 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 2003 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул шүүхээр ажилласан жил тогтоолгохоор хандаж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Мөн 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болох нь Эрчим хүчний яамны харьяа Завхан аймгийн ийн даргын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тогтоогджээ.
Харин нэхэмжлэгч С.******* нь 1996 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2003 он хүртэл Завхан аймгийн ******* сумд мал маллаж байснаа тогтоолгохыг хүссэн боловч дээрх хугацаанд хувийн малаа маллаж байсныг нэгдлийн мал малласан гэж үзэх боломжгүй учир тогтоох боломжгүй байна. Иймд энэхүү шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******г 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Түлш эрчим хүчний яамны харьяа Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт малчнаар ажилд томилогдож, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоож,
нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1996 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2003 он хүртэл Завхан аймгийн ******* сумд мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ