| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 197/2025/11062/И |
| Дугаар | 197/ШШ2025/10657 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/10657
2025 09 04 197/ШШ2025/10657
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, нарийн бичгийн дарга Б.Намуунзул, нэхэмжлэгч Х.Т, хариуцагч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХр хороо, ХХ тоотод оршин суух хаягтай, ХХ /РД:ХХ00000000/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХ хороо, ХХ тоотод оршин суух хаягтай, ХХ / РД:ХХ00000000/-д холбогдох,
холбогдох эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 1,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Х.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие нь хариуцагч Б.Нын орон сууцыг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд хөлсөлж амьдарсан боловч хариуцагчийн зүгээс байр түрээслэхдээ барьцаа төлбөр гэж 1,400,000 төгрөг авсан боловч барьцаа төлбөрийг буцааж өгөөгүй учир нэхэмжилж байна... гэж,
2. Хариуцагч В.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Т нь манай байрыг 1 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ хийсэн боловч хугацаанаас өмнө гарсан. Түрээслэгч нь 6 сар 15 хоног манай байранд суусан бөгөөд барьцаа мөнгөнөөс 15 хоногийн түрээсийн төлбөрт 700,000 төгрөг суутгаж, барьцаа төлбөрөөс 700,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй. Мөн байрны түрээсийн төлбөр хийх хугацааг удаа дараа хожимдуулсан, аль ч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3-т заасан Барьцаа үүсэх үед тодорхойлж болох ирээдүйд бий болох, болзол, тавьсан шаардлагыг эсхүл талуудын харилцан тохиролцсон аливаа үүргийг хангахад барьцааг хэрэглэж болно. Гэж заасан мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан учир түрээслэгчийн барьцаа хөрөнгө нь дээрх хуулийн заалтуудад нийцэж байгаа тул барьцаа хөрөнгийг хохирол тооцсон. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус мэтгэлцсэн болно.
3. Шүүх, зохигчийн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал:
3.1. Нэхэмжлэгч Х.Т, хариуцагч В.Н нар нь харилцан тохиролцож, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 0775 дугаартай Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, авто замчдын гудамжны 44-р байр, 55 тоот, 35.82 м2, ү-2203038686 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны 1 жилийн хугацаатай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан байна.
Орон сууц хөлслөх гэрээг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр талууд харилцан тохиролцож гэрээг цуцалж дуусгавар болгосонд талууд маргаагүй болно.
3.2. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь биелүүлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг дуусгавар болгосон байна.
Орон сууц хөлслөгч Х.Т нь нийт 6 сар 15 хоногийн хугацаанд хөлслөгчийн орон сууцад амьдарсан, түрээсийн төлбөр барьцаа хөрөнгө нийт 9,800,000 төгрөг хөлслүүлэгчид хөлслөгч төлсөн, нэг сарын түрээсийн төлбөр 1,400,000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсанд зохигчдын хэн аль нь маргаагүй.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн 9,800,000 төгрөгөөс 6 сар 15 хоногийн төлбөр болох 9,100,000 төгрөгийг хасаж тооцож, хариуцагчаас 700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Наас 700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Тт олгож, түүний нэхэмжлэлээс үлдсэн 700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас улсын тэмдэгтийн хураамжид 21,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Тт олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ