Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 311/ШШ2025/00511

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ***-р хороо, *******  *** гудамж *** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь 1965 онд төрсөн, *******од оршин суудаг. Би өмнө 1987 оны 10-р сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. 1981 оны 08-р сарын 20-ны өдрөөс 1983 оны 06-р сарын 12-ны өдөр хүртэл Завхан аймгийн сумын *** дугаар нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1986 оны 08-р сарын 17-ны өдөр халагдаж ирсэн. 1986 оны 08-р сарын 20-ны өдрөөс 1987 оны 09-р сарын 20-ны өдөр хүртэл сумын ***-р нэгдлийн ******* бригадад малчнаар үргэлжлүүлэн ажилласан.

Миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.*******ын төрсөн дүү нь байгаа юмаа. ******* ах маань 1986 оноос 1987 онд аав, ээжтэйгээ хамт малчнаар ажиллаж байсан. Манай ах 1983 онд 10 дугаар анги төгсөөд, цэрэгт яваад 1986 онд цэргээс халагдаж ирээд аав ээжтэйгээ хамт мал маллаж байсан юмаа гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Тэрээр 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, мөн 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн сумын 2-р нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар хэрэг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой тул шүүх өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Нотлох баримт бүрдүүлэх бүхий л ажиллагааг шүүх өөрийн санаачилгаар хийсэн боловч нэхэмжлэгч Б.******* дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх нотлох баримтгүй болно. 

Хуульд заасан арга хэрэгсэлээр олж авсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. ҮҮнд:

Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, уг хөдөлмөрийн дэвтэрт тамга тэмдэг дарагдаагүй байдал,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “Улиастай Нэгдэл дундын барилга, нормчин, 1988 он” гэх бичилт,

Батлах хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архиваас нэхэмжлэгчийн 1983 оноос 1986 оны хооронд цэргийн алба хааж байсан тухай лавлагаа болон цэрэгт татагдагчийн /зурагтай/ анкет, уг баримтад “...цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө сурагч байсан, ...1983 онд 1-р 10-н жил 10-р анги төгссөн...” гэх бичилт,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 140/ШШ2024/00294 дугаартай шийдвэр, түүний үндэслэх хэсэгт “...1981 оноос 1986 он хүртэл, мөн 1986 оноос 1987 онуудад Завхан аймгийн сумын 2-р 5 н ******* бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна...” гэсэн нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандаж байсан бөгөөд дээрх онуудад ажиллаж байснаа тогтоолгохоосоо өөрөө сайн дураараа татгалзаж байсан үйл баримт тогтоогдож байх тул дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн шүүх хуралдаанд гаргасан “...Манай ах 1983 онд 10 дугаар анги төгсөөд, цэрэгт яваад 1986 онд цэргээс халагдсан...” гэх тайлбар хэрэгт авагдсан цэрэгт татагдагчдын анкетад тусгагдсантай, мөн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 140/ШШ2024/00294 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдсэн “...1981 оноос 1986 он хүртэл, мөн 1986 оноос 1987 онуудад Завхан аймгийн сумын ***-р ***  жил Б.******* нь нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна...” гэх нөхцөл байдалтай нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэж хуульчилсан.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус хуульчилсан байхад нэхэмжлэгч нь шүүхэд үнэн зөв тайлбар өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүхийг үл хүндэтгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаанд хүндэтгэлгүй хандсан байна.

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд нотлох баримтгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, мөн 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн сумын ***-р нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.БАЛЖИННЯМ