| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Анхбаяр |
| Хэргийн индекс | 128/2025/0696/З |
| Дугаар | 128/ШШ2026/0731 |
| Огноо | 2026-08-14 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2026/0731
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Анхбаяр би, Х.Ч*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ч******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “....Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/110 дугаар тушаалаар Х.Ч******* намайг “Хүүхдийн сэргээн засах Хан туул төвийн дарга”-ын албан тушаалд томилсон. Иймд ... миний бие өөр ажилд томилогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу ...нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэл нь татгалзаж байна. Мөн тус хуулийн 66 дугаар зүйлийн 64.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан ...хууль зүйн үр дагаврыг ойлгож, зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч Х.Ч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...би “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/97 дугаар тушаалын 1 дэх заалт буюу Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийг Чингэлтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчилсөн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, уг хууль бус сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн Х.Г*******ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Ч*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус холбогдох “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/97 дугаар тушаалын 1 дэх заалт буюу Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийг Чингэлтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчилсөн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, уг хууль бус сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн Х.Г*******ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал
шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Х.Ч******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.А******* нар нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр ирүүлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Х.Ч*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус холбогдох “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/97 дугаар тушаалын 1 дэх заалт буюу Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийг Чингэлтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчилсөн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, уг хууль бус сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн Х.Г*******ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар
зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн
70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.АНХБАЯР